Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

1072 хувьцааны ногдол ашиг үнэт цаасны дансанд байршиж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 9 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

“Эрдэнэс Тавантолгой” ХК  4-р сарын 24-ний өдөр болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нийт хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгох шийдвэрийг гаргасан. Ингэснээр 2012 оны 4-р сарын 11-ний өдрөөр тасалбар болгон Монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2,512,768 иргэн өөрт ногдох нэгж хувьцаандаа 90₮-ийн ногдол ашгийг авах боломж бүрдсэн.

5-р сарын 1-ний өдрөөс эхлэн олгогдох талаар яригдаж байсан 1072 хувьцааны ногдол ашиг өнөөдрөөс эхлэн үнэт цаасны данс нээлгэж, өөрийн нэр дээрх арилжааны банкны дансаа холбуулсан иргэдийн Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв дахь үнэт цаасны дансанд байршиж эхэллээ.

Ногдол ашгийн мөнгөнөөс ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ хуулийн дагуу 10 хувийн татварыг суутган байршуулсан байна. Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөс иргэдийн банкны данс руу шилжүүлэг хийгдэнэ. Үнэт цаасны данс нээлгэж банкны дансаа холбосон иргэдийн зүгээс шалтгаалах өөр зүйл байхгүй тул ТҮР ХҮЛЭЭНЭ үү.

Хувьцааны тоо

Бодогдсон ногдол ашиг

Татвар хассан дүн

1072 ширхэг

96,480₮

86,832

964 ширхэг

86,760₮

78,084

857 ширхэг

77,130₮

69,417

750 ширхэг

67,500₮

60,750

536 ширхэг

48,240₮

43,416

436 ширхэг

39,240₮

35,316

312 ширхэг

28,080₮

25,272

Үнэт цаасны данс нээлгэсэн ч арилжааны банкны дансаа холбуулаагүй иргэд өөрийн брокерийн компанидаа хандан арилжааны банкин дахь өөрийн нэр дээрх, зөв дансыг холбуулан ногдол ашгаа авах боломжтой.

Үнэт цаасны данс нээлгээгүй хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийн мөнгийг Ибаримт цахим систем, халамжийн мөнгө авдаг дансаар дамжуулан олгох бэлтгэл ажил хийгдэж байна хэмээн Сангийн яамны зүгээс мэдэгдсэн ч хэзээ олгогдох талаар тодорхой мэдээлэл одоогоор гараагүй байна.

Иргэдийн дунд бусад арга хэрэгслээр ногдол ашгийн мөнгөө авах тул үнэт цаасны данс нээлгэх шаардлагагүй гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг. Үнэт цаасны данс нээлгэснээр зөвхөн нэг жилийн ногдол ашиг авах төдийгүй дараах боломжуудыг иргэн Та авах юм.

 
  • Дээрх хувьцаануудаа хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн өөрийн нэр дээр баталгаажуулан авах
  • Тус компаниудаас цаашид олгох /Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг олгох шийдвэр гарсан тохиолдол бүрд/ ногдол ашгийн мөнгөө тэргүүн ээлжид олгуулан авах
  • Эрдэнэс Тавантолгой ХК нээлттэй хувьцаат компани болж хувьцаагаа захиран зарцуулах эрх нээгдмэгц зах зээлийн эргэлтэд оруулах, худалдах
  • Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа хувьцаат компаниудын хувьцаа, бонд зэргийг худалдан авах, арилжаанд оролцох зэрэг боломжтой.

Хэрэв Та Үнэт цаасны данс нээлгээгүй бол Гүүдсек Үнэт Цаасны Компани Фэйсбүүк хуудас руу мессеж илгээн 2 минутад үнэт цаасны данс нээлгэх хүсэлт гаргах боломжтой. Ажлын 1-3 өдрийн дотор Таны үнэт цаасны данс ҮЦТХТ-д баталгааждаг.

Үнэт цаасны данс нээлгэсэн ч арилжааны банкны өөрийн нэр дээрх зөв дансаа холбоогүй бол Гүүдсек Тусламж Фэйсбүүк хуудас руу мессеж илгээн банкны дансаа шалгах, засах боломжтой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.