• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс агаарын хөлөг үйлдвэрлэгч орон болно

ikon.mn
2020 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтөн цаг хугацааны эхнээс л агаарт дүүлэн нисэхийг мөрөөдсөөр иржээ.

Лааны тос, шувууны өдөөр жигүүр хийж, цөллөгөөсөө оргосон аав хүүгийн тухай өгүүлэх Эртний Грекийн домгоос энэ бүхэн эхэлнэ. Дэндүү догдолж баярласан Икарус хүү нартай хэт ойр ниссэнийхээ гайгаар шатаж үхсэн түүх хүний бардам бөгөөд ойворгон зан хааш хөтөлдгийн илэрхийлэл болон үлджээ. Гэхдээ хүний бүтээлч сэтгэлгээ тэнгэр өөд үргэлж тэмүүлж байсны баталгаа нь энэ мөн билээ.

Бидний мэдэх хамгийн цуут сэтгэгчдийн нэг Леонардо Да Винчи ч нисэх тухай мөрөөдсөөр байв. Аль 15-р зуунд л тэр хүнийг далавчтай болгох төлөвлөгөөгөө зураглаж үлдээсэн нь бий. Түүнээс хойш үе үеийн зохион бүтээгчид төрөл бүрийн төхөөрөмжийн санаа гаргаж, сонирхол татам олон оролдлого, туршилтыг өөрсдийн амь биеийг ч үл хайхран хийсээр л байлаа.

Энэ бүхэн 1903 он хүртэл үргэлжилсэн билээ.

Умард Каролина мужийн зүүн хойд хэсэгт Ах дүү Райтын 12-р сард хийсэн 59 секундын нислэг түүхийг тэр чигт нь өөрчлөх хувьтай байжээ. 260 гаруйхан метр үргэлжилсэн уг нислэг түүхэн дэх анхны хөдөлгүүрт онгоцны нислэг байж, технологи-аргачлал нь хожмын үеийн зохион бүтээгчдийн мэдлэгийн суурь, бүтэц нь болсон юм.

Сая сая хүний аминд хүрсэн ч дэлхийн 1, 2-р дайн агаарын тээврийн салбарын хөгжлийг хурдасгаж, бүр үсэргэж орхив. Улам хүчирхэг хөдөлгүүр, дизайны ухаалаг шийдлүүд далай давсан нислэгийг бодит болгож, найдвартай-удаан нислэгүүд энгийн хэрэглээ болов.

Нисдэг онгоц зөвхөн хамгийн найдвартай, хамгийн хурдан тээврийн хэрэгсэл байгаад зогсохгүй эдийн засгийн томоохон хөдөлгөгч хүч-хөшүүрэг, хөгжлийн гол зангилаа-гарц болж хувирав. Жил ирэх тусам хэрэглээ нэмэгдэж, үр шим нь зогсолтгүй өссөөр.

Онгоцоор ниснэ гэдэг автобусанд суухтай ижил хялбар зүйл болно гэж хэдхэн жилийн өмнө хэн ч төсөөлөөгүй биз ээ.

Жигүүртэн шувууд лугаа адил эрх чөлөөтэй нисэж, тэнгэрийг эзэгнэх чухам тэр чин хүсэл эрмэлзэл биднийг, сэтгэл гижигдэх гэнэхэн мөрөөдөгчдөөс дэлхийг хэрэн нисэх агуу технологи эзэмшигчид болгон хувиргажээ. Өнөөдөр бид хүн төрөлхтний хамгийн сод бүтээлүүдийн нэг агаарын тээврийн тухай, тэр дундаа ерөнхий зориулалтын нислэгийн талаар ярилцах болно.

I. ӨНГӨРСНИЙГ ТАНИХ НЬ

ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ ТЭЭВЭР БУЮУ ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ТАЙЛБАРЛАХ НЬ

 

Эхлээд ойлголтоо нэгтгэцгээе.

Агаарын тээврийн салбарыг хэрэглээ болон бүтцээр нь ерөнхийд нь хоёр ангилна. Эхнийх нь том оврын онгоц ашиглаж, холын зайн нислэг үйлддэг commercial aviation буюу арилжааны агаарын тээвэр. Үүнийг иргэний тээвэр хэмээн нэрлэх нь ч бий. Монголын үндэсний авиа компани МИАТ чухам энэ ангилалд багтана.

Харин нөгөө талд, дээрхээс бусад буюу тогтсон хуваарьт нислэгээс бусад зориулалтын нисэхийг багтааж general aviation буюу ерөнхий зориулалтын хэмээн ойлгодог. Хоёр суудалт бага оврын онгоцоос нисдэг тэрэг хүртэл, бизнесийн нислэгээс эрүүл мэндийн үйлчилгээ хүртэл, хөдөө аж ахуйн зориулалтаас аялал жуулчлалын зорилгоор хүртэл олон хэрэглээ энд хамаарна.

Ерөнхий зориулалтын нисэхийн бидний өдөр тутмын амьдралд үзүүлж буй нөлөө таны төсөөлж байгаагаас ч илүү.

 
 

Дэлхий даяар хийгдэж буй нийт нислэгийн 90 орчим хувь нь ерөнхий зориулалтын нислэг байдаг бөгөөд 400 мянга гаруй онгоц, 1.3 сая нисгэгч энэ салбарт харьяалагдаж байна. Харьцуулбал, арилжааны чиглэлд ердөө 50 мянган онгоц хөөрч, 600 мянган нисгэгч ажилладаг аж. Ерөнхий зориулалтын нисэхийн тусламжтайгаар алслагдсан бүс нутагт оршин сууж буй сая сая хүмүүс аж, амьдралаа залгуулж, хөдөө аж ахуй, барилга угсралт, судалгаа, ажиглалт, газар зүйн салбарт хамгийн үр дүнтэй хэрэглээнүүд аль хэдийн нэвтэрчээ.

Эдийн засагт үзүүлж буй нөлөө нь ч үлэмж. АНУ-ын эдийн засагт энэ салбар дангаараа жил бүр 250 тэрбум долларыг оруулж, 1.1 сая ажлын байр бий болгодог. Зөвхөн нисгэгч, үйлчлэгчдээс гадна засвар үйлчилгээ, сургалт судалгаа, технологи хөгжүүлэлтийн чиглэлийн боловсон хүчин бэлтгэгдэж, бага оврын нислэгт зориулан үйл ажиллагаа явуулдаг онгоцны буудлууд жил ирэх тусам нэмэгдсээр байна.

Ерөнхий зориулалтын нисэхийн бидний өдөр тутмын амьдралд үзүүлж буй нөлөө таны төсөөлж байгаагаас ч илүү.
 

20-р зууны хоёрдугаар хагасаас ерөнхий зориулалтын нисэхийн салбарын ач холбогдол тодорч, эрэлт хэрэгцээ нь эрс нэмэгдэж эхэлжээ. Илүү хямд бөгөөд найдвартай технологийн ачаар энэ чиглэлийг сонирхогчдын тоо ч аажимдаа өсөж эхэлсэн юм. Мэргэжлийн нисгэгчдийн дадлагын талбар нь бага оврын онгоцоор хийх богино зайн нислэгүүд болсноор нийт салбарын нэр хүнд, ур чадварын хэмжээ ч дагаж сайжирч эхлэв. Үнэмлэх олгох сургалтын төвүүд ч олноор байгуулагдаж, онгоц үйлдвэрлэгчид ч анхаарлаа хандуулж эхэлсэн нь бусад салбар дахь хэрэглээг дөвийлгөж эхэлсэн гэдэг.

Ерөнхий зориулалтын нисэх олон нийтийн амьдралд хүч түрэн орж ирсэн нь хэд хэдэн шалтгаантай. Ихэнх тохиолдолд агаарын тээвэр нь цэргийн юм уу холын тээврийн зориулалтаар л хэрэглэгддэг байв. Гэтэл ерөнхий зориулалтын нисэхэд маш бага дэд бүтэц шаардлагатай байдаг нь давуу тал болов. Том оврын онгоц хөөрөхөд шаардлагатай нислэгийн зурвасын гуравны нэг нь л буюу 15 метр орчим зам байхад л хангалттай. Нислэгийн зөвшөөрөл, шаардлагатай стандартын норм ч уян хатан, ойлгомжтой байхаар тодорхойлогджээ. Үнэтэй тоног төхөөрөмж, нийлүүлэлтийн нөөц ч хэрэггүй. Нэг ёсондоо илүү бага зардлаар илүү хурдтай буюу илүү үр ашигтай нисэх шийдэл нь ерөнхий зориулалтын нисэх болж хувирав.

Үнэ өртөг ч энэ үсрэлтийн гол хөшүүрэг байлаа. Арилжааны нэг онгоц хөөргөхөд хүн, техникийн бүх зардлыг тооцон 100 сая орчим доллар шаардлагатай болдог. Харин бага оврын онгоцны үнэ 50 мянган доллараас эхэлнэ. Тийм ч учраас өртөг өндөр, өдөр тутмын ажиллагаа их, дагаж мөрдөх дүрэм журам, стандартыг хэвшүүлэх шаардлагатай арилжааны нисэхийн салбарт төрийн оролцоо өндөр байдаг нь санамсаргүй хэрэг биш. Зарим улс оронд стратегийн ач холбогдолтой гэдэг утгаараа, заримд нь эдийн засгийн голлох салбар гэдгээрээ төр өөрийн нөлөөг шууд болон шууд бус байдлаар тогтоосоор иржээ. Эдийн засгийн хямрал, хүндрэлтэй нөхцөл байдлын үед төрөл бүрийн хөнгөлөлт, татаасаар үндэсний авиа компаниудаа аварч үлдэж буй засгийн газруудын арга хэмжээ үүний нэг жишээ. Коронавирусын тахлын үед хамгийн их хохирч буй салбарын нэг болох иргэний нисэхийн компаниуддаа 85 тэрбум долларын татаас олгох шийдвэрийг АНУ гаргасан гэнэ. 11 жилийн өмнө хувьчилсан ч санхүүгийн хүндрэлтэй нүүр тулсаар ирсэн Alitalia авиа компанийг Италийн засгийн газар буцаж төрийн мэдэлд авах төлөвлөгөөний хүрээнд 3.2 тэрбум долларын санхүүжилтийг өнгөрсөн сард баталжээ.

Эсрэгээрээ, ерөнхий зориулалтын нисэхэд хувийн хэвшил манлайлах чиг хандлага ажиглагддаг. Өөрийн хэрэгцээнд тулгуурлан хялбар засаж өөрчлөх, сэлбэж янзлах боломжтой учир хувийн хэвшлээс эхлээд хувь хүмүүс ч бага оврын онгоцонд татагдах болсон нь санамсаргүй хэрэг биш. Хувийн хэвшил манлайлж бизнесийн төрөл бүрийн хэрэглээг үүсгэхээс гадна төрийн үйлчилгээнд ашиглуулж, нийтийн сайн сайхныг хангадаг нь батлагдсан загвар. Ялангуяа гамшиг, онцгой байдлын үед бага оврын нисэх онгоц тэргүүн эгнээнд давшиж, хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг жишээ олон бий. Хайтид болсон газар хөдлөлтийн үеэр хамгийн эхний хүмүүнлэгийн тусламжийг хүргэсэн 500 гаруй хөлөг нь бага оврын онгоц хөлөглөсөн сайн дурын нисгэгчид байв. Америкийн нисгэгчид коронавирусын тахлын эхэн үед Эстон, Франц, Панам зэрэг улсуудад эмнэлгийн тоног төхөөрөмж хүргэх ажилд дайчлагджээ. Гал түймэртэй тэмцэх, хортон шавж устгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, байгаль орчны судалгаа хийх хэрэгцээ тасрахгүй. Төрийн тэр болгон хүрч чаддаггүй, хүний нөөцийн болон нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжүүдийн хэрэгцээ ихтэй чиглэлүүдэд хувийн хэвшлийн бага оврын онгоцууд хэрэглэгддэг билээ.

II. ӨНӨӨДРИЙГ ЦЭГНЭХ НЬ

САЯ ДОЛЛАРЫН ПОТЕНЦИАЛ БУЮУ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ МЭДЭХ НЬ

 

Монгол шиг өргөн уудам газар нутагтай, төвлөрөл багатай буюу алслагдсан цэг ихтэй улс оронд ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой билээ. Гэсэн ч одоог хүртэл энэ талаарх олон нийтийн ойлголт зөв тогтоогүй байгаагаас гадна холбогдох дүрэм журмын уялдаа, ойлголын зөрүү хангалттай бус байсаар л байна.

Монголын агаарын тээврийн салбарын түүх 95 жилийн тэртээгээс бичигдэж эхэлжээ.

ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ю-13 онгоц Монголд анх газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг Монголд нисэх хүчин байгуулагдсан өдөр гэж тооцдог. Нисгэгчид бэлтгэгдэж, өөрсдийн онгоцтой болсон 1958 оноос хойш хуваарьт нислэг тогтмол хийх болсон юм. 1970 он гэхэд МИАТ компани дотоодын нислэгийн 130 газарт буюу нийт нислэг үйлддэг газрынхаа 80 хувьд үйлчилгээгээ үзүүлчихээд байв. Улмаар 1987 оноос ЗХУ-аас ТУ-154 онгоц түрээслэн авч олон улсад нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд бие даасан, төрийн өмчид компани болж өргөжсөн 1993 он гэхэд нийт 71 онгоцтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан гэнэ. Зөвхөн АН-2 агаарын хөлгөөс 54 ширхэгийг ашигладаг байсан манай улс зах зээлийн эдийн засагт шилжих үед ерөнхий зориулалтын нисэхийн нөөц тэр чигтээ үгүй болсон гэж хэлж болно.

 

МИАТ ХК-ийн хувьд өнөөдрийн байдлаар Боинг 737-800 агаарын хөлөг 2, Боинг 767-300 агаарын хөлөг 2 нийтдээ 4 агаарын хөлгөөр Улаанбаатараас Бээжин, Хонгконг, Сөүл, Пусан, Токио, Москва, Берлин, Франкфурт, Бангкок, Хонгконг хотуудад тогтмол нислэг хийж буй.

Өдгөө нисэхийн салбарт МИАТ ХК-аас гадна Хүннү Эйр, Аэро Монголиа, Изинис Эйрвэйз зэрэг хувийн компаниуд бүхий нийт 14 аж ахуйн нэгж, хувь хүн бага оврын нийт 28 агаарын хөлөг, нисдэг тэрэг улирлын чанартай үйл ажиллагаа явуулж, нисэгч бэлтгэдэг 1 хувийн нисэх клуб ажиллаж байна.

Үүний зэрэгцээ Korean Air, Air China, Аэрофлот, Turkish Airlines зэрэг гаднын агаарын тээврийн компаниуд Улаанбаатар луу тогтмол нислэг үйлдэж буйг дурдах учиртай. Жишээ нь, Turkish Airlines компани 2020 оны эхнээс Улаанбаатар-Истанбул чиглэлд шууд нислэг үйлдэж эхлээд байна.

Гэхдээ агаарын тээврийн хөгжлийг арилжааны нислэгийн тоо баримтаар хэмжих нь учир дутагдалтай ойлголт. Ачаа бараа тээвэрлэх чиглэлээр дагнан ажиллаж буй “Монголиан Эйрвэйз карго”, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Хүннү Эйр", "Томас Эйр"-ийг эс тооцвол ерөнхий зориулалтын нисэхийн салбарын хөгжил манай улсад хол хаягдсан мэт.

Эгээтэй л цаасан онгоцыг харьцуулж буй мэт бодит нөхцөлийг дүрслэлээрээ илэрхийлэх гэж оролдсон нь энэ.
 

Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Магадгүй хамгийн чухал бөгөөд гол шалтгаан нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмууд хангалттай бус байдагтай холбоотой байж мэднэ. Гэхдээ "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэлх баримтлах бодлого"-д ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх тухай зорилтыг тодорхойлж, хөгжүүлэх хөтөлбөрийг 2016 онд батлан гаргасан нь сайшаалтай. Монгол Улсын Засгийн газрын "2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т ч “Жижиг нисэх онгоц, нисдэг тэрэгний зах зээлийг хөгжүүлж, гамшгаас хамгаалах, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ, иргэний агаарын тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр ашиглана” хэмээн багтаасан нь төрийн анхаарал зөв тийш чиглэж буйн нэг илэрхийлэл мөн.

"Гаалийн тариф, гаалийн татварын тухай", "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай" хуулиар зөвхөн зорчигч тээврийн агаарын хөлөг, түүний сэлбэгийг татвараас чөлөөлж байгааг өөрчилж, ерөнхий зориулалтын агаарын хөлөг, тэдгээрийн сэлбэгийг мөн татвараас чөлөөлөх, хөнгөлөх эрх зүйн орчныг бүрдүүлснээр тус салбарын хөгжлийг дэмжих чухал алхам болсныг энд тэмдэглэе.

Гэхдээ дээрх хөтөлбөр, бодлогын бичиг баримтуудад тусгасан санааг бодит ажил болгож, хувийн хэвшлүүдэд үйл ажиллагаа явуулах орон зай, эрх зүйн орчныг үүсгэх ажлыг яаравчлуулж, хуулиар тодорхой зохицуулах шаардлага бийг салбарынхан бүгд хүлээн зөвшөөрдөг.

Тиймдээ ч бид энэ салбарыг сая долларын потенциалтай хэмээн тодотгосон юм.

Манай улстай хүн амын тоо ойролцоо буюу 4.7 сая хүн амтай, газар нутгийн хэмжээгээр манайхаас 15 дахин бага Шинэ Зеланд Улсад 4900 гаруй агаарын хөлгөөр ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаа явуулж байгааг ИНЕГ тайландаа дурджээ.

Дэд бүтцийн хувьд ч манай оронд хангалттай нөөц бийг статистик харуулдаг. Өнөөгийн байдлаар орон нутагт байнгын ажиллагаатай 10, нөөц 12 нисэх буудал байгаагийн 19 нь ИНЕГ-ийн харьяанд, 3 нь хувийн нисэх буудал гэнэ.

Одоогоор томоохон сум, суурин газарт ашиглаж байсан нислэгийн зурвас, хөдөө аж ахуйн болон захиалгат нислэгийн хөөрч буух зурвас, талбайн нийт 116 байршлыг судлан тогтоогоод буй. Эдгээр байршилд техникийн засвар, үйлчилгээ, шатахуун хангамжийн сүлжээ, хамгаалалтын зурвас, хашаа байгуулж, тэмдэг, тэмдэглэгээ хийж нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаснаар ерөнхий зориулалтын дэд бүтцийн сүлжээг бий болгох боломжтой болох юм.

Гэвч энэ бүгдийг төр дангаар гүйцэтгэж, хүнд ачааг нуруун дээрээ үүрэх албагүй юм. Төрийн оролцооны зохистой байдлыг хангаж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар дүрэм журмыг хялбаршуулж, зарим стандарт шаардлагыг тодорхой болгох нь нэн чухал ажил.

Ингэж чадвал ерөнхий зориулалтын салбарт инновацийг түүчээлж, тэсрэлт хийх хувийн хэвшлийн манлайлагчид төрөх нь цаг хугацааны л асуудал болсон тухай дараагийн хэсэгт өгүүлэх болно.

III. ИРЭЭДҮЙГ ЗУРАГЛАХ НЬ

АГААРЫН ХӨЛӨГ ҮЙЛДВЭРЛЭГЧ ОРОН БУЮУ ЦОГЦ ЭКОСИСТЕМИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ

 

Салбарын тогтсон дэг журмыг эвдэж, тоглоомын дүрмийг өөрчлөгчдийг бид өртөөлөгчид гэж нэрлэдэг. Тэд хэн бүхнээс илүү эрсдэлийг үүрч, тодорхойгүй нөхцөл байдалд хэний ч санаанд ороогүй өөрчлөлтийн төлөө зүтгэдэг.

Тэд тэсрэлт хийж, салхийг эргүүлдэг.

Чухам тэдгээр өртөөлөгчдийн ачаар бидний эргэн тойрон улам сайжирч, нийгмийн амьдрал илүү хялбар, илүү сайн сайхан руу тэмүүлдэг биз ээ.

Ерөнхий зориулалтын нисэхийн салбарт чухам тийм өртөөлөгчдийн сураг сонсогдох болжээ. Агаарын тээврийг зөвхөн хил давахад ашигладаг, баян бэлтэй компаниудын хэрэглэдэг төхөөрөмж, нүсэр-үнэтэй зардалтай хэрэгсэл гэсэн тогтсон ойлголтыг эвдэхээр зориглож буй үндэсний компаниуд төрөн гарч ирсээр байна.

Энэхүү нийтлэлийг бэлдэж байх үедээ бид бага оврын онгоцоор тээврийн үйлчилгээ үзүүлж, хэрэглэгчдийн итгэлийг олж авсан хэд хэдэн компанийн талаар мэдээлэл олж авсан юм. Тэдний нэг бол "Тэнгэрийн Улаач Шинэ ХХК". Монголын тэргүүлэх групп компаниудын нэг "Жигүүр Гранд"-ын үүсгэн байгуулсан уг компани 2019 оны 7-р сард үйлдвэрлэгдсэн, 11 зорчигчийн суудалтай Cessna Grand Caravan EX маягийн агаарын хөлгөөр парк шинэчлэлт хийжээ. Улмаар Булган аймгийн нутаг дэвсгэрт орших "Баатарван" амралт-сувиллын газар луу нислэг үйлдэх болсон нь эмчилгээний аялал жуулчлалын салбарт "тэсрэлт" хийсэн үйл ажиллагаа болсон юм. Тэднээс гадна "Скай Жет", "Гео Сан" зэрэг компаниуд агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ авч, үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ.

"Тэнгэрийн Улаач Шинэ"-ийн агаарын хөлгийн хэрэглэгдэж буй аялал жуучлал бол ерөнхий зориулалтын нисэхийн бизнесийн салбарт ашиглагдах олон тохиолдлын зөвхөн нэг нь. Аялал жуулчлалын салбарт агаарын хөлөг ашиглах нь бага зардлаар цаг хугацаа хэмнэх боломжийг жуулчдад олгох юм. Харин очиход хэцүү, алслагдсан бүс нутагт эмнэлгийн үйлчилгээг гэнэтийн дуудлага хүлээн авах, яаралтай хагалгаа хийх, явуулын оношилгоо хийх зэргээр хүргэх боломж жил бүр мянга мянган хүний алтан амийг аврах болно. Хөдөө аж ахуйн салбарт бага оврын агаарын хөлөг ашиглах нь олон улсад түгээмэл ашиглагддаг үр дүнтэй хувилбар. Газар тариалангийн усалгаа хийх, үр бордоо цацах, шавж устгах зэрэг нь тариалангийн үр ашигтай байдлыг үлэмж нэмэгдүүлдэг ажээ. Жил бүр 75 сая га газарт ургацын болцыг түргэтгэх арга хэмжээ авснаар ургац алдахаас урьдчилан сэргийлдэг гэнэ. Уул уурхайн салбарт ч, банк, худалдаа, ачаа тээврийн салбарт ч зардал хэмнэх, бүтээмж нэмэх зорилгоор агаарын хөлөг өргөн хэрэглэгддэг.

Ерөнхий зориулалтын нисэхийн салбарт хувийн хэвшлийн манлайлагчид төрөх цаг айсуй
 

Үүний дараа Монгол, АНУ, ОХУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай "MAИ" компани өөрсдийгөө гарааны бизнес хэмээн танилцуулж, "Монгол улсыг агаарын хөлөг үйлдвэрлэгч орон" болгох зорилготой хэмээн танилцуулсан нь ихээхэн анхаарал татсан билээ.

"Mongolian Aircraft Industries" хэмээх үгийн товчлол болсон тус компани ерөнхий зориулалтын нисэхийн цогц экосистемийг үүсгэх зорилготой ажээ. Тэд зөвхөн сайн онгоц угсарч, олон удаа нисгэснээр энэ салбар хөгжихгүйг онцолж, засвар үйлчилгээ, сургалт хөгжүүлэлт, санхүүгийн лизингийн үйлчилгээтэй нь цогцоор нь шийдэх ёстойг онцолсоор байлаа.

Үнэхээр ч онгоц нисгэнэ гэдэг эдийн засгийг хөдөлгөгч бусад гол салбаруудын адилаар нарийн дэс дараалал, шат дамжлага, уялдаа холбооны үндсэн дээр биелдэг нүсэр ажил юм. Техник талаасаа аюулгүй нөхцөл байдлыг хангах, хүний нөөц талаасаа нисгэгч-боловсон хүчин бэлдэх нь хамгийн эхэнд шийдэх ёстой асуудал мөн. Үүнээс гадна нислэгийн зурвас-буудал бэлтгэх, худалдаж авах таатай нөхцөл бий болгох санхүүгийн тогтолцоог үүсгэх зэргийг ч бодолцох учиртай.

"MAИ"-ийн хамт олон хүчин чадал, найдвартай байдлаараа гайхагдсан Легенда-570 агаарын хөлгийг Монголын орчин нөхцөлд тааруулан шинээр зохион бүтээж, салбартаа инновац авчрахаар ажиллаж байна. Монгол гэсэн тодотголтой шинэ загварын онгоц үйлдвэрлэснээр манай орон дэлхийд 50 дахь, Азид 7 дахь агаарын хөлөг үйлдвэрлэгч орон болох гэнэ.

Тэд бол салбартаа шинэ өнгө нэмж, шинэ өнцөг авчрах чин эрмэлзэлтэйгээр ирээдүй өөд тэмүүлж буй олон залуусын төлөөлөл юм. Төгсгөлд нь, "МАИ"-ийн угсарч буй Легенда-570 агаарын хөлөг анхны туршилтын нислэгээ үйлдэж байгааг дуулаад бидэнд энэ сэдвийг цаашид улам гүнзгийрүүлэн судлах, ололт амжилтыг нь дамжуулах сэдэл төрснийг онцолъё.

Эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, нийгэмд ажлын байр үүсгэх шинэ салбар хүч түрэн орж ирэх цаг айсуй. Сая сая долларын потенциалыг нээх мөч удахгүй.

 

Эх сурвалж: unread.today

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
42
Зураг
ЗӨВ, ГОЁ
23
Зураг
ХАХА
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
82 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.119.190] 2020/8/1
Сайхан мөрөөдөл байна даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.199] 2020/7/31
МАШ САЙХАН МЭДЭЭ БАЙНА, ГЭХДЭЭ БИ СУУХГҮЙГЭЭ ЭРТНЭЭС МЭДЭГДЧИХЭЕ
0 | 0 Хариулах
Цахиур Төмөр [2.132.233.182] 2020/7/31
Монголчууд чадна. Зүтгээд байгаарай.
0 | 0 Хариулах
Зочин [126.163.99.0] 2020/7/31
Дугуйгаач хийж үйлдвэрлэж чадахгүй хар удаанаасаач салж чадахгүй бж,юун онгоц !! гажгуудйн бодол!
0 | 1 Хариулах
Зочин [5.36.17.54] 2020/8/1
Setgelgeenii doroitol gej. Tom setgee hoo oodrog bai l da
0 | 0 Хариулах
Зочин [58.142.72.50] 2020/7/30
Морь мотоцикл приус дараагийнх нь агаарын хөлөг Ингэж л зоригтой сэтгэж зүтгэж бүтээх хэрэгтэй Эх оронч царайлсан үндсэрхэг хийрхэгчид үгүйсгэж л байг Нохой хуцаж л бдг Тэмээн жин явж л бдг Хэзээ нэгэн цагт Монгол сансарт пуужин хөөргөх цаг ирнэ ээ
2 | 0 Хариулах
Зочин [202.131.246.50] 2020/7/30
Баяр хүргэж амжилт хүсье! Гэхдээ хэтэрхий нуршуу, урт нийтлэл болж. Вебээс нь АН-2 онгоцны хөдөлгүүр, авионик зэргийг шинэчлэж байгаа гэж ойлгов.
2 | 0 Хариулах
Зочин [78.119.154.135] 2020/7/30
Ulgert unen bas bainaa ustei tolgoinoos Ix urteigee martsanuu
0 | 0 Хариулах
zochin [203.91.115.43] 2020/7/30
huwiin hewshil ulsiin or hoorondoo yamar hamaa bna
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.79] 2020/7/30
Эхлээд Үгүй ядаж гоо сайхны зориулалтын хуванцар савнууд хийгээд сурчих.
0 | 0 Хариулах
Билгүүн [203.98.77.136] 2020/7/30
Энэ улсууд чинь яаасан ОРК юм бээ! Тамын тогооны жинхэнэ дүрүүд. МАИ-н залуучууд тэхээс тэг гялалзаарай. Дэлгэцний өмнө коммент бичихээс өөр юм чадахгүй, амьдралдаа юм бүтээж үзээгүй арчаагүй юмнууд.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.166] 2020/7/30
Монгол дэлхий сүйрэх хүртэл амжиж зүүний үйлдвэртэй болвол их юм
1 | 1 Хариулах
zochin [203.98.77.136] 2020/7/30
Mongolchuud shineleg ym huleej awch chaddgui uchir hogjdoggui nasaaraa yaduu setgelgeetge amidrch bhda taarsn yls yma
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.199] 2020/7/30
Яасан нуршуу ойлгомжгүй бичдэг юм бэ. Гарчигандаа тааруулж цомхон бич л дээ.
3 | 0 Хариулах
Зочин [64.119.21.56] 2020/7/30
Талархалтай Ганцхан хүнсээ үйлдвэрлэгч байна гэдэг маш өрөөсгөл Илүүдэл хүнс хэт таргалалтад хүргэж монголчуудын эрүүл мэнд муудлаа Транс тосонд чанаж боловсруулсан төрөл бүрийн орц нь хэмжээнээсээ хэтэрсэн хэт эрүүл мэндэд муугаар нөлөөлөхүйц хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаас хүн бүр л нойр булчирхайн өөрчлөлттэй болж байгаа бөгөөд хэт хортой спиртээр үйлдвэрлэсэн архиа олон хоногоор ууснаас биеийн эрүүл мэнд бүр доройтож хоол боловсруулах эрхтний доройтолт өвчлөл хүндээр нэрвэгдсэн мөртлөө болгоомжлохгүйгээр хорхог шорлогоо идсэнээс үхэлд хүрэх болсон Хорхог шорлогноос болж нойр булчирхай өвчилж байгаа биш өмнө нь хэдийнээ өдөр тутмын хоолны улмаас өөрчлөлт орж өвчлөөд хүндрэлд аль хэдийнээ ойртсон байсан дээрээс хурц хоолоо идэчхэж бга юм Монголчуудад үнэхээр тааламжгүй хоол хүнс бол бүх л төрлийн өрмөнцөр вафли печень бөгөөд маш өргөнөөр хэрэглэж иддэг болсон Эдгээр өрмөнцөр вафли печень мөн шоколадаар бүрмэл бга юм Эдгээр монголчуудын хувьд элэг нойр бучирхайнд тохиромжг
0 | 0 Хариулах
Зочин [64.119.21.56] 2020/7/30
Өнөөдөр Монгол улс шаардлага хангасан хангаагүй хэдэн хүнс үйлдвэрлэгчтэй л бга бөгөөд энэ эдийн засгийн гол тулгуур болоод бга юм Тусгаар улс бна даа Хүнд үйлдвэрээ хөгжүүлж түүнээсээ өндөр ашиг олж хүнсний үйлдвэрлэлээс эдийн засаг хамааралгүй болж хүнсний үйлдвэрлэл нь хүн амын эрүүл амьдрахыг дэмжих эрүүлжүүлэх чиглэлд хөгжмөөр байна
1 | 0 Хариулах
Зочин [202.70.44.46] 2020/7/30
Маш сайн судалгаатай бичсэн нийтлэл байна.
1 | 1 Хариулах
Зочин [150.129.140.181] 2020/7/30
Legenda gej oros ner bn! Legend geed english nertei bolgo!
0 | 1 Хариулах
Zochin [93.242.67.113] 2020/7/30
Ereg, shurag, hadaasaa hiideg bolchihvol ch , ene muruudul ruu 1 alham oirtoh ni.
1 | 2 Хариулах
Зочин [150.129.140.181] 2020/7/30
Hiigeed bgashde! Medeeguimu! Malaa
1 | 0 Хариулах
Зочин [202.70.44.46] 2020/7/30
Хэргэлгээний сэтгэлгээ гэж үүнийг л хэлдэг юм. Хаа сайгүй эрэг, шураг үйлдвэрлээд байхад тэдгээрийг ашиглаад юм бүтээх нь бүтээлч сэтгэлгээ юм шүү дээ
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.219] 2020/7/30
Эрэг шураг хадаасыг Америкад ч хийх шаардлага бхгүйшдээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.39] 2020/7/29
Даяар Монголын голомт мандан бадраг
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.39] 2020/7/29
Даяар Монголын голомт мандан бадаг
0 | 0 Хариулах
Зочин [172.58.200.64] 2020/7/29
Урагшаа ахих тухай ярьж байгаа болохоор сайхан л байна. Оролдоод үз.
3 | 1 Хариулах
Fafsfs [104.222.113.101] 2020/7/29
Legenda 570 lexus 570 gej bga mu xaxa
2 | 1 Хариулах
Zochin [126.163.127.154] 2020/7/29
Ur shir , Heel hahuul...songuildaach zuv hunee songoj chadahgui gm, umnuh ajilaa oligtoihon ch hiij chadahgui bj yuun ongots ve?
1 | 2 Хариулах
Зочин [150.129.140.181] 2020/7/30
Russian Chinese troll
0 | 1 Хариулах
zochin [203.98.77.136] 2020/7/30
ulsiin bish huwiin hevshil gsn bn mala
0 | 0 Хариулах
zochin [203.98.77.136] 2020/7/30
oorsdiin hurungu oruulalttai gj bn, ulsaas haa neg ulsaas zeel awsn ym u chi medj bgamu? songuuli end padli alga bn
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.92] 2020/7/29
mongol ongots xiix xurtel delxii sunuchinu
0 | 4 Хариулах
ХА ха [192.82.69.187] 2020/7/29
Эхлээд машин хийчих.. дараа нь ачааны машин .. тэгээд галт тэрэг хий .. тэгээд онгоц гэж яри л даа.. эхний хийсэн туршилтын 2 онгоц 2улаа унасан.!!! 3 дахь нь !!!
3 | 2 Хариулах
Зочин [202.55.184.253] 2020/7/29
үгүй ядаж эрэг шураг, боолт, хадаас хийгээд сурчих хэрэгтэй.
4 | 2 Хариулах
хаха [202.21.109.146] 2020/7/29
чи өөрөө л хий л дээ. худ шаагаад хүнд заагаад байх чинь .
1 | 1 Хариулах
MN [202.126.88.233] 2020/7/29
Манайх онгоц засварладаг.Азийн нилээд улс орон том онгоцнуудаа манайхаар янзлуулдаг.Угсрах боломжтой. мэдэхгүй хүмүүс нь чимээгүй байсан нь дээр.
7 | 2 Хариулах
Зочин [202.126.89.230] 2020/7/30
угсрах, бүтээх 2 тэс өөр л дөө хөгшөөн
1 | 0 Хариулах
Зочин [103.57.93.175] 2020/7/29
Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй энэ гэж
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.106] 2020/7/29
Hutsalgui esgii shaahaigaa hii
1 | 1 Хариулах
Зочин [5.36.17.54] 2020/8/1
Chi ooroo hiigeed surchih
0 | 0 Хариулах
Bataa [202.9.46.232] 2020/7/29
Сэрүүн зүүдлэнэ гэж энийг л хэлэх байх даа
0 | 2 Хариулах
Зочин [202.55.188.38] 2020/7/29
Олон жил судаллаа стандартаа олон улсад хүлээн зөвшөөрүүлэх нь чухал юм билээ
0 | 0 Хариулах
Энэрэл [180.149.98.134] 2020/7/29
Хэрэг болгож гугэлдээд, youtube үзлээ. Ан-2 чинь ёстой тасархай үзүүлэлттэй онгоц байна штээ. Энэ залуучууд маш их сэтгэж, амжилт. Америкчууд бас байна гэхээр сонирхол татаж байнааа. Англосаксууд, зүгээр хөрөнгө оруулна гэж байхгүй. Маш практик улсууд. Энэ компаний залуучууд хаанаа байдаг юм бол? Уулзмаар байна.
3 | 1 Хариулах
Зочин [64.119.17.80] 2020/7/29
http://mai-co.mn/
3 | 2 Хариулах
Dulguun [64.119.18.222] 2020/7/29
Ymartai ch tom zuiliin ehlel gej harj baina. Genet l neg udur lag2 zuil uildverleed ehelchihgui baih. Gehdee mongolchuud ymar neg baidlaar ehluulj, ene met turshlagiig eh orondoo bii bolgoj baigaa n saishaaltai. Tusliin bagt amjilt husye!!
3 | 0 Хариулах
Sandagdorj [64.119.16.214] 2020/7/29
Sonirholtoi tusul baina ih tom baga ajillaj bga baij taarna ur dung ni huleej baina shuu amjilt husey
3 | 0 Хариулах
Зочин [202.179.24.59] 2020/7/29
Keep buying Embraers!
0 | 0 Хариулах
Zochin [202.126.90.50] 2020/7/29
Bolioo tehnologi ni hegjeegui bhd mereed hamag yum ni delbereed duusna biz GAZ ajilluulj chadahgui baij ahuin heregleeg ashiglaj chadahgui l bn shtt
2 | 0 Хариулах
Зохиолч Лувсангийн Пүрэвд [66.181.190.70] 2020/7/29
Легенда гэж орсоор нэрлэсэн нь монгол бүтээл гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Монголын юм биш, хуулбар бололтой юу даа.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.88.178] 2020/7/29
АН 2 л биш шүү
4 | 1 Хариулах
Зочин [202.179.24.59] 2020/7/29
What Wright brothers??? Wrong brothers. What they had in Kitty Hawk and Daytona was a glider with an engine, it never took off, they used rails on a slope against headwind and a catapult! Alberto Santos-Dumont, the true inventor of the airplane, TOOK OFF, flew and landed in Paris right in front of the scientific community and world press. He was the Father of Aviation!
1 | 0 Хариулах
Тэмүүлэн [66.181.161.77] 2020/7/29
Энэ харин ёстой гоё мэдээ байна. Юм багаас эхэлнээ. Жижиг онгоцоор Монголоороо аялах юмсан. Хувийн нисгэгчийн сургалт явуулна гэж ойлгож болох уу?
3 | 0 Хариулах
Зочин [192.82.72.95] 2020/7/29
tiim odoogiin buyant-uhaag jijig ongotsnii buudal bolgoh yum gesen.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.207] 2020/7/29
Ehleed yadaj gazar zugeer hewtej bga dawsaa awaad tsewerleed sawlaad zarchixya tgd daraa ni uur yum uildwerley
0 | 0 Хариулах
zochin [203.98.77.136] 2020/7/30
teged hiigech yarij suuhar
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.124] 2020/7/29
Wow
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.124] 2020/7/29
Үнэхээр эерэг сайхан мэдээ байна та бүгдэд амжилт хүсье
4 | 2 Хариулах
Зочин [202.126.90.124] 2020/7/29
Амжилт хүсье сайхан мэдээ байна
3 | 1 Хариулах
Зочин [59.153.113.157] 2020/7/29
Нэг хэсэг манайхан чин смарт гар утас үйлдвэрлээд алсаншд бас могул гд компьютер үйлдвэрлээд хаха
3 | 0 Хариулах
Didi [150.129.143.166] 2020/7/29
Daanch humuus demjeegvi myalsaar bgad l hugjvvleegvi haysan
2 | 1 Хариулах
Зочин [103.57.93.175] 2020/7/29
Хахаха хужаад хийлгээд өөрсдийн логог тавьчихаад монгол гээд хуцаад байхаар яаж өөдлөх вэ
4 | 0 Хариулах
Зочин [150.129.140.181] 2020/7/29
Amjilt! Bolomjtoi
2 | 1 Хариулах
Зочин [202.179.21.230] 2020/7/29
Зүгээр л ард түмнээ мөлжилгүй хэдэн нислэгээ хямдруулж ийш тийш явахад амар болгоодох ! МИАТ-н шаардлагагүй хүмүүсийг бүгдийг хал ! Зардлаа бууруул. Оновчтой зохион байгуул.
0 | 0 Хариулах
Тийм блгүй дээ [49.0.167.14] 2020/7/29
Чихэнд чимэгтэй мэдээ байхчив. Манай бага оврын онгоцны тээвэр хол хоцрогдчихоод байгаа. Одоо ингэх цаг болсон.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.186.246] 2020/7/29
Онгоц битгий хэл дугуй үйлдвэрлэж чадахгүй шүү дээ юун онгоц вэ
5 | 1 Хариулах
Зочин [202.179.21.230] 2020/7/29
avtobusaa yaj доромжилдог билээ? Онгоц бол үлгэр. Ирээдүйд магадгүй одоо цагт үгүй.
3 | 0 Хариулах
Монгол иргэн [59.153.87.180] 2020/7/29
Монгол улс Монгол улс Монгол улс
3 | 2 Хариулах
Зочин [202.179.21.230] 2020/7/29
Өнгөрсөн 6 сарын эдийн засгийн алдагдлаа хэрхэн нөхөхөө эхлээд бод !
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.149] 2020/7/29
Mongol shig 2 gurnii dund tugjigdmel baidaltai orshdog orond bol agaariin tehnikiin asuudliig hugjuuleh l bur nuurs teeverledeg baga iddeg tom owriin ongots uildwerlesen ch yadiin hahhha (gehdee bolomjgui bh)
2 | 2 Хариулах
Зочин [139.5.217.146] 2020/7/29
Пин гээд хорвоо ертөнц бий болоогүйтэй. Адилхан пин гээд онгоцыг бүтээгээгүй.
6 | 1 Хариулах
zochin [203.98.77.136] 2020/7/29
cham shg setgelgeetei humuus pin ged l hun bolcn l bshd kkk
0 | 3 Хариулах
Зочин [192.82.72.95] 2020/7/29
ehleed nadad garage tugjih tulhuur tsoojiig min uildverleed uguuch.
3 | 0 Хариулах
Зочин [202.179.21.230] 2020/7/29
гараажны аВтомат хаалга хийгээд өг гээ !
2 | 0 Хариулах
Зочин [202.55.184.253] 2020/7/29
САЙХАН Л СОНСОГДОЖ БАЙНА. ГЭХДЭЭ ГАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖСӨН УЛС ОРНУУДАД Л МАШИН ОНГОЦ ҮЙЛДВЭРЛЭНЭ ШҮҮ ДЭЭ. САГСУУ МООРКУУД НЬ ХӨӨРЧИХСӨН, ГОЁ АМЖИЛТ ЭНЭ ТЭР ГЭЧИХЖЭЭ. МОНГОЛЧУУД АВТОБУС ТРОЛЛЕЙБУС ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ГЭЭД БАЙХААР НЬ АНХ ЖИНХНЭЭСЭЭ ИТГЭЖ Л ЯВЛАА. ТЭГСЭН ЧИНЬ ХАРИН МАНЬ ГАРУУД ХЯТАД ҮЙЛДВЭРИЙН АВТОБУСЫГ ЭД АНГИАР НЬ ЗАДАЛЖ ИРЭЭД, ЯГ ТЭР ЗАГВАР ДИЗАЙНААР НЬ УГСАРЧИХСАН БАЙДАГ НААСАН. ТЭГЭЭД ТЭНГЭРТ ХАДСАН ҮНЭТЭЙ. ТЭР МОНГОЛ АВТОБУСНЫ ҮЙЛДВЭР НЬ СУРАГ Ч БАЙХГҮЙ АЛГА БОЛСОН. БҮХ ЭД АНГИ ДЭЭР НЬ ХЯТАД ХЯНЗ ҮСЭГТЭЙ. ЯАХАВ ДЭЭ, ТЭГЭЭД ДУУРАЙЖ УГСАРЧ БАЙГААД Л СҮҮЛДЭЭ ЖИНХЭНЭ ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОХ БАЙХ. ОДООХОНДОО БОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛ БИШ ШҮҮ.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.88.211] 2020/7/29
Зөв. Хийж,бүтээж чадаж л байвал үзээд бай.Хийе гэвэл арга нь, хийхгүй гэвэд шалтаг нь олддог гэдэг дээ. Чадахааргүй бол ичихгүй хуулаад ч болсон хийх л хэрэгтэй. Бусдйн 100 жилийн бүтээлийг шинээр , өөрөөр бүтээнэ гэвэл дахиад 100 жил болох байлгүй!!! Тиймээс амжилт
4 | 4 Хариулах
zochin [203.98.77.136] 2020/7/29
Mongold agaariin teevert hogjil devshil garah tsag bolson, MGL zaluuchuud mundag boljee , yarihaas tsaashgui humuus n yariad l suujee tgd har yu n buruu bhw, chadku butku gsn togoonoosoo garah tsag bolsoo mglchud
4 | 2 Хариулах
Зочин [202.126.88.235] 2020/7/29
Ядаж эхлээд мотоцикл үйлдвэрлэдэг болчмоор байхын
3 | 3 Хариулах
Pee [202.55.191.130] 2020/7/29
Shuud nogoon gerel, yuun nuurs, yuun alt, bidnii shine alt bol bolovsrol, chadvar, uildverjilt
7 | 1 Хариулах
Zochin [202.4.248.66] 2020/7/29
Ашгүйдээ.
4 | 3 Хариулах
Сайн байна. [202.21.109.146] 2020/7/29
Сайн бна. Сэтгэ хий бүтээ. алиалагч нар ярьж л байг
7 | 3 Хариулах
Зочин [112.186.235.181] 2020/7/29
Хаха
2 | 2 Хариулах
Зочин [202.9.40.187] 2020/7/29
zuitei zuitei demjij bn ... ugui er ni bi ch gesen margaash ugluu bosool balcony deeree tsumiin reactor zohion buteeh ajildaa hantsui shamlan orood yvchii baiz ... ter mungu tugrugiig ni erthen shiidej ogoh heregtei shuu hun yum hiih geed baihad
3 | 2 Хариулах
Зочин [118.22.50.207] 2020/7/29
ЗА ЁСТОЙ ЦӨМ ААШЛААДАА
15 | 5 Хариулах