Уншиж байна ...

Хадгаламжийн урамшуулалт аяны гурав дахь удаагийн тохирлын эзэд тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын зургаа дахь томоохон банк Капитрон банкнаас 2024 оны 11-р сарын 01-нээс эхлүүлсэн Хагас тэрбум төгрөгийн сантай хадгаламжийн урамшуулалт аяны 2025 оны 1 дүгээр сарын тохирлын эздийг өнөөдөр Капитрон банкны фейсбүүк хуудсаар шууд дамжуулан тодрууллаа.

Энэ удаагийн тохиролд 2025 оны 1 дүгээр сарыг дуустал хугацаанд хугацаатай хадгаламж шинээр нээсэн, орлого нэмсэн, хугацаагаа сунгасан (100,000 төгрөг тутамд 1 тохирлын эрх) нийт 9,645 харилцагчийн тохирол хамрагдлаа.

зураг
 

Ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хуримтлалын аяллаа эхлүүлж,  хуримтлал бий болгох дадлыг бий болгож, тохирлын эздээр тодорсон нийт харилцагчдадаа баяр хүргэе.

ХАГАС ТЭРБУМ төгрөгийн сантай хадгаламжийн урамшуулалт аян нь 2025 оны 3 дугаар сарын 31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд сар бүр 23 харилцагч тус бүр 3,000,000 төгрөг, хугацааны эцэст 9 харилцагч тус бүр 23,000,000 төгрөг нийт 124 харилцагч тохирлын эзэд болно.

Аянд Капитрон банкны Энгийн хугацаатай хадгаламж, Мөрөөдөл хүүхдийн хадгаламж, 52/7 болон 26/7 хоног хугацаат хадгаламж, Урьдчилсан хүүт хадгаламжийн бүх бүтээгдэхүүнүүд хамрагдаж байгаа бөгөөд 3 сараас дээш хугацаатай хадгаламж шинээр нээсэн, хугацаа сунгасан, орлого нэмсэн 100,000 төгрөг тутамдаа тохирлын нэг эрхтэй болсноор урамшуулалд оролцоорой.

Дараагийн сарын тохирлын эздийг 2025 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Капитрон банкны фейсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

Олон олон бэлгээр дүүрэн “Бэлэг дүүрэн аялал”-д НЭГДЭЭРЭЙ

Капитрон банкнаас ХАГАС ТЭРБУМ төгрөгийн сантай хадгаламжийн урамшуулалт аяныхаа хүрээнд 2025 оны 2 дугаар сарын 3-наас Шангри-Ла Молл худалдааны төвд “Бэлэг дүүрэн аялал”-аа эхлүүллээ.    

Та “Бэлэг дүүрэн аялал” бүүтээр зочлон 100,000 төгрөгөөс дээш дүнгээр, 3 сараас дээш сарын хугацаатай хадгаламжийн данс шинээр нээлгэн “Бэлэг дүүрэн аялал” хайрцагт байрших олон олон бэлгийн эзэн болох боломжтой. Мөн “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламж нээлгэсэн харилцагч бүрдээ “Мөрөөдөл” хүүхдийн картыг үнэгүй бэлэглэж байна.

“Бэлэг дүүрэн аялал”-д оролцсон харилцагчид Airpod 4th generation, 1,000,000 төгрөгийн хадгаламжийн эрх, InstaX поларойд зургийн аппарат, “Night Train” шинэ цомог, “Posters” ном, IMAX Urgoo эрхийн бичиг, кофе эрх, утасгүй цэнэглэгч, мини өсгөгч, кофе аяга, эко тор, картны түрүүвч, стикер, шоколад зэрэг бэлгүүдийг үлээдэг кабинаас цуглуулан авахаас гадна нийт оролцсон харилцагчдаасаа нэг азтай харилцагчийг 3,000,000 төгрөгөөр урамшуулна.

“Бэлэг дүүрэн аялал” бүүт 2025 оны 2 дугаар сарын 18-ныг дуустал дараах томоохон худалдааны төвүүдээр аялна.  

  • Шангри-Ла Молл төвд 2025.02.03-наас 9-нийг дуустал 
  • Зайсан Хилл цогцолбор төв талбайд 2025.02.10-ноос 18-ныг дуустал  

Та бүхэн урамшуулалт аяны талаар болон “Бэлэг дүүрэн аялал” бүүтний аяллын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн мэдээллийн төвийн 1800 2020 утсаар, банкны албан ёсны вэбсайт болон сошиал сувгуудаас аваарай.   

Тогтвортой өсөх хуримтлалыг тань урамшуулъя - Капитрон банк

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.