Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

1990 оноос хойш ЕС-аар хамгийн удаан ажилласан Н.Энхбаярын амжилтыг эвдэх хүн одоогоор гараагүй байна

Б.Ану
2020 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

МАН-ын дарга У.Хүрэлсүх нь Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд юм. Өнөөдөр хуралдсан МАН-ын Бага хурлын шийдвэрээр түүнийг улираан буюу 31 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдээд байна. Энэхүү саналыг Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрч, улмаар УИХ баталгаажуулбал тэрбээр хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар ажиллаж буй гурав дахь хүн (1990 оноос хойш) болох юм. 

Тодруулбал, 1990 оноос хойш Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашсан хүмүүст Ц.Элбэгдорж, С.Баяр нар нэрлэгддэг. Гэхдээ тэд хоёр удаа Засгийн газрыг удирдсан ч хугацааны хувьд нэг удаа хашсан Н.Энхбаярт хүрэхгүй байгааг Ерөнхий сайдаар ажилласан өдрөөр нь тооцож гаргалаа. 

Н.Энхбаяр нь 2000 оны долдугаар сарын 26-наас 2004 оны наймдугаар сарын 20-н хүртэл буюу нийт 1,486 хоног Ерөнхий сайдаар ажиллажээ. Түүний дараагаар П.Жасрай 1,459 хоног Ерөнхий сайдаар ажилласан байна.У.Хүрэлсүхийн хувьд өнөөдрийн байдлаар Ерөнхий сайдаар 1,001 хоног ажилласан. Хэрвээ тэрбээр ирэх дөрвөн жил тогтвортойгоор энэ албандаа ажиллаж чадвал дахиад ойролцоогоор 1,460 гаруй хоног ажиллах нь. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх ирэх дөрвөн жил тогтвортой ажиллаж чадвал Н.Энхбаярын амжилтыг эвдэнэ. 

Гэхдээ өмнөх парламентуудын жишгийг харвал ялсан нам нь дотроо хагарч, Ерөнхий сайдаа дотроо сольж ирсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын дундаж нас 1.8 жил байгаа тооцоог хийгээд буй.

Тийм ч учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрыг илүү тогтвортой байлгахын тулд Засгийн газрыг огцруулах босгыг өндөрсгөж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх бус нийт гишүүдийн олонхын саналаар Засгийн газрыг огцруулах эсэхийг шийддэг болсон. Мөн Засгийн газрын гишүүн буюу сайд нарыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд өөрөө танхимын гишүүдээ томилж, чөлөөлж, огцруулах эрхтэй болоод буй.

График 1, Ерөнхий сайдаар ажилласан хугацаа: