Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсний буудайн цэвэршилт, хорио цээрийн байдалд хяналт шинжилгээ хийж байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг МХЕГ-аас авав

Ургац хураалтын явцад мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, шинжилгээ хийж байна.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Хархорин сумын газар тариалангын бүс нутагт энэ оны ургац хураалтын явц, 2021 оны үрийн нөөц бүрдүүлэх, үрийн болон хүнсний буудайн цэвэршилт, хорио цээрийн байдалд хяналт шинжилгээ хийж байгаа юм. 

Хархорин сумыг 2018 онд газар тариалангын бүс нутаг болгон тогтоосон бөгөөд аймгийн газар тариалангын 95 хувийг дангаар хангадаг аж.

 
Гэрэл зургийг МХЕГ-аас авав
Энэ онд Хархорин суманд 18 аж ахуй нэгж, 9 иргэн нийт 5,400 га-д үр тариа, 227 га-д төмс хүнсний ногоо, 1,270 га-д тэжээлийн ургамал, 1,680 га-д тосны ургамал тариалж, ургац хураалтын ажил 80 хувьтай байгаа бөгөөд 10 аж ахуйн нэгж 2,425 тонн ургац авч үүнээс 400 тонн улаан буудайг нөөцлөөд байгаа аж.

Мөн Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны газар тариалангийн бүс нутгийн 11 аж ахуйн нэгжийн 2020 оны ургац хураалтын явц, 2021 оны үрийн нөөц бүрдүүлэлт, үрийн болон хүнсний буудайн цэвэршилт, хорио цээрийн байдалд хяналт шинжилгээг хийж байна.

 
Гэрэл зургийг МХЕГ-аас авав
 
Гэрэл зургийг МХЕГ-аас авав

 

Эх сурвалж: МХЕГ