ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Экос эрүүл амьдралын ус төрлөө нэмлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 4
Сурталчилгаа

Эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүн бүрд зориулсан Экос зөөлөн шүлтлэг ус нь “зөөлөн оргилуун” усаар төрлөө нэмлээ.

Монос Хүнс ХК Экос зөөлөн шүлтлэг усыг Монгол хүний амьдралын хэв маяг, хооллолтод тохируулан бүтээсэн юм. Экос зөөлөн шүлтлэг усыг байгалийн  хужир ашиглан шүлтлэгжүүлдэг тул уураг ихтэй махан хоол, олон төрлийн бэлэн бүтээгдэхүүн хэрэглэдэг хүн бүрийг ходоодны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Тэгвэл энэ удаад сэргээх тааламжит мэдрэмжээр амныхаа цангааг тайлахыг хүсдэг хэрэглэгчиддээ зориулан ямар нэгэн амт, үнэр, өнгө оруулах нэмэлт бодисын агууламжгүй Экос зөөлөн оргилуун усыг худалдаалж эхэллээ.

 

Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр ямар нэгэн өнгө, амт үнэр, сахар, сироп ороогүй хийжүүлсэн ус уух нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд эсрэгээрээ өтгөн хаталтыг бууруулж, цатгалан мэдрэмж төрүүлснээр жингээ хасахад эерэг нөлөө үзүүлдэг гэж үзэх болжээ. Ийм ч учраас дэлхий нийтээр хийжүүлсэн усны худалдан авалт нэмэгдээд байгаа юм.

Сонирхуулахад гоо сайхны компаниуд зарим бүтээгдэхүүнийхээ найрлагад хийжүүлсэн усыг ашигладаг бөгөөд хийжүүлсэн усанд агуулагдах нүүрсхүчлийн хий нь цусны эргэлтийг түргэсгэж, арьсны толигор байдлыг хангадаг байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.