ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сангийн сайдын 10 гаруй удаа "Тодотгохгүй" гэж гүрийсэн төсвийг шинэ УИХ-ын гишүүд "Тодотгох шаардлагатай"-г хүлээн зөвшөөрөв

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвөө тодотгохгүй. Тийм шаардлага үүсээгүй” хэмээн 10 гаруй удаа хэлж, гүрийсээр сонгуультай золгосон ч шинээр сонгогдсон гишүүд “Хамгийн түрүүнд төсвөө тодотгох байх. Зайлшгүй тийм шаардлагатай” гэдгийг хэлж байна. 

Тухайлбал, Сангийн дэд сайд, шинээр УИХ-д сонгогдоод буй Х.Булгантуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үе 1-2 жил үргэлжилж, бид амаргүй цаг үед ажиллах нь. Төсвийн тодотгол тун удахгүй орох байх. Мэдээж зайлшгүй тодотгол хийх шаардлагатай. Зарим нэг зардлуудыг танаж, орлоготой уялдуулаад зохицуулалтуудыг хийхээс өөр аргагүй. Энэ хүнд цаг үед хойш тавихгүйгээр хэлэлцэх байх” гэдгийг хэллээ. 

Яг үнэн хэрэгтээ ийм нөхцөл байдал цар тахал эхлэхтэй зэрэгцээд аль хэдийн үүссэн юм. Шинэ коронавирусийн халдвартай холбоотой хорио цээрийн дэглэмийг нэгдүгээр сарын 27-нд гаргаснаас хойш Монгол Улсын экспорт үндсэндээ зогсож, тэр алдагдлаа өнөөг хүртэл нөхөж чадахгүй явсаар байна. 

Үндэсний статистикийн хороо COVID-19-ийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг сар бүр тооцоолон гаргаж байгаа ба уг судалгаагаар:

  • 2020 оны эхний хоёр сард төсвийн алдагдал 120 тэрбум
  • Эхний улирлын байдлаар төсвийн орлого 8.6%, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 19.9 хувь буурч, төсвийн алдагдал 276 тэрбум
  • Дөрөвдүгээр сард ДНБ 10.7%, уул уурхайн салбар 29.5%, жижиглэн худалдааны борлуулалт 11.5% тус тус буурч, төсвийн алдагдал 642.4 тэрбум
  • Тавдугаар сард төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан билээ.

График. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцэл, жил бүрийн эхний 5 сарын байдлаар, тэрбум төгрөг

Энэ хугацаанд цар тахлын үеийн эдийн засгийг идэвхжүүлэх хүрээнд Засгийн газраас 5.1 их наяд төгрөгийн эхний багц, 794 тэрбум төгрөгийн хоёр дахь багцыг танилцуулсан. 

Ийнхүү нөхцөл байдал хүндэрч, экспортын 40 гаруй хувиар тасралтгүй буурсаар байхад Засгийн газар төсвийг тодотгох санаачилга гаргаагүй буюу тодорхойгүй нөхцөл байдалтай явсаар ирсэн. 

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн

  • 34.1-т Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ:
  • 34.1.2-т урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэхэд төсвийн тодотгол хийнэ хэмээн заасан. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ДНБ (2019 оны гүйцэтгэлээр) 37 их наяд төгрөгийн 3% буюу 1.1 их наяд төгрөгөөр төсвийн алдагдал нэмэгдэх нөхцөл үүсэхэд төсвийг тодотгох хуультай гэсэн үг. Энэ нөхцөл дөрөвдүгээр сараас хойш үүсчихсэн байсан гэж ойлгож болно.  

Угаас УИХ 2020 оны төсвийг 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. 2020 оны нийт орлогыг 12.9 их наяд төгрөг байхаар тооцоолохдоо 3.2 их наяд төгрөгийг уул уурхайн салбарын орлого, 3.5 их наяд төгрөгийг импорт, 5.1 их наяд төгрөгийг эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлийн орлого, 1.1 их наяд төгрөгийг татварын бус орлогоос бүрдүүлэхээр тооцсон. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын гуравны нэгийг уул уурхайн бүтээгдэхүүн буюу нүүрс, зэсийн баяжмалыг БНХАУ-д экспортолж, бүрдүүлэхээр тооцоолсон байсан бол цар тахалтай холбоотойгоор өдгөө нүүрсний экпорт 2.1 дахин буурч, экспортын орлого 40 гаруй хувиар багасаж, уул уурхайн салбарын үйлдвэрлэл 30% буурчихаад байна. 

Нөгөө талаар, төсвийн орлогын томоохон дэмжлдэг болдог татвар төлөгч ААН-үүд маш хүнд байдалд ороод байгааг ҮСХ-ноос өчигдөр танилцуулсан “Аж ахуйн нэгжийн үйл

  • Ажиллагаанд Коронавирус (Covid-19)-ээс урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох
  • Арга хэмжээний нөлөөлөл” судалгаа харуулж буй. Эндээс зарим үзүүлэлтүүдийг дурдвал 
  • Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 2,234 буюу 93% нь Коронавирусээс урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох арга хэмжээнээс шалтгаалж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учирсан 
  • Үүнтэй холбоотойгоор ААН-үүдийн 2,036 буюу 84.8%-ийнх нь орлого буурахад нөлөөлсөн
  • 1,764 ААН ажиллагчдадаа цалинтай чөлөө олгож чадаагүй болохоо хэлжээ. 

Энэ бол гуравдугаар сараас эхтэй үр дүнгүүд юм. Гэтэл Сангийн сайд, Засгийн газар төсвөө тодотгохгүй хэмээн гүрийсээр ийнхүү сонгуультай золгосон. Харин сонгууль дуусмагц төсөв тодотгох талаар ам уралдан ярьж эхэлцгээв. 

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны зургаадугаар сарын 26-ны ээлжит хурлын үеэр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа төсвийн орлого батлагдсан дүнгээсээ 1.8-2 их наядаар буурна гэдгийг хэлсэн. 

УИХ-аас баталсан төсвийн алдагдлыг нэмж тооцвол 2020 онд Монгол Улсын өр хамгийн багадаа 4.3 их наяд орчим төгрөгөөр нэмэгдэх нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
БАХАРХМААР
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
unen [202.9.46.134] 2020/7/4
Iim ajilaa medehgui hogiin umnuud said hiigeed baihaar yaj uls eh oron maani hugjihuv de
1 | 0 Хариулах
Зочин [103.136.254.8] 2020/7/2
Сонгууль дуусахаас өмнө тодотгол хийлгүй элдэв шахаа, тендерийн бизнесээ хийж аваад одоо тодотгох гэж байна даа тэгээд
0 | 0 Хариулах
MANgasuud [172.58.43.248] 2020/7/2
Luivraa hiigeed songuul s yalciim vhin odoo todotgol hiilgui yahav
0 | 0 Хариулах
Бат [202.126.90.39] 2020/7/2
Энэ Бжлгантуяаг Сангийн Сайд болгох хэрэгтэй дээ,
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.13] 2020/7/1
Яаж ч бодсон төсөвөө тодотгох шаардлага хөл хорионы үеээс л гарсан.тодотгох шаардлаггүй гээл сонгууль өнгөрөөлөө. Төсвийн алдагдал маш их болж одоо цаашдаа ч өсөх нь тодорхой нэн тэргүүнд яг одоо амин шаардлаггүй байгаа музей театрын барилга хөшөө мэтийн хөрөнгийг яаралтай цуцлаж илүү зөв зүйлд зарцуулах нь зөв болно.
3 | 0 Хариулах
Яринпил [139.5.219.253] 2020/7/1
Сонгуулийн өмнө, хойно хоёр шал өөр шүү дээ. Элементарный зүйл мэдэхгүй яандаа.
2 | 0 Хариулах
Онгироо [202.126.90.63] 2020/7/1
Ийм алдагдалд орсоныг нь мэдсээр байж хараад чимээгүй сууж байсан ийм суудлын бөглөөсүүдийг халах хэрэгтэй. Ажилаа хийж чаддаг, үнэн зөв мэдээллэж хэлдэг, арга хэмжээ авах тухай сануулж байдаг ийм хүмүүст ажилаа өгөх хэрэгтэй
0 | 1 Хариулах
xotgor shand [202.126.88.183] 2020/7/1
хүрлээ сайд сонгуулаас өмнө хуссан
1 | 0 Хариулах
Иргэн [43.242.243.138] 2020/7/1
Мөнгө хүүлэлт зээл хүүний дарамтнаас салгах ажилаас эхэлж ард түмнийхээ нурууг тэнийлгэхээс эхний алхамаа хийх хэрэгтэй.энэ бол нийгмийн захиалга байсан энэ удаагийн сонгуулийн
2 | 0 Хариулах
Иргэн [43.242.243.138] 2020/7/1
Төсвийн орлого төсвийн алдагдал яахэвээ ард иргэд жижиг дунд аж ахуй нэгжүүдийн чинь алдагдал дампуурал аймаар хүнд болсон шүү
2 | 0 Хариулах
Zochin [43.228.131.114] 2020/7/1
Bub ium todotgoh heregtei. Zorchil garval shuud hereg uuseg.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.119] 2020/7/1
Сонгуулийн маргааш өдөр нь Монголбанкны захиралууд суучихсан экспортын орлого эхний улиралд л 1тэрбум доллороор дутцийшдээ гээл тавлаад сууж байгаамдаа
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.161] 2020/7/1
Сонгуулийн дараа тодотгох байсан
1 | 0 Хариулах
Зочин [64.119.24.181] 2020/7/1
Ийм байхад наадам хийж найрлаж байдаг нээрээ, одоо тээд хэдэн бордсон гахайнууддаа тэрбум тэрбумаар нь шагнаад, наадам зохион байгуулж байна гэж тэрбум тэрбумаар нь идээд
8 | 0 Хариулах
игэн [202.9.47.23] 2020/7/1
сонгуулиар баахан мѳнгѳ идсэн одоо болохоор тахал нэрээр тѳсѳвт тодотгол хийнэ гэх бизээ ман ын хулгайчууд одоо идэнэ биз 4 жил
3 | 0 Хариулах
NРГЭН [202.179.24.65] 2020/7/1
МОНГОЛ улсын ерөнхий сайдын хувьд ХАЙРТАЙ МАН нь сонгуульд ялах нь Ард түмнийх нь тэр тусмаа гэр бүлээ, 5 10 ажилтныхаа амьдралыг нуруун дээрээ үүрч явдаг жинхэнэ ЖИЖИГ ДУНД БИЗНЕС эрхлэгчдийн амьдрал сүйрэхээс илүү чухал байлаа!!! Улсын шийдвэр гаргах түвшинд ийм боловсрол муутай логик сэтгэхүй 0 хүмүүс байгаад харамсах юм. Хамгийн наад захын жишээ 1. 22 цаг хүртэл паб ресторанд суухад covid19 халдварлахгүй тэрнээс хойш эрсдэлтэй! 2. Сонгуулийн сурталчилгаанд шавааралдаж болно PC тоглоомын газар тус тусдаа ширээн дээр суугаад тоглож болохгүй! 3. II дайны ялалтын парад хойшилж болоод байхад МАН хувьсгал хийсэнд зориулсан Наадам хойшилж болохгүй VIP байдлаар болно. Дарга нарын ах дүү, хамаатан садан уригдана! Where is logic? Where is Justice
7 | 0 Хариулах
chimeegui baitsgaa! [202.126.90.41] 2020/7/1
Ta nar oorsdoo MAHAH-g dahij gargaj irsen bizde 100han myngaaraa hutsalgu dor burnee bolgotsoo (olon yum yrih shaardlagu)
2 | 0 Хариулах
Зочин [64.119.19.218] 2020/7/1
энэ жил л гэхэд 7 их наядаар найрлаж улсын өрийг 30 тэрбум долларт хүргэчээд төсөв тодотгохгүй гэж солиороод байсан, үнэнд гүйцэгдэж байнадаа. хужаагын сайтаар газар зарж, монголын бүх аймаг сумд хужаагын махны үйлдвэр барьж хужаагаас мал махаа авдаг болсон, хужаагаас бусад бүх гадны хөрөнгө оруулагчдыг хөөж, хар жагсаалтад оруулж, монголыг үндсэндээ нэг улсын хараат болголоо. МАН-ы ийм хөгийн хулгайчдыг төрийн толгойд залаад байна гэдэг бол шууд утгаараа атга гурилаар эх орноо худалдсан үйлдэл. манай намын хулгайч ялж байвал монголын ирээдүй хамаагүй гэсэн хөгийн шээснүүд энэ үмхий сүр данзан царайлсан хулгайчдаа австрали голландруугаа явхад дагаад явах юмуу өлөнгүүдээ.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.161.115] 2020/7/1
Сонгууль хүртэл тодотгохгүй Сонгуулийн дараа тодотгох нь угаасаа л тодорхой байсан шдээ
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.119] 2020/7/1
dotooddoo uvchin baihgui baij horig tavisan n hurelsuhiin mongol ulsiig ustgah gesen sanaa bailaa gej.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.29] 2020/7/1
Улс орнууд дотоодод нь вирус орж ирэхээр цааш нь тархаахгүйн тулд хөл хорио тогтоодог. Манайх болохоор вирус орж ирээгүй байхад хагас жил хөл хорио тогтоож эдийн засгаа навс унагалаа.
10 | 0 Хариулах
Зочин [202.126.90.124] 2020/7/1
Сангийн сайд идэж дууссан бол одоо тодотгох шаардлагатай л даа
6 | 2 Хариулах
wetw [202.131.227.82] 2020/7/1
hurelbaatar sadaa toswiin mongo hamaagvi ursen shaaaaasan tiim bolhoor gvriih ni todorhoi ldoo
4 | 0 Хариулах
Зочин [202.21.111.98] 2020/7/1
Угаасаа сонгуулийн өмнө тодотгох ёстой байсан ч сонгууль гэж гүрийсэн. Улсаа биш өөрсдийгөө, намаа бодсон бодлогогүй шийдвэр эцэст нь их өр, дарамтыг л авчирна ш дээ. Шинэ УИХ, Засаг их л хичээж ажиллах ёстой болж байна.
9 | 1 Хариулах
Зочин [103.26.193.163] 2020/7/1
Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтуудыг зогсоо,
7 | 0 Хариулах
нагаан [176.208.28.160] 2020/7/1
хүүхдүүд хэлд орж хөлд орохгүй шүү
1 | 0 Хариулах
Зочин [64.119.26.56] 2020/7/1
тодотгооч ээ. бүх онц шаардлагагүй орон нутгийн байшингуудаа барихаа болиоо
11 | 1 Хариулах
Зочин [202.131.225.197] 2020/7/1
10 тэрбумаар хүний амралтын газар тохижуулж наадам хийхгүйээ
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.106] 2020/7/1
Мангаруудын сонгууль нь дөхчихсөн, Мангар ард түмнээ мөнгөөр угжиж байгаад сонгуулахаа мэдэлгүй яахав.
6 | 0 Хариулах
Зочин [202.21.109.41] 2020/7/1
Нөгөө эрдэнэбат шиг банкнуудаа мөнгөө тараах гээд зүтгээд эхлэв
3 | 1 Хариулах