Улсын Онцгой Комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ШУУД ҮЗЭХ:
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: УОК-ын ээлжит хуралдаан сая болж, өндөрлөлөө.
Хуралдаанаар Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад байгаа иргэдээ татан авах дараагийн тусгай үүргийн нислэгүүдийн төлөвлөгөөг хэлэлцүүлж, батлууллаа.
Зургаадугаар сард 9 нислэг хийхээр төлөвлөсөн.
Долдугаар сарын дунд үе хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах чигтэй байна. Иймд долдугаар сарын эхний хагаст үйлдэх тусгай үүргийн нислэгийн төлөвлөгөөг гаргасан.
Мөн БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэр гаргасан.
Мэдээллийн төгсгөлд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
- ОХУ-руу ялалтын парадад оролцохоор хүмүүс явах шаардлага байсан уу?
- Би ГХЯ-ны Консулын газрын захирлын хувьд энэ асуултад шууд хариулах боломжгүйг ойлгоорой. Манай улсын 75 цэргийн албан хаагч ОХУ-д ялалтын парадад оролцох бэлтгэлийг хангаж байгаа.
- БНХАУ-д коронавирусийн шинэ халдвар гарсан гэсэн. Үүнтэй холбоотойгоор манай улс авч буй арга хэмжээндээ өөрчлөлт оруулах шийдвэр гарсан уу?
- Бээжин хотын томоохон хүнсний захад эх үүсвэр нь тодорхойлогдоогүй шинэ халдварын голомт үүссэн мэдээллийг бид шуурхай авсан. Авсан даруйдаа УОК-т мэдээллийг танилцуулсан. Өнөөдрийн хуралдаанаар Гадаад харилцааны яамнаас УОК-т мэдээлэл болгож танилцууллаа. Энэ талаар УОК-ын Шуурхай штабаас тун ойрын хугацаанд мэдээлж, ямар дэглэм горим хэрэгжүүлэхийг зарлана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!