Япон улсын Засгийн газраас COVID-19 коронавируст халдвар дэлхий нийтээр тархаж буй энэ үед Олон улсын байгууллагуудтай хамтран арга хэмжээ авах үүднээс Монгол Улсад НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гаар дамжуулан 670,680 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснээ Гадаад харилцааны яаманд албан ёсоор мэдэгдэв.
Тус улсын Засгийн газраас өмнө нь манай улсад Олон улсын улаан загалмайн нийгэмлэг (IFRC)-ийн шугамаар 235,000 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлээд байсан билээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!