Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганболд: Сурагчид санхүүгийн боловсролоо дээшлүүлж, сар бүр ТЭТГЭЛЭГ авах боломжтой хөтөлбөр хэрэгжүүлнэ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

-Санхүүгийн Боловсролыг Дэмжих Санаачилга гэж юу болох талаар мэдээлэл өгвөл?

- Товч хэлбэл ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад зориулсан үнэ төлбөргүй санхүүгийн боловсрол олгож, хичээл зүтгэл гарган бие даан суралцсан хүүхдүүдэд хичээлийн 1 жилийн хугацаанд тэтгэлэг олгох хувийн хэвшлийн санаачилга юм.

-Танай байгууллага яагаад уг төслийг хэрэгжүүлэхээр болсон бэ?

- Иргэдийн санхүүгийн боловсролын түвшинг тодорхойлох томоохон хэмжээний судалгааг 2012 онд Дэлхийн банкнаас явуулсан байдаг юм билээ. Уг судалгаагаар иргэдийн банк, санхүүгийн зах зээлийн талаарх мэдлэг дутмаг байна гэсэн дүгнэлт гаргасан байсан.

Иргэд банкны хадгаламж, зээл гэсэн үндсэн хоёр бүтээгдэхүүний талаар ерөнхий ойлголттой. Гэтэл банкинд эдгээрээс гадна маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ.

Хөрөнгийн зах зээл гэхэд сүүлд л “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотойгоор иргэд дансаа ихээр нээлгэж байна. Гэвч уг дансны ач холбогдол, бодит хэрэглээний талаар ойлголт алга. Зөвхөн 1,072 хувьцааны ногдол ашиг /мөнгө/ авахад л хэрэгтэй гэдэг өнгөц ойлголт дээр үндэслэн нээлгэж байна.

Арилжааны даатгалыг авч үзвэл 2012 онд жолоочийн хариуцлагын даатгалын хууль хэрэгжиж эхэлснээр бага зэрэг хэрэглэгчтэй болж байгаа боловч бусад төрлийн бүтээгдэхүүнүүдэд нь хэрэглэгч хангалттай бус.

Үүний гол шалтгаануудын нэг нь иргэдийн санхүүгийн боловсрол муу байгаатай холбоотой. Энэ л бид төслөө хэрэгжүүлэх болсон үндсэн шалтгаан.

- Хөтөлбөрт зөвхөн ЕБС-ийн сурагчид хамрагдана гэсэн үг үү?

- Тиймээ. Хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдана.

Ер нь санхүүгийн боловсролыг хэдий чинээ бага наснаас олгож эхлэнэ тэр нь эргээд улс ороны хөгжилд оруулах хувь нэмэр нь өндөр байдаг гэсэн гадны судалгаа байдаг юм билээ.

Нөгөө талаар бид энэхүү хөтөлбөрөө ахлах ангиас эхлэдэг нь бас учиртай. Яагаад гэвэл ахлах анги гэдэг бол тухайн хүүхэд ямар мэргэжил эзэмших, цаашдын ажил амьдралаа шийдэх хариуцлагтай үе. Энэ үедээ санхүүгийн бүх салбарын талаар мэдлэгтэй, ойлголттой байснаар мэргэжлээ сонгох, сонгосон мэргэжил, ажилдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломжуудыг ашиглах мэдлэгтэй болсон байх нь бас чухал. Жишээ нь, Өнөөдөр залуучууд өөрийн старт-ап компанийг ихээр нээх болсон. Тэгвэл үүндээ хэрхэн хөрөнгө оруулалт татах арга замыг мэддэг байх нь чухал.

Бас санхүү, хөрөнгө оруулалтын салбар түлхүү хөгжиж байна. Гэвч энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа. Тэгвэл ахлах ангийн сурагчид манай хичээлийг үзэж судлаад энэ чиглэлийн мэргэжилийг сонгох, ажил амьдралаа төлөвлөхөд нь бас тус нэмэр болох болов уу.

Нэмж хэлэхэд дан ганц ахлах ангийн хүүхдүүд гэлтгүй суралцая, мэдэе гэсэн бүх насныхан манай хичээлүүдийг үнэгүй үзэж болно. Мэдээж тэтгэлэг авах боломжгүй.

- Хөтөлбөр хэрхэн хэрэгжих вэ?

- Манай хөтөлбөр 100% цахим хэлбэрээр хэрэгжинэ. Бүх хичээл маань цахим, тэтгэлэгийн сонгон шалгаруулалт ч цахимаар явагдана. Ингэснээр Монгол орны өнцөг булан бүрт байгаа сурагчид хамрагдах боломжтой.

Суралцагчид маань банк, хөрөнгийн зах зээл, даатгал, өрхийн санхүүгийн төлөвлөлт гээд иж бүрэн санхүүгийн мэдлэгийг жилийн турш бие даан судлана. Уншиж судалсан зүйлээрээ шалгалт өгч, амжилттай өгч чадвал сар бүр мөнгөн тэтгэлэгийг хичээлийн 1 жилийн турш авна. Гэхдээ дан ганц тэтгэлэгээр бүх зүйл дуусчихгүй өөр маш олон нэмэлт боломжууд бий.

- Хичээлийг хэрхэн боловсруулах вэ?

- Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар хүүхдийн сэтгэхүйд нийцсэн аль болох энгийн ойлгомжтой байдлаар боловсруулахаар ажиллаж байна. Хичээлийн агуулгыг салбар бүрийн мэргэжлийн хүмүүс, багш нар хамтран боловсруулна.

-Төслийн санхүүжилтийг хэрхэн босгох вэ?

Бид хөтөлбөрөө хувийн хэвшлийн санаачлагаар хэрэгжүүлнэ. Гэхдээ төрийн дэмжлэг туслалцааг мартаж болохгүй. Сургалтын контент зэрэг ажлуудад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал.

Тэтгэлэгийн эх үүсвэрийг бизнес эрхлэгчид, олон нийтийн хандив, дэмжлэгээр босгохоор төлөвлөж байгаа. Та мэднэ дээ бизнес эрхлэгчид, компаниуд маань нийгмийн хариуцлагын хүрээнд сайн сайханыг бодож олон төслүүдийг хэрэгжүүлдэг. Энэ бол тун сайн зүйл. Харин одоо уг хариуцлагаа ухаалаг, ирээдүй, хойч үеэ, улс орныг хөгжлийг харсан санаачилгад хандуулах байх гэж итгэж байгаа.

Ялангуяа санхүүгийн салбарт оролцогчид бидэнтэй нэгдснээр нийгмийн хариуцлагаа ч хэрэгжүүлчихнэ, ирээдүйн харилцагчаа бэлтгэнэ.

-Тэтгэлэгийг хэдэн сурагчид олгохоор төлөвлөж байгаа вэ?

- Бид эхний ээлжинд 200 сурагчид тэтгэлэг олгохоор төлөвлөж байгаа. Цаашид жил бүр тэтгэлэг авах сурагчийн тоо нэмэгдүүлэн 2,000-д хүргэх төлөвлөгөөтэй байна.

-Төслийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарна гэж үзэж байгаа вэ?

- Манай төсөл жил бүр амжилттай хэрэгжснээр 2030 он гэхэд Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын 47%-д хүрсэн байх болно. 2035 он гэхэд 53% -д. Та боддоо энэ хэмжээний иргэд санхүүгийн салбарын тал бүрийн мэдлэг боловсролтой, түүнийгээ ашиглан хадгаламж, хөрөнгийн зах, даатгалын салбарын харилцагчид, хөрөнгө оруулагчид болно гэсэн үг. Ингэснээр өрхийн санхүү төлөвлөлт сайжирч гэр бүлийн хөгжил, салбарын өсөлтийг эргээд дэмжинэ. Энэ утгаараа олон талын ач холбогдолтой, алсаа харсан хөтөлбөр.

Та мэдэж байгаа байх саяхан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг Улсын Их Хурал баталлаа шүү дээ. Уг баримт бичигт санхүүгийн салбарт оролцогчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, эрх ашгийг нь хамгаалах зэрэг бодлогын ажлууд тусгагсан байна лээ. Үүнд ч манай хөтөлбөр хувь нэмрээ оруулах нь гарцаагүй гэж миний хувьд итгэлтэй байна.

-Сүүлд нь асуухад та санхүүгийн зах зээлийн аль салбарт ажилладаг вэ?

- Хөрөнгийн зах зээл дээр ажилладаг. 2016 оноос энэ салбарын мэдээлэл, судалгаа, дата өгөгдлийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг www.marketinfo.mn сайтыг үүсгэн байгуулаад ажиллаж байгаа. Хамгийн сүүлд багаараа MarketHub гээд энэ чиглэлийн гар утасны аппликейшн зах зээлд нэвтүүлсэн.

Одоогоор миний хувьд иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлэх энэ төсөл дээрээ түлхүү ажиллаж байна даа.

 

“САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ САНААЧИЛГА”ТББ

Утас: 9920-3430

И-мэйл: fesimgl@gmail.com

www.fesi.mn

 

MarketHub:

Play store: https://play.google.com/store/apps/details?id=mn.marketinfo.com

App store: https://apps.apple.com/us/app/markethub-mongolia/id1498576659

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.