Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганбаатар: Э.Магнайбаяр ёс зүйн хувьд байж боломгүй шийдвэр гаргасан

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн Эрдэнэбаатар Магнайбаяр фэйсбүүк хуудсаас авав

Монгол Ардын Хувьсгалт Намаас нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин сонгогдсон Э.Магнайбаяр МАН-ын гишүүн болж буйгаа өөрийн цахим хуудсаар мэдэгджээ. Ингэснээр тус дүүргийн ИТХ-ын 39 суудлын 21 нь МАН-ынх болов.

Э.Магнайбаяр МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар нараас намын гишүүний үнэмлэхээ гардан авсан байна. Мөн түүнтэй хамт БГД-ийн МАХН-ын мянгатын дарга н.Бямбатогтох МАН-д элсжээ. 

БГД-ийнхээ 220 мянган иргэдийн эрх ашгийг бодож МАН -д элсэж байна. Цаг хугацаа бүхнийг шүүнэ! Дэвтэр дүүрэн захиа...

Posted by Эрдэнэбаатар Магнайбаяр on Tuesday, October 20, 2020

Э.Магнайбаяр хэдхэн хоногийн өмнө орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын эсрэг байр суурь илэрхийлж байсан юм. Тэрбээр “МАН-ынхан хулгай, луйвар, дээрмээ үргэлжлүүлэх гэж маш их хичээж байгаа нь харагдаж байна. Бид бүхэн аравдугаар сарын 15-ны өдөр МАН-ын хулгай, луйвар, дээрмийг таслан зогсоож чадна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн индэр дээрээс хэлж байв. 

МАХН-ын нэрээр ИТХ-д дэвшин сонгогдмогцоо МАН-ын гишүүн болсонЭ.Магнайбаярын талаарх УИХ-ын гишүүн С.Ганбаатарын байр суурийг тодрууллаа. Тэрбээр МАХН-аас УИХ-д сонгогдсон билээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Миний нэг зарчим бол хувь хүний тухай ярих дургүй. Гэхдээ энэ улсуудын хувьд хэлэхэд дэндүү харамсалтай байна. Аль ч намын бай улс төрд орж байгаа залуу хүмүүс туйлбартай байж, үзэл санааныхаа, мөрөөдлийнхөө төлөө улс төр хийдэг байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлмээр байна. Ёс зүйн хувьд байж боломжгүй шийдвэр гаргасан. Тэдгээр хүмүүстэй хариуцлага тооцох эсэх нь намын дотоод асуудал. МАХН-наас гарахаа урьдчилж мэдэгдсэн эсэхийг мэдэхгүй байна” гэлээ.