Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох саналыг УИХ-аар шийдвэрлэхийг хүслээ

ikon.mn
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонх суудал авсан Монгол Ардын намаас Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өчигдөр өргөн мэдүүлсэн.

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар  У.Хүрэлсүхийг томилох саналыг УИХ-д оруулж, хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ.

 


Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба