Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Жан Себастьян Жакийн "Рио Тинто"-д ажиллах хугацаа ирэх оны гуравдугаар сарын 31-нээр дуусгавар болно

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ оны тавдугаар сард "Рио Тинто" Австралийн баруун бүсэд төмрийн хүдэр олборлох зорилгоор тэсэлгээ хийхдээ нутгийн уугуул абориген хүмүүсийн эртний дурсгалыг хадгалдаг агуйг сүйтгэсэн нь австраличуудын эсэргүүцэлтэй тулгараад байсан юм. Учир нь Австралийн Жуканы хавцал хэмээх газарт байдаг хоёр агуйд 46,000 жилийн өмнөөс эхлэн хүн амьдарсныг батлах дурсгалууд хадгалагдаж байсан бөгөөд өдгөө тэнд амьдардаг аборигенчуудын хувьд ариун газарт тооцогддог байжээ.

 
Эх сурвалж: FT.com

Энэ явдалд тус компанийн төмрийн хүдрийн салбарын захирал Крис Солсбэри болон Жан Себастьян Жак нар харамсаж байгаагаа илэрхийлж албан ёсоор уучлал гуйж байсан. Гэсэн ч эртний аборигенчуудын суурьшлын сүйрлийн үр дагаврыг тогтоон барьж чадаагүй тул Жан Себастьян Жакийг ирэх оны гуравдугаар сарын эцсээр явуулахаар болсон талаар "Рио Тинто" мэдэгдэв. 

Түүнээс гадна төмрийн хүдрийн салбарын захирал Крис Солсбэри, Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал, уугуул иргэдийн асуудлыг хариуцдаг хатагтай Симон Нивен нар "Рио Тинто"-г орхихоор болсныг Financial Times мэдээлжээ. Ингэснээр 46,000 жилийн настай түүхэн дурсгалт газрыг устгах шийдвэрийн эсрэг хөрөнгө оруулагчдын эсэргүүцлийг зогсооно хэмээн үзэж байгаа аж. 

Ж.С.Жактай харилцан тохиролцсоны үндсэн дээр гүйцэтгэх захирлын албан тушаалаас буухаар болсон бөгөөд түүний оронд ажиллах хүнийг тодруулах ажил байгаа тухай "Рио Тинто"-ийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон яриад түүнийг гуравдугаар сарын 31-н хүртэл ажлаа үргэлжлүүлнэ гэдгийг хэлжээ. 

"Жуканд болсон явдал буруу байсан. Тиймээс археологи, соёлын онцгой ач холбогдол бүхий өвийг сүйтгэх зүйл дахин хэзээ ч давтахгүй байхыг "Рио Тинто" баталгаажуулахаар шийдсэн. Мөн Пууту Кунти Куррам, Пиникура болон бусад уламжлалт өмчлөгчдийн итгэлийг эргүүлж олж авахаар буцааж авах болно" гэдгийг Саймон Томпсон нэмж мэдэгдсэн байна. 

Төмрийн хүдрийн салбарын захирал Крис Солсбэри арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр ажлаа дуусгаж, Риог орхихоор болжээ. Түүний ажлыг  Төмөр зам, боомт, суурь үйлчилгээ хариуцсан захирал Иван Велла түр орлон гүйцэтгэх юм байна. Симон Нивен мөн оны эцэс гэхэд ажлаа хүлээлгэн өгөх ба гүйцэтгэх захирал Марк Дэвис нийгмийн нөлөөллийн шинэ чиг үүрэг болох өв уламжлал, харилцаа холбоог хариуцах нь. 

2011 онд Рио Тинто группт анх ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оны гуравдугаар сард Гүйцэтгэх захирлаар томилогдож ажиллаж байсан юм. 

 

Эх сурвалж: Financial Times