Дэлхий даяар Covid-19 шинэ короновирусийн цар тахлын аюул олон улс оронд газар авч, олон нийтийн, соёл урлагийн арга хэмжээ болон олон улсын хөгжмийн томоохон наадмууд хойшлогдоход хүрсэн билээ.
Плэйтайм олон улсын хөгжмийн наадмын зохион байгуулагчдын зүгээс мөн энэхүү үүсээд байгаа давагдашгүй хүчин зүйлийн улмаас наадмыг 2021 оны 7-р сарын 16,17,18-ны өдрүүдэд хийхээр болсныг мэдэгдэж, 2020 оны 19 дэх удаагийн Плэйтайм наадмыг Виртуал хэлбэрээр 14 цагийн видео контент болгон хөгжимд хайртай наадмын үнэнч үзэгчдэдээ бэлэг барьсан.
2020 оны 7-р сарын 4-5-ны өдрүүдэд нийт 22 хамтлаг, уран бүтээлчдийн тоглолт болон Плэйтайм наадмын 20 жилийн ойг угтан наадмын зохион байгуулагчид үе үеийн наадмын үзэгчид, хамтлаг уран бүтээлчид, ивээн тэтгэгч, хамтран ажилладаг компани байгууллагын төлөөлөлүүдийг оролцуулсан сонирхолтой, халуун дотно яриа, панел ярилцлагыг бэлтгэн Look TV, Univision болон DDSH сувгуудаар 20 хоногийн түрш олны хүртээл болгож, өнөөдөр сүүлийн удаа ийнхүү IKON.mn ээр дамжуулан Плэйтайм Виртуал 2020 наадмыг шууд хүргэж байгаадаа баяртай байна.
ШУУД ҮЗЭХ:
https://www.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!