Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Долдугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой өчигдөр хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын 15-ныг дуустал сунгахаар шийдвэрлэлээ. 

Энэ хугацаанд таван удаа тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаадаас иргэдээ татан авах юм. 

Долдугаар сард хийгдэх нислэгийн хуваарь:

  • 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
  • 7 сарын 15-ны өдөр Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна. 

Мөн БНХАУ, ОХУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 700 орчим иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар татан авна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.