Монгол Улсын 2021 оны төсвийг Засгийн газар УИХ-д өргөн бариад буй. Уг төсөлд тусгаснаар Монгол Улс 2021 онд 11.8 их наяд төгрөгийн орлого олж, 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргах буюу 2.1 их наяд төгрөгийн алдагдал хүлээх нь.
Түүнчлэн 2022, 2023 оны төсөөллөөр 1.6, 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар төсвийг тус тус төсөөлжээ.
Өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар 2020 оны төсөвт тодотгол хийхдээ 4.8 их наяд төгрөгийн алдагдалтайгаар баталсан. Ийнхүү тооцоод үзвэл 2020-2023 онд Монгол Улс нийт 10 их наяд төгрөгийн төсвийн алдагдал хүлээхээр байна. Өөрөөр хэлбэл, манай улсын өр энэ дөрвөн жилд 10 их наяд төгрөгөөр нэмэгдэх нь.
Учир нь УИХ алдагдалтай төсөв батлах бүрд тэр хэмжээгээр улсын өр нэмэгдэж байдаг билээ.
График. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2018-2022
Коронавирусийн цар тахлаас үүдэн манай улсын эдийн засага түүхэнд байгаагүй их хэмжээгээр буюу 9.7%-аар агшаад буй. Оны эцэс гэхэд эдийн засаг -2.6% болж агшина хэмээн Монголбанк төсөөлж байгаа бол ирэх онд 7.2%, 2022 онд 4.4% болж өснө хэмээн төсвийн төсөлд тооцоолжээ.
Хүснэгт. Эдийн засгийн өсөлтийн таамаг
Эдийн засгийн өсөлтийн таамаг | 2020 | 2021 |
Монголбанк | -2.6 | 7.2 |
Дэлхийн банк | -2.4 | 5 |
Азийн хөгжлийн банк | -2.6 | 5.1 |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
|