Уншиж байна ...

ФОТО: "MICS 2024" өндөрлөсөн ч шалгарсан 10 баг Японы талтай хамтран ажиллаж, төслөө үргэлжлүүлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол болон Япон улсад тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг шинэ шилдэг технологиор шийдвэрлэх санаачилга бүхий төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой "MICS 2024" хөтөлбөр өндөрлөж, өнөөдөр үр дүнгээ танилцууллаа. 

2024 оны зургаадугаар сард уг хөтөлбөр зарлагдахад 200 гаруй багаас шинэ санаачилга ирснээс 10 нь шалгарчээ. 

Эдгээр багийнханд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гаас төслөө хэрэгжүүлэхэд нь арга зүйн зөвлөгөө өгөх, Японы хөрөнгө оруулагч, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, их сургуулийн судлаачидтай холбож өгөх гэх зэргээр тал бүрийн дэмжлэг үзүүлсэн байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ "Манай хөтөлбөр нь Монгол болон Япон талын оролцогчид өөрсдийн хөрөнгө, санаачилга, туршлага, өнөөг хүртэл хуримтлуулсан мэдлэгтээ тулгуурлан нийгмийн асуудлыг хамтдаа шийдэх зорилготой. Өнөөдөр үр дүнгээ судалгааны, хөгжүүлэлтээ танилцуулж буй 10 төсөл бий. Энэ бүгд өөрсдийн онцлогтой, тун ач холбогдолтой төслүүд.

Өнгөрсөн оны зургаадугаар сард эхэлсэн хөтөлбөр маань өнөөдөр өндөрлөж байгаа ч оролцогчид бүгдээрээ Япон талын хамтрагч, хөрөнгө оруулагч дэмжигчидтэй холбоо тогтоосон учраас цаашид энэхүү харилцаагаа хадгалж, улам өргөжүүлэх байх. ЖАЙКА үүнд гүүр нь болж, дэмжсэн хэвээр байх болно" гэсэн юм.

"Үдийн хоолны ногоогоо сургуульдаа тарих төслийг хот, хөдөө, говийн бүсэд туршина"

Шалгарсан төслүүдээс хамгийн их анхаарал татсан нь "Сургуулийн дэргэдэх мини ургамлын үйлдвэр" төсөл байлаа. Монголчууд цаг уурын нөхцөлөөс шалтгаалж, нарийн ногоог бага хэрэглэдэг, импортын ногоонууд эрүүл ахуйн шаардлага хангадаг эсэх нь эргэлзээтэй байдаг. Тэгвэл үүнийг шийдэх арга энэ байж болохоор санагдсан. 

Төслийг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль(ШУТИС)-ийн "Тана" лаборатори болон Японы Васэда их сургуулийн Бизнесийн сургуультай хамтарсан баг хэрэгжүүлж байгаа юм.

Тэд сургуулийн дотор жижиг хүлэмж байгуулж, сурагчдын хоолны шим тэжээлийг сайжруулахын хамт хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн хангах зорилготой. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ШУТИС-ийн "Тана" лабораторийн захирал Д.Одончимэд "Монгол Улсад ургамал ургах хугацаа маш богино буюу 110 хоног байдаг. Хүнсний нарийн ногооны хэрэглээ бага, импортоор авах нь их. Иймд өвлийн улиралд дотоод орчинд тариалалт хийж, сургуулийн хоолонд хэрэглэх боломжийг судалж, шинэ технологийн хөгжүүлж байна.

Эхний ээлжид сургуулийн дотор хүлэмж байгуулж, үдийн хоолны ногоонуудыг нийлүүлэх төслийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургуульд хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан. Мөн Харүмафүжи сургуулийнхан манайхтай хамтарч ажиллахаар ярилцаж байна. Батсүмбэр сумын сургуульд шинэ технологио туршихаар төлөвлөөд байгаа. Өөрөөр хэлбэл бид хот, хөдөө, говийн нөхцөлд төслөө туршиж, хөгжүүлэхээр зорьж байна. 

Төслөөр дамжуулж бидний иддэг ногоо яаж ургадаг вэ, ямар шим тэжээлтэй вэ, ямар ногоо жимс юу юунд сайн бэ гэдгийг хүүхдүүдэд танин мэдүүлнэ. Улмаар хөдөө аж ахуйн ирээдүйн мэргэжилтнүүдээ бэлтгэх сууриа тавина.

Манай улс тогтвортой хөдөө аж ахуйг хэрэгжүүлж чадахгүй байгаа. Үүнийг хийхэд сэтгэлгээний болон менежментийн өөрчлөлт хэрэгтэй. Тухайн орчинд дасан зохицсон, үр ашигтай байх технологиудыг газар дээр нь туршилт хийж, бизнес болгох ёстой" гэсэн юм.

Сургуульд 3х3, 3х6 метр талбайд жижиг хүлэмж байгуулж, хүнсний ногоо, жимс зэргийг тарих уг төслийг хэрэгжүүлэхдээ эхний хоёр жилд арга зүйн зөвлөгөө тусламж үзүүлнэ. Түүнчлэн сургуулийнхан зүгшрэхээрээ хүлэмжийн хэмжээгээ томруулан өөрсдийн үдийн хоолны хэрэгцээг хангаад зогсохгүй бизнес эрхлэх ч боломжтой болох аж. 

Монголд үйлдвэрлэх био суултуур

Монгол КООСЭН техникийн коллеж болон Японы компани, их дээд сургуулиуд хамтран Улаанбаатарын гэр хороолол болон орон нутгийн бэлчээрийн айлуудад ялгадас, хүнсний хаягдлыг задалдаг япон био жорлонг бүтээх төсөл нь мөн олон талын ач холбогдолтой байна. 

Учир нь суултуурыг Монголд үйлдвэрлэхээр хөгжүүлж байгаа аж. Ингэснээр япон технологийн үйлдвэрлэл Монголд нутагшихын зэрэгцээ хөрсний бохирдлыг бууруулах нэг шийдэл болж буй.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар "Стар инженеринг" компанийн захирал Тэцүяа Хоши "Олон төрлийн био суултуур бий. Бидний хамтран ажиллаж буй энэхүү суултуурын төслийн нэг онцлог нь ашиглаж буй бактер. Японы халуун рашаануудад байдаг, хүчиллэг орчинд маш тэсвэртэй бактер бий. Энэхүү био суултуурын Японд борлуулагдах үнэ нь 11 сая төгрөгтэй тэнцдэг. Ийм үнээр Монголд нийлүүлбэл худалдан авагчдад хүндрэлтэй учраас Япон талаас зөвхөн бактери нийлүүлж, монголчууд үйлдвэрлэнэ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тодруулбал Монгол КООСЭН коллежийнхон үйлдвэрлэхээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийж байгаа. Үүнийг Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бий болгох нь бидний зорилго. Энэхүү төсөлд Монгол КООСЭН, Японоос "Стар инженеринг", япон их сургууль, судлаач, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани гээд олон тал хамтарч байна. Бид хамтдаа чадах чадах зүйлсээ нэгтгэж үр дүнг гаргах зорилготой" гэлээ.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг