Юнител Группээс санаачлан хэрэгжүүлсэн “Мөрөөдлийн байшинтай карт”- ын урамшуулал гурван сарын турш үргэлжилсэний эцэст азтай нэг хэрэглэгч тодорч 80 сая төгрөгний дүнзэн хаус бариулах эрхийн бичгээ гардаж авлаа. Юнител Групп энэхүү урамшууллынхаа хүрээнд Русский Дом компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд тус компанийнхан хаусны эзнээр тодорсон хүний хүссэн газарт хаусыг нь барьж өгөх юм. Ингээд хаусны эзэн болсон Э.Нансалмаагийн ярилцлагыг хүргэж байна.
Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Э.Нансалмаа гэдэг. Би 27 настай. Эмч мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд удаагүй байгаа болохоор одоохондоо ажилд ороогүй байгаа. Тэтгэвэртээ гарсан аав ээжтэйгээ гурвуулаа амьдардаг. Бид аав ээжээсээ дөрвүүлээ. Би айлын бага охин.
Юнител Группийн Мөрөөдлийн байшинтай 8000 төгрөгийн картаар цэнэглээд 80 сая төгрөгийн үнэтэй дүнзэн хаус бариулах эрхийн эзэн боллоо. Баяр хүргэе. Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцахгүй юу?
Хаусны эзэн болсондоо сэтгэгдэл маш өндөр байна. Би өмнө нь сугалаанд итгэдэггүй хүмүүсийн нэг байсан бол өнөөдөр 8000 төгрөгөөр карт аваад 80 саяын хаустай болчихлоо шүү дээ. Үнэхээр их баяртай байна. Энэ мэдрэмжийг үгээр илэрхийлнэ гэдэг хэцүү. Юнителийн хамт олонд маш их талархаж байгаагаа хэлмээр байна. Би өмнө нь азтан болж үзээгүй л дээ. Гэтэл ийм их аз анх удаа тохиолоо. Тэгэх тэгэхдээ өөрөө хэрэглээд дуусчих юм биш, гэр бүлээрээ хэдэн үеэрээ амьдрах үл хөдлөх хөрөнгө буюу хаусны эзэн болсондоо маш их баяртай байгаа.
Анх хаусны эзэн болсоноо хэрхэн мэдсэн бэ? Тэр үеийг эргэж санавал?
Би шууд лайвыг үзээгүй. Нэг хүн залгаад “Чамд баяр хүргэе. Чи хаустай болчихлоо. Юнителээс чамтай холбогдох байх” гэсэн. Би эхэндээ итгээгүй. Найзуудын нэг нь утсаар тоглож байна даа гэж бодсон. Гэтэл маш олон дуудлага, мессэж ирсэн. Тэгэхээр нь өөрөө Юнителийн фейсбүүк рүү ороод лайв үзсэн. Яг үзэж байхдаа үнэхээр итгэж чадахгүй догдолж үзсэн. Тэгээд үзээд өөрийнхөө дугаарыг хараад маш их баярласан. Аав ээж дээрээ гүйж очоод хэлсэн. Аав ээж маань настай хүмүүс байдаг. Баярласандаа уйлсан. Ээж маань баярлаад: “Сүү шиг цагаан сэтгэлтэй, зөв амьдарсны хариуд бурхан шагнаж хаус хожсон байна даа миний охин” гэж хэлсэн. (уйлав)
Орой нь ах эгч нар маань ирээд бид хэд чинь тэр өдрөө хаустай болсон баяраа тэмдэглэсэн дээ.
Өөрөө ч итгэж ядаж байсан гэлээ. Хүмүүс итгэхгүй чам руу “Нээрэн юм уу” гэж асуусан тохиолдол гарсан уу?
Бараг 100 гаруй хүн залгаж, мессэж бичсэн байх аа. Тэдний ихэнх нь баяр хүргэж, сайхан ерөөл хэлж байсан. Цөөн хэдэн хүмүүс итгэхгүй байна, чи Юнителийн хүн үү, яг хэдэн картаар цэнэглээд хаус хожсон юм гэх зэрэг асуулт асууж байсан.
Тэр хүмүүст хандаж хэлэхэд Юнителийн энэ шалгаруулалт үнэхээр үнэн шудрагаар болдог юм байна гэдгийг дахин дахин хэлмээр байна. Өөрөө хаусны эзэн болж байж л итгэдэг юм байна шүү дээ. Үнэхээр итгэж чадамгүй, үгээр илэрхийлэхийн аргагүй тийм л сайхан байна.
Танайх лагерийн байшинтай юу?
Лагерийн байшин байхгүй. Гэхдээ лагерт гоё байшинтай болох юмсан гэж аав ээжтэйгээ гурвуулаа их хүсдэг байлаа. Аав маань хаус бариулах эрхийн эзэн болсныг маань мэдэнгүүтээ лагерт гоё газар хаана байна гээд л интернэтээр хайж эхэлсэн. Нэгэнт л ийм гоё хаус бариулах боломж олдож байгаа юм чинь нэгмөсөн гоё газар бариулах юмсан гэсэн хүсэлтэй байгаа.
Юнителийн хэрэглэгч болоод хэр удаж байгаа вэ?
Би энэ дугаараа бариад 9 жил болж байна. Тэрнээс өмнө энэ дугаарыг том ах маань барьж байгаад надад өгсөн юм л даа. Ах маань анх Юнител байгуулагдсан цагаас эхлээд л энэ дугаарыг авч барьсан. Би 8000 төгрөгийн картаар байнга цэнэглэдэг. Манайх гэр бүлээрээ Юнителийн хэрэглэгчид л дээ. Надад ийм их аз авчирсан дугаараа би насан туршдаа барина.
Мөн уншигч та бүхэндээ Русский Дом компанийн Ерөнхий менежер Б.Энхбаяртай ярилцсанаа хүргэж байна.
Дөнгөж сая Юнител Групп, Русский Дом компанийнхан маань хаусны эзэндээ эрхийн бичгийг нь гардуулж өглөө. Та сэтгэгдлээ бидэнтэй хуваалцахгүй юу?
Сэтгэгдэл маш өндөр байна. Юуны түрүүнд хэрэглэгчдээ хаус бэлэглэх ийм сайхан буянтай ажлыг санаачилж, манай компанид итгэл хүлээлгэн хамтран ажиллахаар сонгосон Юнител Группийн хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
Энэхүү азтай гэр бүл маань бидний барьж өгөх хауст хэдэн үе удмаараа аз жаргалтай амьдрахдаа Юнител, Русский Дом 2 компаниа дурсаж ярих байх. Юнителийнхэн маань ийм л сайхан буянтай ажлыг санаачилж, бидэнд санал тавьсан. Бид ч саналыг нь баяртайгаар хүлээж аваад хамтран ажиллаж байна.
Манай хаусны хувьд Оросоос авчирсан нарс модоор барьдаг учир хүний биед хамгийн эрүүл, эко байж чаддаг. Хүн нарс модонд 6 цаг алхахад л хөнгөн хэлбэрийн астма өвчин эдгэрдэг. Тэгэхээр нарс модоор барьсан байшинд амьдарна гэдэг нь өөрөө эрүүл мэндийн хувьд маш их ач холбогдолтой юм л даа. Юнител Группийн санаачилсан төсөлтэй хамтран ажиллаж ийм л сайхан хаусыг нэг гэр бүлд өгч байгаадаа бидний хувьд маш их баяртай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!