Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр Афганистанаас 120 дайчин эх орондоо ирнэ"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Афганистанаас өнөөдөр 15:30 цагт энхийн сахиулагч 120 хүн эх орондоо ирнэ гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.

Тэрбээр "Үүнд бид онцгой анхаарч байгаа. Тэднийг шинжилгээнд хамруулах, тандан хянах ажлыг нарийн зохион байгуулалттайгаар хийхээр бэлтгэл ажлаа хангасан" гэв.

Афганистанд энхийг сахиулж байсан 113 дайчин эх орондоо ирснээс 53-аас нь коронавирусийн халдвар илрээд байгаа юм. Тус улсад одоогийн байдлаар коронавирусийн батлагдсан халдварын тохиолдол 35,988 байгаагаас 1,225 нь эндсэн хэмээн reuters агентлаг мэдээлжээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.