Азийн IV өвлийн наадмын шорт трекийн төрөлд өнөөдөр хэсгийн уралдаанууд боллоо.
Энэ төрөлд манай дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа юм. Тодруулбал эмэгтэйчүүдийн 500, 1,000, 1,500 метрийн ангилалд Б.Гэрэлтуяа оролцов. Тэрбээр 500 метрийн төрөлд 48.136 секундээр барианд орсноор дараагийн шатанд шалгарч чадаагүй.
Харин эмэгтэйчүүдийн 1,000 метрийн уралдаанд 1:41.324 секундийн амжилтаар гараандаа гуравдугаар байранд шалгарч, энэ сарын 9-нд шөвгийн 16-д өрсөлдөхөөр болсон юм.
Тэрбээр гуравдугаар гараанд Хонконг, БНСУ, Японы тамирчидтай гарна.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 1,500 метрийн ангилалд гуравдугаар гараанд өрсөлдөөд 2:38.674 секундээр барианд орсноор шөвгийн наймд өрсөлдөх "тийзээ" авчээ.
Б.Гэрэлтуяа маргааш энэ ангилалд хагас шигшээд уралдана. Хоёрдугаар гараанд Казахстан, Тайланд болон БНСУ-ын гурван тамирчинтай гарах аж.
Уг төрөлд эрэгтэйчүүдээс Э.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү нар өрсөлдсөн ч дараагийн шатанд шалгарч чадсангүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!