ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 цар тахал гарснаар Монгол Улсын өр хэрхэн нэмэгдсэн бэ?

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 2020 оны төсөв 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.8%-тай тэнцэх хэмжээний алдагдалтай байх тооцоог Сангийн яам гаргасан. Үүнээс 1.6 их наядыг нь гаднын зээл тусламжаар хэрэгжүүлэх ба санхүүжих эх үүсвэр бэлэн гэдгийг Сангийн сайд хэлсэн бөгөөд хөтөлбөрийн зээлийг төсвийн дэмжлэг болгох хэлбэрээр оруулах замаар санхүүжүүлнэ гэж үзэж байгаагаа дурдсан. 

Тэгвэл коронавирусийн халдвар гарснаас хойш гаднын улс орнууд болон олон улсын байгууллагуудаас Монгол Улсад олгохоор болсон зээл тусламжуудыг доор хүргэж байна. Япон улсаас олгож байгаа мөнгө буцалтгүй тусламж байгааг эс тооцвол дийлэнх нь манай улс эргэж төлөх мөнгөнүүд байгааг харж болно. 

Үүнийг хэрхэн зарцуулж байгааг шилэн болгохыг иргэд шаардаж буй бөгөөд Засгийн газар ямар тайлбар өгснийг нэгтгэн хүргэе. 



2020.03.24 АНУ-аас Монгол Улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгөхөөр болов  

Зориулалт: АНУ-аас үзүүлж буй уг тусламжийг эрсдлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шилжилгээ хийхэд ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэхэд зориулна. 

Засгийн газрын тайлбар: Энэ дэмжлэгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар (ОУХА) дамжуулан Эрүүл мэндийн яам, Монгол дахь ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн санд халдвараас сэргийлэх болон халдварын үеийн хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр олгоно.

2020.04.02 Дэлхийн банк 26.9 сая доллар буюу 75 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болов  

Зориулалт: Яаралтай тусламж үйлчилгээний эмч, сувилагч, эрчимт эмчилгээний ажилтнуудыг сургах; эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах, түүнчлэн Улаанбаатар хот болон бүх аймгуудад COVID-19-ийг оношлох чадавхийг бэхжүүлэх зэрэг COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээ авах нэн тулгамдсан хэрэгцээ шаардлагад нийцүүлэн дэмжлэг үзүүлэх юм.
Мөн эрүүл мэндийн байгууламжийг сэргээн засварлах, халдварыг хянах арга хэмжээ, сургалт зэргийг эрүүл мэндийн бүх байгууллагуудад зохион байгуулах ба халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, удирдах тухай нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр харилцаа холбоо, мэдээллийн кампанит ажлыг дэмжинэ
 
Засгийн газрын тайлбар: 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ингэснээр Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдийг 1000 орчим нэр төрлийн 11 500 гаруй тоног төхөөрөмжөөр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн худалдан авалтыг Дэлхийн банкны журмын дагуу Эрүүл мэндийн яам зохион байгуулах бөгөөд санхүүжилт нь тоног төхөөрөмж нийлүүлэгч компани руу Дэлхийн банкнаас тухай бүр шилжинэ.

2020.04.21 Япон улс 670 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болов 

Зориулалт: Япон улсын Засгийн газраас COVID-19 коронавируст халдвар дэлхий нийтээр тархаж буй энэ үед Олон улсын байгууллагуудтай хамтран арга хэмжээ авах үүднээс Монгол Улсад НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаар дамжуулан 670,680 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснээ Гадаад харилцааны яаманд албан ёсоор мэдэгдэв. 

Засгийн газар: Тайлбар өгөөгүй

2020.05.08 АХБ-наас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 30 сая долларын нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэв 

Зориулалт: Нэмэлтээр баталж буй санхүүжилт нь улсын хэмжээний хоёр болон гурав дахь шатлалын эмнэлгүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийн тасгуудыг шинэчлэх, эмнэлгүүдийн COVID-19 халдварыг оношлох, эмчлэх чадавхыг сайжруулах, үүний дотор эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ болон яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх чадамжийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Мөн төслийн санхүүжилтийн үр дүнд Улаанбаатар хотод эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулах юм.  

Засгийн газар: Тайлбар өгөөгүй

2020.05.12 АХБ Монголын Засгийн газарт 100 сая ам.долларын зээл олгохоор болов

Зориулалт: Хүн амын эмзэг бүлэг болон ААН-үүдэд үзүүлэх нэн чухал тусламж дэмжлэгийг санхүүжүүлэх, эдийн засагт цар тахлын үзүүлэх сөрөг нөлөөг зөөлрүүлэх, эрүүл мэндийн салбар, нийгмийн хамгааллын чиглэлд үүсээд буй санхүүгийн хэрэгцээ шаардлагыг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг болох

Засгийн газрын тайлбар: Богино хугацаанд хэлэлцээр хийж, УИХ-аар соёрхон батлуулснаар 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн санд хүлээн авсан.

2020.05.27 НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс манай улсад 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв 

Зориулалт: КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэхэд нэн шаардлагатай дэмжлэг үзүүлэх

Засгийн газар: НҮБ-ын системийн байгууллагууд УОК, ОБЕГ, ЭМЯ-тай Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэн үеээс эхлэн шуурхай хамтран ажиллаж төрөл бүрийн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хэрэгсэл нийлүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх чадавхийг бэхжүүлэх хүрээнд дээрх тусламжийг үзүүлжээ.

2020.05.29 Европын Холбоо 50.8 сая евро буюу 155.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгов

Зориулалт: Ажлын байр нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэх бөгөөд КОВИД-19-ийн үзүүлж буй эдийн засаг, нийгмийн үр нөлөөг багасгах 

Засгийн газар: 2020-2024 онд буюу 4 жилийн хугацаанд нийт 50.8 сая еврог буцалтгүй тусламжаар төсвийн дэмжлэг хэлбэрээр хүлээж авахаас 2020 онд 16 сая евро буюу 18 сая ам.доллар хүлээж авна. Хараахан орж ирээгүй байна. 

Төсвийн дэмжлэгээс гадна Засгийн газар Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг оношлох, эмчлэх чадавхыг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх төслийн санхүүжилт хэлбэрээр нэн хөнгөлөлттэй зээл, тусламжийн эх үүсвэрүүд бүрдүүлсэн.

2020.06.08 ОУВС-аас 99 сая ам.долларын санхүүжилт олгов 

Зориулалт: Covid-19-өөс хамгаалж, иргэдийн амь насыг эрсдэлд оруулахаас сэргийлэх ажлаа үргэлжлүүлж, эдийн засгаа тэтгэх

Засгийн газар: 2020 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.

2020.06.12 Японы Засгийн газрын 1.2 тэрбум иенийн буцалтгүй тусламж олгоно

Зориулалт: “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум иен, “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иенийн буцалтгүй тусламжийг тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Засгийн газар: Эхний 1 тэрбум иенийг “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хэлбэрээр буюу "COVID-19" цар тахалтай тэмцэхэд зориулан эмнэлгийн машин болон эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж, хэрэгсэл Япон Улсаас нийлүүлнэ. Эдгээрийг худалдан авах, тээвэрлэх, нийлүүлэх ажлыг JICS (Japan International Cooperation System) байгууллага шууд хариуцан гүйцэтгэх бөгөөд санхүүжилт нь Япон Улс дотроо шууд шилжинэ.

249 сая иенийг Япон Улсын их, дээд сургуулиудад Монгол Улсаас хүмүүс сургахад “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд буцалтгүй тусламж хэлбэрээр зарцуулна.

2020.06.22 АХБ 26.4 сая доллароор санхүүжүүлэхээр болов 

Зориулалт: Хүн амын эмзэг бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах хүрээнд Эмзэг, ядуу бүлэгт олгодог хүнсний эрхийн бичиг болон мөнгөн тусламжийн хөтөлбөрийг дэмжих. 

Засгийн газар: Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн хоёр дахь багцын хэрэгжилтийг дэмжих, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор АХБ-тай хамтран дээрх төслийг боловсруулсан. Нийт 26.4 сая ам.долларыг 40 жилийн хугацаанд эргэн төлөхөөр нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу нэг хувийн хүүтэй, эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр тохиролцож, АХБ-аас санхүүжилт авахаар шийдвэрлэсэн



Нэгтгээд үзвэл нийтэд мэдээлснээр нийт зээл тусламж 356 орчим сая ам.доллар буюу ойролцоогоор нэг их наядаар хэмжигдэж байна.

Коронавирусийн халдвартай холбоотойгоор Монгол Улс 2020 оны нэгдүгээр сараас урьдчилан сэргийлэх шийдвэрүүд гаргаж эхэлсэн бол Засгийн газар цар тахлын нөлөөллийг бууруулах эдийн засгийн арга хэмжээгээ хоёр сарын дараагаас буюу гуравдугаар сарын 27-ноос танилцуулсан. Энэ хүрээнд нийт 6 их наяд төгрөгийн өртөг бүхий хоёр багц арга хэмжээ авсан бөгөөд цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулж 213.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тавдугаар сарын 25-нд танилцуулсан.  

Харин УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр боловсруулсан төсвийн тодотголд дээрх хоёр багц арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн талаар бид мэдээлсэн. Энэ хүрээнд зөвхөн хүүхдийн мөнгө үргэлжлүүлж олгоход 322 тэрбум, НДШ-ийг тэглэснийг 10% хувь болгож үргэлжлүүлэхэд 144 тэрбум төгрөгийг шийдвэрлэж байгаа аж. 

Дээр танилцуулсан, гаднаас ирж буй зээл тусламжуудын мөнгийг зориулалтын бусаар зарцуулах боломжгүй гэдгийг Сангийн сайд хэлж, Засгийн газар тайлбар өгсөн ч зарцуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор танилцуулаагүй байна. Харин 2020 онд  Монгол Улсын өр 3.8 их наяд төгрөгөөр нэмэгдэх нь тодорхой үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ХАРАМСАЛТАЙ
6
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
jozun [50.101.118.166] 2020/8/12
Уучлаарай,бид саяны сонгуульд зөв сонголт хийсэн бол яах байсан бол гэж бодож байна ,бид одоо хөдөөгийн хүмүүст энэ байдлыг сайн ойлгуулж чадвал тэд нэг юм бодох байх
1 | 0 Хариулах
Зочин [202.131.242.110] 2020/8/11
Ядаж наад хөшөө, усан оргилуураа болиочээ
4 | 0 Хариулах
Paвcaл [172.58.45.108] 2020/8/11
Манай дарга нар ард түмнээ гадныханд ядуу гуйлгачин харагдуулах сонирхолтой. Та нар минь тийм л харагдаад байх юм бол мөнгө зээл их өгнө. Мөнгө гуйхаасаа хэзээ ч ичихгүй. Харин ч ядуу монголчуудынхаа төлөө зүтгэж байгаа царай гаргаж гуйлгө гуйна. Дотоодод халдвар гараагүй байхад хориг тогтоодог нь коронагаар далимдуулж та нарын амыг хамхиж хөлийг туших Хүрэлсүхийн арга. Хэдэн нөхдийг хорьж шopoнд хийх нь шударга ёсонд хайртайдаа ч биш зүгээр л бүлэглэл хоорондын хагарал тэмцэл. Төрийн үйл ажиллагаа бүх ард түмэнд шилэн байх ёстой.
2 | 0 Хариулах
Зочин [147.251.177.133] 2020/8/10
массын амьдралд ямар ч нөлөөгүй болсон улс төрийн амьдрал болж дээ... сонин юм ...хэрэгжүүлж байгаа төсөлд нь хяналт, аудит, мониторинг хийгээсэй... төслийг нь сайн ойлгодог монголын нөхцөл байдлыг ойлгодог хүмүүсийг томилоосой... үгүй бол энэ маягаараа яваад байвал Грек, Испани, Португалын замаар удахгүй орно шүү... Испани цагаачлуулагч орон байж байгаад өрөнд ороод орлогын татвар нь огцом өсөж, ажилгүйдэл өсөж, үнэ өсөж тун удалгүй залуус нь өөрсдөө европын цагаачлагч орнуудын тоонд орсон доо...Грекийн залуу хүмүүс нь гадагшаа гарч ажилласан ч улсдаа давхар татвар төлөөд явдаг юм билээ... засгийн газар нь аль оронд ажиллаад явж байлаа гэсэн орлогоос нь авч байдаг...хэцүү ч юм даа
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.65] 2020/8/10
ПӨӨХ
0 | 0 Хариулах
Нансаа [172.58.143.39] 2020/8/10
Зээл тусламжаа зогсоох хэрэгтэй. Өөрсдөө баялаг бүтээхийг дэмжих хэрэгтэй. Зарцуулалтыг нээлттэй тайлагнаж байх хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Daria [202.131.225.197] 2020/8/11
Яасан хэрэгтэй юм хэлдэг хэрэгтэй хүн бэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.90] 2020/8/10
Зээл тусламжууд Ганнам дүүрэгт хаус болж хувирдаг, ард түмэн шавхрууг нь долоодог байхөө.
2 | 0 Хариулах
сэтгүүлч Б.Мөнхбаясгалан [202.9.46.184] 2020/8/10
“Сангийн сайдыг” мөрдсөн эрэн сурвалжлага Солонгос, Монгол эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дунд үргэлжилж буйг дахин сануулья! Хаашаа зайлах вэ дээ гарцгүй шүү дээ! Гурван жилийн өмнөөс эхэлсэн”
3 | 0 Хариулах
Зочин [124.158.109.232] 2020/8/10
Дан тусламж, хандив, зээл байх юм даа. Дарга нар бусад орнуудад очихдоо ичдэггүй юм байхдаа.
0 | 0 Хариулах
MGL Zaluu [202.131.237.137, 165.225.102.76] 2020/8/10
Zuw zartsuulwal ih vr ashigtai ih hemjeenii mungu bainda. Manai turd siireg uhaantai, ervvl setgehvite uls turch baisan ch boloosoi.
1 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/8/10
сайн байцгаана уу? Энэхүү санхүүгийн дэмийг яахаа хэрхэхээ мэддэг ганц ч этгээд Монголын Төрд, Засаг Хуульд, Засгийн Газарт ор тас байдаггүй. Огтоосоо, Ерөөсөө байж ч байгаагүй. Иймийн учир бахь байдгаараа Монгол, Монголын Хүн Ард үүрсэн өр, төлбөр ялбар болоод л хувирна, үлдэнэ гээд хэлчихэд нэ их хол зөрөхгүйдэгээ. Хэдэн этгээд/үүд/ зувчихынхаа дээдээр зувчина. Үүнийг нь дийлэнх олонх Монголчууд маань мэдсээр атлаа "өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана"-ы үлгэрээр Эдээ, Засгаа Босгоод Ав, Хүний Дайтай Болцгоо гээд гараа сарвайсан энэ хэдийгээ #шулаачин, хүүлээчин, дотоодын минь хэрэгт оролцоод маньд тэг ингэ гээд яахыг заадаг# гээд ангалзааж өгцгөөнө. Ингээд дундаас нь мэдэлд хамгийн ойр байцгаасан өнөө хэдэн этгээд/үүд/ нь улам л идээстэй уугаастай, нэмээд #буянтай Монголчуудынхаа хүчээр# энэ мэтчлэнгийн санхүүгийн дэмжлэг болох мөнгийг чимээгүйхэн хуваалцаад л баярлаастай.
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/8/10
За ингээд, энэ мэтчлэнгээр орж ирцгээдэг мөнгө хаачдагт, хаашаа ордогт #хүчээ хайрлаж гамналгүйгээр зүтгэдгээ# тэр хирээрээ ямаршуухан байцгааж байдгаа ухаарах сэхээрэх ойлгох аядмар одоо нэг ирсэндэгээ хэмээн найдъя.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.11] 2020/8/10
Энэ их мөнгө нь очих газраа очдог бол бүх зүйлс шудрага явдаг бол гуравхан сая Монголчууд сайхан амьдрах амархан л байхдаа... Хэдэн зуун сая хүнээ сайхан амьдруулж чаддаг удирдагч нар байхад хэдхэн сая хүнээ дээрэмдэж тонохоос өөр юм чадахнуу..
10 | 0 Хариулах
sajkdh [66.181.167.231] 2020/8/10
ene yaponchuud yaagaa l dandaa butsaltgui tuslamj ogood baina ai eng aimagt ni shigdchih sanaatai bdag bhdaa zailuul
1 | 9 Хариулах
Erguu setgelgeetei gar be [103.229.122.135] 2020/8/10
Teneg uher yum daa, tuslamj ch zugeer avch chadahgui
5 | 0 Хариулах
Зочин [192.82.73.210] 2020/8/10
эргүү үхэр монгол Япон байтугай одоо хужаа нар ч монголд тоож ирж амьдрахгүй Баялаг гээд байх юм бараг байхгүй хатуу ширүүн уур амьсгалтай ертөнцийн мухрыг хэн сонирхох вэ дээ
3 | 2 Хариулах
Зочин [103.212.116.153] 2020/8/10
МАН & ХҮРЭЛСҮХ ТАЙЛБАР ХИЙХИЙГ ШААРДАЦГААЯ
7 | 0 Хариулах
Элэг элэг [202.126.90.73] 2020/8/10
Бүх хандивийг МАНЖ ууд цусалж сонгуульдсан болов уу?! Ямар ч хяналт байхгуй байгаа, тэр Хэнтийд барьсан 400 сая жуулчин хүлээж авах хэдэн баримал аа харчаарай...?
11 | 0 Хариулах
Зочин [103.212.116.244] 2020/8/10
Хил, хэл, малтайгаа бхд хэн баян билээ?
0 | 10 Хариулах
Зочин [203.247.179.200] 2020/8/10
Ингээд л өөрсдийгөө нэг аргацайсан хэдэн үгсээрээ сэтгэлээ цатгаад явж байхдаа таарсан улс юмдаа. Гадаад улсууд биднийг тэгж харахгүй юмдаа даанч
7 | 0 Хариулах
Зочин [66.181.161.55] 2020/8/10
Гэхдээ иймэхүү үгс үр дүнгээ өгөөд хүмүүс сонгогдоод бгашдээ
0 | 0 Хариулах
Зочин [203.169.48.150] 2020/8/10
Ийм их мөнгө орж ирэхээр нэр дэвших квотоо мөнгөөр өгөхгүй гэх нь аргагүй юм бна. Зовлон болоход лам биш нам зоолдог болж дээ
11 | 0 Хариулах
Зочин [103.229.121.53] 2020/8/10
Ene ix mongo xaashaa orson bainaa ard tvmen min iamaar vamaa tegeed
3 | 0 Хариулах