Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албаны шалгалтад хэрхэн бие даан бэлтгэх вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 21
Сурталчилгаа

Төрийн албаны  ерөнхий шалгалтад нийт 16,013 хүн бүртгүүлсэн ба 11-р сарын 4-с эхлэн орон даяар зохион байгуулагдах гэж байна. Төрийн албаны зөвлөлөөс уг шалгалтын сорилын тестийг цахим болон хэвлэмэл байдлаар нийтэд толилуулаад буй. Гэвч шалгалт өгөх иргэд бие даан бэлтгэхэд хаанаас, хэрхэн үр дүнтэй бэлтгэхээ мэдэхгүй олон бэрхшээлүүдтэй тулгардаг. Жишээ нь:

  • Хууль эрх зүйн тестийг ажиллахад тухайн хуулийг уншаад ойлгохгүй байх,
  • Тестийн асуултаа бүрэн ойлгохгүй байх, тест бөглөх арга зүй дутмаг,
  • Түүх, нийгэм, улс төр эдийн засгийн ерөнхий мэдлэгийн хичээлүүдийг мартсан, тэдгээрийг сэргээн уншихад өргөн агуулгатай материал уншин цаг алдах
  • Дүн шинжилгээ хийх сорилгыг ажиллаж чадахгүй байх зэрэг бэрхшээлүүд бий. 

ТИЙМЭЭС ТА БҮХЭНД ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЕ. 

1. Гарын авлагыг уншаад тестүүдийг ажилла.

“Мерит” Сургалтын Төвөөс бие даан бэлтгэгчдэд зорилсан ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ ГАРЫН АВЛАГА-ыг хэвлэн гаргасан бөгөөд шалгалтад ирдэг агуулгыг ойлгомжтой, эмх цэгцтэй багтаасан тул эхнээс нь уншаад, тестээ гарын авлагын дарааллын дагуу ажиллаад бэлдвэл үр дүнтэй байх болно.

 

Агуулгын хувьд:

  • Тест бөглөх арга зүй
  • Хууль эрх зүйн шаардлагатай хэсгийг энгийн үгээр, зөв дарааллын дагуу
  • Түүх нийгэм, соёл эдийн засгийн мэдлэг,
  • Мэдээллийн технологи,
  • Монгол хэлний шаардлагатай дүрмүүд,
  • Дүн шинжилгээ хийх чадварын тайлбар арга зүйг багтаасан байна.

2. Тодруулагчтай найзла.

Гарын авлагыг уншихдаа болон тест бөглөхдөө зөв хариултын онцлох хэсгийг тодруулагчаар тодруулан унших нь тестийн зөв хариултыг цээжлэх сайн арга байх болно. Шаардлагатай бол чанга дуугаар унших ч мөн адил үр дүнтэй.

3. Гурван удаа ажилла.

Эхлээд гарын авлагаа унш, дараа нь сорилго тестээ ажилла, түүний дараа дахин 2 удаа тестээ давтан ажилла. Хоёр болон гурав дахь удаагаа тест ажиллахад урьд өмнөхөөсөө хурдтай болсон байх болно.

 

Дээрх зөвлөмжийн дагуу шалгалтдаа бэлдсэнээр танд 100 онооноос 65 ба түүнээс дээш оноо авч, ШАЛГАЛТДАА ТЭНЦЭН төрийн албаны нөөцөд бүртгэгдэх амархан байх болно. Амжилт хүсье.

Нэмэлт: Төрийн албаны шалгалтад бэлтгэх гарын авлага нь Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн 1-р давхарт байрлах номын дэлгүүрт 18,000₮-р худалдаалагдаж байгаа аж.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.