Ч.Хишигдалай: Шатахууны нэгэн адилаар шингэрүүлсэн шатдаг хийн үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахууны шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Энэ үеэр шингэрүүлсэн шатдаг хий буюу газын үнэтэй холбоотой сэтгүүлчийн асуултад Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Газрын дарга Ч.Хишигдалай дараах хариултыг хэлсэн юм. 



Тэрбээр "Сүүлийн үед газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн. Газ бол газрын тосны бүтээгдэхүүний нэг төрөл.

Монгол Улс нэг тонн шингэрүүлсэн шатдаг хийг 400-500 орчим ам.доллароор ОХУ-аас импортолж авдаг байсан бол сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбоотой импортын үнэ нэмэгдсэн.

Мөн нийлүүлж буй үйлдвэрлэгчийн үнэ нэмэгдсэн нь ойролцоогоор 800 орчим ам.доллар болоод байна. Үүнтэй холбоотой шатахууны нэгэн адилаар шингэрүүлсэн шатдаг хийн үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна.

Гэхдээ энэ нь цаг зуурын асуудал байх гэж найдаж байна. Учир нь 9-11 сард ОХУ-ын газар тариалан, тариа хураалт түүнийг боловсруулахтай холбоотой шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ эрс нэмэгддэг. Үүнийг дагаад ОХУ-ын дотоодын зах зээлд шингэрүүлсэн шатдаг хийн үнэ нэмэгдсэн байна" гэлээ.