Солонгосын Жежү хотноо жүдо бөхийн гран при тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын барилдаан болж 52 кг-ийн жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа алтан медаль хүртлээ.
Тэрбээр эхний тойрогтоо АНУ-ын бөх Мелисса Темпелменыг, хэсгийн аваргын төлөө Солонгосын Ким Ми Риг, зооны аваргын төлөө Украйны Тетиана Левицкаг ялж, алтан медалийн төлөө барилдах эрхээ авсан.
Ингээд финалд Солонгосын бөх Жун Ен Жунтай барилдаж, хоёр вазари үнэлгээгээр цэвэр ялж аварга боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!