ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ажил эрхлэгч залууст зориулсан NITO АПП нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 10 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Хүний нөөцийн салбарт хувьсал авч ирэх зорилготой Nito апп 10-р сарын 17-нд болж өнгөрсөн Хүний нөөцийн ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөний үеэр танилцуулагдан албан ёсоор нээлтээ хийлээ.

 

Технологийн хөгжил амьдралын бүх л талбарыг хурдтай өөрчилж байна. Энэ өөрчлөлт хүний нөөцийн салбарыг ч тойрсонгүй. Google компанийн инженер Б.Баттулга тэргүүтэй Япон, Сингапур, АНУ-д ажиллаж буй манай шилмэл хөгжүүлэгчид хүний нөөцийн салбарын мэдээ, мэдээллийг эмхлэн зохион байгуулах, залуу мэргэжилтнүүдийн карьерын өсөлтийг технологийн тусламжтайгаар дэмжих зорилготой сошл платформ хөгжүүлж эхэлсэн нь Nito юм. Nito Монгол, Япон, Сингапур гэсэн гурван улсад эхний ээлжид нээлтээ хийж байгаа бөгөөд цаашид Азийн бусад улс орнуудын зах зээлд нэвтрэхээр зориж байгаа аж. 

 
 

Ажил эрхлэгчид ялангуяа залуу мэргэжилтнүүдийн хувьд Монголын ажил олгогч нарын ажилтнууддаа олгодог боломж, цалин хөлс, ажиллах орчны талаар хангалтгүй мэдээлэлтэй байдаг. Энэ нь карьертай холбоотой шийдвэр гаргах ирээдүйн карьераа төлөвлөхөд нь саад болж байдаг. Тэгвэл ажил эрхлэгчид ажлын и-мэйл хаягаараа бүртгүүлэн Nito-д нэвтэрч, өөрийн ажиллаж буй компаниа таван шалгуураар үнэлж, санал сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Таны өгсөн үнэлгээ, бичсэн сэтгэгдэл тань шиг залууст мэдээлэл өгөхөөс гадна танай албан байгууллагын соёл, засаглалыг сайжруулахад чухал хувь нэмэртэй байх болно. Одоогоор Nito аппаас гурван зуу гаруй компанийн үнэлгээг харах боломжтой байна. Цаашид Nito  Монголын хөдөлмөрийн зах зээл дэх ажил мэргэжлүүдийн дундаж цалин хөлсний хэмжээг мэдээллийн сандаа оруулах юм. 

Та Nito-г эндээс татаж аваарай.

 
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
44
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.