ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийн нэрийг МАН-ын Бага хурлаас дэвшүүлжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 1
iKon.MN

МАН-ын Бага хурлын шийдвэрийг танилцуулж байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Бага хурлаасаа Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийн нэрийг оруулах болсноо мэдэгдлээ.

ШУУД ҮЗЭХ: 

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Монголын ард түмэн 2020 оны парламентын сонгуулиар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаар нь сонгосон. Энэ хүндтэй сонголтыг МАН-ын Бага хурал баталгаажуулж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоолыг хэлэлцэн баталлаа. 

МАН-ын хувьд ялалт гэхээсээ илүү маш өндөр хариуцлага ирлээ гэж үзэж байгаа. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад эдийн засгийн нөхцөл байдал хамгийн хүнд байгаа. Дөрвөн жилийн хугацаан 2.9 тэрбум ам.долларын өр тэглэх том үүрэг хариуцлага бий” гэлээ. 
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн бүрдүүлэх талаар түүнээс тодруулахад “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын дөрөв хүртэл гишүүн Засгийн газрын гишүүн болох боломжтой байгаа. Энэ хүрээнд Засгийн газраа байгуулж ажиллана. 
МАН өнгөрсөн жилийн хугацаанд Засгийн эрх барьж байсан учраас дараагийн дөрвөн жилд илүү тогтвортой байдлын хангах ажиллах болно. 

МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлэх шаардлага бий. Улс төрийн нам ард түмнийхээ дунд өндөр нэр хүнтэй, өндөр зарчимтай, шударга ажилладаг болохын төлөө бид эхлүүлсэн ажлаа дуусгана. Тийм учраас би намын ерөнхий нарийн бичгийн даргаараа үргэлжлүүлж ажиллана. 

Одоохондоо сайд нарын асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна. Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-аар оруулж, батална. 

Түүний дараа Ерөнхий сайд Засгийн газартаа тодорхой хэмжээний бүтцийн өөрлөлт хийнэ. Тэр нь Үндсэн хуультай холбоотой асуудал байгаа. Үндсэн хуулиар эдийн засгийн асуудлыг чухалчилж үзэх нөхцөл бий болсон. Хоёрдугаарт, МАН мөрийн хөтөлбөртөө Соёлын яам байгуулна гэж онцгойлон тусгасан. Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн тусдаа яам байх уу эсвэл зарим сайдын эрхлэх асуудлын хүрээнд авч явах уу гэдгээ одоо ярьж байна. 

Нэг талдаа эдийн засгийн хөгжлийн яам гэж тусдаа яам байх ёстой гэж эдийн засагчид үздэг. Нөгөө талдаа Сангийн яамнаас салсан тохиолдолд яах вэ гэдэг олон зүйлээс хамаарч тусдаа яам байх нь зөв үү буруу юу гэдгийг бид хэлэлцэж байна. Шинээр Засгийн газар байгуулагдаж байгаа учраас төсөвт тодорхой зохицуулалт хийгдэнэ” гэдэг мэдээлэл өглөө. 

Түүнчлэн ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудалд холбогдсон гишүүдийг сайдаар томилох эсэх асуудалд “Намын удирдлагын зүгээс ждү-д холбогдсон гишүүдэд нэр дэвших эрх олгоогүй. Хоёрдугаарт, энэ асуудалд холбогдсон гишүүд өөрсдөө ч нэр дэвшихээс татгалзсан. Нөгөө талдаа тухайн хүмүүсийн буруу гэдгийг хуулийн байгууллагаас тогтоогдоогүй. 

Ёс зүйн хариуцлагаа хүлээн хойшоо суусан хүмүүсийг бид насан туршид нь шийтгэнэ гэж байхгүй. Тодорхой хэмжээний улс төрийн хариуцлага хүлээлгэж байгаа. Магадгүй тодорхой түвшинд намын томилолт авч ажиллахыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар тэр, энийг  сайд болгоно гэж албан ёсоор яригдаагүй учраас хэлэхэд эрт байна” гэсэн хариулт өглөө. 

Мэдээллийн төгсгөлд тэрбээр "МАН-ын нэр дэвшсэн Ж.Эрдэнэбатын хувьд асуудал нь шүүхийн шатанд байгаа. Энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллана" гэлээ.  

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
39
Зураг
ЗӨВ, ГОЁ
22
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.9.46.107] 2020/7/5
худлаа жүжиг битгий тавиад бай. Хүрэлсүх болох нь тодорхой байсан бүгд Хүрэлсүхийн дарангуйлалыг яаж ч чаддагүй байж. Солонгост улсын тэр бум төгрөгөөр казино тоглочихоод битгий худлаа эх оронч царайл.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.83] 2020/7/1
улсаа зарсан гэдгээр түүхэнд үлдэх сүржин архичин
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.119] 2020/7/1
Хүүкээ Манаа биднийг эзэмдээч гэжаагаал бөөнөөрөө100к авч араасаа хийлгүүлсэн одоо ёстой тавилан нь тэр юмдаа нөгөө ждүү чинь хэрэг биш байжээ ккк
2 | 1 Хариулах
Zochin [202.126.89.189] 2020/7/1
Bidnii songolt odoo tegeed tabilan ym daa
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.42] 2020/7/1
Богино санах ойтой, юу ч бодож ойлгож, мэдээлэл боловсруулж чаддаггүй тэнэг ард түмэнд ер нь амьдрал хэцүү байна, шударга ёс, хөгжил цэцэглэл шаардах эрх юу ч байхгүй. өөрсдөө хэдэн малаа сонгосон бол хохь чинь
4 | 1 Хариулах
Зочин [66.181.161.26] 2020/7/6
ulsad baisan mungiig huuhdiin gej taraaj, tetgevriin zeel teglej unegui um taraasniin sain ajil hiij bna gj bodno gedeg bol zugeer guilgachin setgehuitei ard tumen dr toglolt hiij baina gsn ug... ene 2 shaltgaanaar l ene hudlaa huniig mongolchuud songoson. ulsiin e/z aa udahgui mulhuuleh tsagt oilgoh um bolvuu ene munhag humuus
1 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2020/7/1
ЖДҮ -Д БУРУУТАЙ НЬ ТОГТООГДООГҮЙ ГЭВ ҮҮ
2 | 1 Хариулах
Зочин [103.212.117.200] 2020/7/1
тэгээд 2-р энхбаяр тодрох гэж байх шиг байна дээ манайхан тал талаас нь долоогоод.
2 | 0 Хариулах
Зочин [103.26.193.119] 2020/7/1
hurelsuh mongol ulsiin tusgaar togtnoliig ugui hiisen gej tuuhend uldene
7 | 1 Хариулах
zochin [202.179.8.4] 2020/7/1
Жилийн дараа шүтээд байсан оркууд улам бүр ядуурч, амаа барьцгаана.
8 | 2 Хариулах
Zochin [43.228.131.114] 2020/7/1
Iumaa hiij duusah heregtei. Zam tomor zam osoo yoson shidiin iumnuudig hurdan barij duusah heregtei.
0 | 2 Хариулах
Navaan [77.247.181.162] 2020/7/1
Хүүкээ ажлын байран дээр элдэв янзаар эмэгтэй ажилтныг дарамтлах онцгүй шүү
3 | 0 Хариулах
иргэн [202.9.46.111] 2020/7/1
Та нар угаасаа нэг нэгэндээ барцаалагдаад .Шинэчилжл хийж чадөхгүй байгаа шүү дээ тжнэг л гэхээс.хар хэрээнүүд хар хэрээг л сонгоно биү дээ!!!!!!!!!
2 | 0 Хариулах
Зочин [196.54.16.175] 2020/7/1
Эх орноосоо урвагсан гахайгаар өшөө ямар тогтоол гаргаж бусниулмаар байна. Эх орноосоо урвасан төрийн албан хаагчийг баривчлах хуультай ! Ядуу Монголыг хамгаалах төвийг сахих үзлийг устгасан халтар гахайг байдаг шоронд нь хий !
6 | 1 Хариулах
Яг Сайханбилэг шиг ажилла [196.54.16.175] 2020/7/1
Хүрэпсүх яг Сайханбилэг шиг ажилласан. Сайханбилэг эзэдтэйгээ тохиролцоод хэдэн жил бэлдэж байгаад яг сонгуулийн өмнө Эрдэнэтийн 49 %- ийг МУ-н засгийн газрын давуу эрхийг албаар устган хэдэн хүнд хувьд нь авч өгсөн ! Хүрэпсүх үүнтэй яг ижил аргаар дахин сонгогдохгүй байж магад гэж гадаадын нууц эздийн захиалга биелүүлэн төвийг сахих бодлогыг устгах тогтоол 5 сард амжиж гаргасан. Хүмүүс анхааралтай ажигладаг абйсан бол сонгуулийн өмнө мэдсэн бол Хүрэлсүх гарах боломжгүй МАН ч гарахгүй байх байсан. Сэтгүүлч хууль түүхч гэх мэтийн юмнууд байнга ажлаа хийж ажиглаж баймаар юм ! Ийм хүнийг эх орноосоо урвах гэдэг ! Эх орныхоо эрх ашгийн эсрэг шийд гарган гадаадын засгийн газар хүмүүст үйлчлэхийг. Холбогдох байгууллага нь баривчлахыг шаардаж байна. тогтоол нь байхад өөр ямар баримт хэрэгтэй вэ?
3 | 2 Хариулах
Зочин [196.54.16.175] 2020/7/1
Ийм түүхтэй хүнийг дахин 9-н суудалд суулгаж болохгүй ! Төвийг сахих бодлогыг буцааж сэргээн хэрэгжүүлэх тийм сайд хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Санагтун ! [196.54.16.175] 2020/7/1
МУ бусад улсаар хүлээн зөвшөөрөгддөг газрын зураг дээр зурагддаг болоод 100-хан жил өнгөрсөн. Энэ 100 жилээс талд нь азийн чухал орнууд болон дэлхийн том гүрнүүд биднийг тусгаар тогтнол зарласан ч тоодоггүй тусгаар улс гэж үздэггүй байсныг санах хэрэгтэй. Дайны үеэр л Сталин нэг юм хэрэгжүүлж дуусгасан. Үндсэндээ 50-60-хан жилийн настай тусгаар тогтнолыг дахин сүйтгэхээр Хүрэпсүх гадаадын эздээсээ томилогдсон байна. Монголыг дайн хийхгүйгээр авна. Хаад ноёдыг нь талцуулж эсвэл хордуулж урвуулж авдаг байсан бол одоо төрийн өндөрлөгүүдээс нь худалдаж аваад хүссэн тогтоолоо гаргуулж байна.
2 | 0 Хариулах
Зочин [196.54.16.175] 2020/7/1
ХҮРЭПСҮҮХийг тагнуулийн алба сайн дагах сонсох тагнах хэрэгтэй !
3 | 2 Хариулах
Зочин [103.212.117.200] 2020/7/1
яг, жинхэнэ Риогийн хүн чинь энэ биш үү. сонгуульд ялагдахаараа дамжаанд суух гээд австрали явчихдаг. мансуурлын байдалтай яваад л дэвшээд байдаг
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.42] 2020/7/1
тагнуул чинь ерөнхий сайдын доор бдымөөө хө. сонгож гаргасан тэнэгүүд бас хэнтийчүүддээ гомд
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.34] 2020/7/1
gazriin uurchilsun huuli 6.2 zasxiig shaardaj baina.ikon bas hudaldagdsan site ter talaar negch medee xiisengui xaramsaltai
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.18] 2020/7/1
хийцэн л байнашд унцаач тэгээд
0 | 2 Хариулах
Зочин [202.131.241.210] 2020/7/1
чи айконд ажилладага уу? хаха
0 | 2 Хариулах
Зочин [112.167.239.42] 2020/7/1
Яг л тэр та нарын хүсдэг коммунизм уу нохой долоо
2 | 0 Хариулах
Зочин [122.201.19.99] 2020/7/1
zuvuu uur hen garah ve dee.
2 | 3 Хариулах