Казахстан улсын парламентын доод танхимын спикер Нурлан Нигматулин коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, тусгаарлагдах болсныг өнөөдөр хэвлэлийн алба нь мэдээлжээ.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт тус улсын эрүүл мэндийн сайд Елжан Биртановтай уулзсан юм байна. Энэ уулзалтын дараа Биртановын шинжилгээний хариу эерэг гарч, эмнэлэгт хэвтжээ.
Харин халдвар дамжуулсан Нигматулинаас ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байгаа тул Биртановыг өвдсөний дараа оношлуулснаар вирус тээгч болохоо мэдсэн байна.
Казахстан улсад сүүлийн байдлаар 21,000 гаруй Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэж, 88 өвчтөн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!