Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

"АНУ-ын Нью Йорк хотод хүүхдүүд хоорондын зайгаа баримтлан тоглох боломжтой 2.5 км гудамжийг бий болгосон"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Шууд үзэх:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/972354299844935/

Эрүүл мэндийн яамнй хэлтсийн дарга Д.Нарангэрэл "COVID-19 цар тахлын халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж 15.6 сая гаруй хүн өвчилж, 639 мянган хүн энджээ.

Дэлхий дахинд сүүлийн 24 цагт 284,000 гаруй хүн коронавирусийн халдвар авсан нь цар тахал анх гарснаас хойш хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Мөн өчигдөр 9,000 гаруй хүн нас барсан нь хамгийн олон хүн эндсэн өдөр бөгөөд сүүлийн үед өвчлөл ихсэхээс гадна нас баралт нэмэгдэх хандлагатай боллоо.

ДЭМБ-ын ерөнхий захирал хэлэхдээ цаашид халдварын тархалт буурахгүй байгаа бөгөөд нэмэгдэх хандлагатай байгаа тул улс орнууд хариу арга хэмжээгээ хамтран зохион байгуулж, хамтдаа цар тахлын эсрэг тэмцэх шаардлагатай байгааг онцолсон. Хүн бүр коронавируст халдвар өртөх эрсдэлтэй, бидний амьдрал хуучин хэвэндээ нэгэнт орохгүй болсон. Цар тахал биднийг амьдралыг өөрчилж буй тул шинэ хэв маягт дасан зохицож амьдрах хэрэгтэй. Хэн нэгэнд найдахын оронд өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө амны хаалтаа тогтмол зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барьж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй мэдээлэл зөвлөмжийг дагах шаардлагатай гэжээ. 

Дэлхийн улс орнууд нийгмийн эрүүл мэндийг хангахад ахиц дэвшилтэй ажиллаж байна. Тухайлбал, АНУ-ын Нью Йорк хотод хүүхдүүд хоорондын зайгаа баримтлан тоглох боломжтой 2.5 км орчим гудамжийг бий болгожээ. Ингэснээр хүүхдүүд зайгаа баримтлах, ямар нэгэн гадаргууд хүрэлцэхгүй байх боломжийг бүрдүүлсэн" гэлээ.

"Залуус коронавирусийн халдварт өндөр эрсдэлтэй болоод байна. Архаг хуучгүй, залуу хүмүүст удаан хугацаанд клиникийн шинж тэмдэг илрэхгүй байгааг судалгаагаар тогтоосон" гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ. Тэрбээр  "Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 35 хувь нь халдвар батлагдсанаас хойш 2-3 долоо хоногт зовиуртай байж байгаад сүүлдээ архаг хууч өвчний шинж тэмдгүүд илэрсэн байна" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.