Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ.
Энэ дагуу У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ.
Байнгын хорооны хуралдааны дараа буюу 10:00 цагт Анхдугаар чуулган энэ асуудлаар үргэлжлүүлэн хуралдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!