Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр туулах чадвар бүхий “LADA NIVA” автомашин ШИНЭЧЛЭГДЛЭЭ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 27
Сурталчилгаа

Сүүлийн нэг жилийн хугацаанд Монголын автомашины зах зээлд “Европ стандарт бүхий боломжийн үнэтэй, манай орны хэт бартаат замд тохиромжтой, туулах чадвар өндөр, ашиглалтын зардал багатай LADA брэндийн суудлын автомашинууд” өөрийн гэсэн байр суурийг бат эзэлж хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн автомашинаар тодроод байгаа билээ.

 

Тодруулбал Mercedes-Benz-ийн дизайнераас LADA-н ахлах дизайнераар шилжин ажиллаж буй Стив Маттины зохион бүтээсэн хот болон хот орчмын замд зориулагдсан бага болон дунд оврын кроссоверууд болох LADA Vesta SW Cross, LADA XRAY Cross загварууд, 4х4 кроссовер ангиллын анхдагч, 43-н жилийн турш дэлхийн хамгийн шилдэг иргэний зориулалттай туулах чадвар бүхий ТОП-10 автомашинд багтсаар байгаа LADA 4x4 автомашинуудыг дурдаж болно.

 

Тэгвэл 2019 оны 4 сараас 2020 оны 4 сарыг дуусталх хугацаанд Монголын “БАГА ОВРЫН ОFF ROAD” ангиллын зах зээлд хамгийн их борлуулагдсан автомашин болох LADA 4x4 буюу бидний нэрлэж дадсанаар LADA NIVA автомашин нь 2020 оноос эхлэн шинэчлэгдсэн загвараар худалдаанд гарсан байна. 2020 оны шинэчлэлээр тус  автомашинд ямар ямар өөрчлөлт орсныг танд танилцуулья!

 
  • Агааржуулалтын систем олон үйлдэлтэй болж бүрэн шинэчлэгдсэнээр илүү тав тухтай зорчих боломжтой болсон;
  • Хянах самбар шинэчлэгдэж 8 үзүүлэлт бүхий компьютерээр хөдөлгүүрийн ажиллагааг хянах боломжтой болсон;
  • Урд хойд бүх суудлууд илүү тав тухтай, олон үйлдэлтэй суудлаар солигдсоноор жолооч болон зорчигчийг хол замд чилээхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн;
  • Хажуугийн аюулгүйн дэр нэмэгдэж, тоормосны ABS+BAS систем дээр EBD систем нэмэгдсэнээр аюулгүй жолоодлогын стандартад илүү нийцсэн; 
  • Нэмэлт дуу чимээ, чичиргээ тусгаарлагчтай болсоноор тав тухтай жолоодох нөхцөл бүрдсэн
  • Дээврийн доторлогоо бүрэн солигдож, багаажны болон таазны төвийн гэрэл нэмэгдсэн
  • 12V-ийн оролт 1-ээр нэмэгдэж 3 ширхэг болсноор бүх төрлийн цахилгаан ажиллагаа бүхий тусгай тоноглол суурилуулахад илүү хялбар болсон
  • Цонх, толины болон суудал халаагчийн удирдлагууд нэг цэгт төвлөрч гарт ойр болсон
  • Манангийн гэрэл нэмэгдэж антентай болсон
  • Зорчигчийн урд хайрцаг илүү зайтай болсон
  • Хойд зорчигчийн суудлын толгойн түшлэг нэмэгдсэн (3 хаалгатай загварт)

LADA 4x4 буюу НИВА автомашин нь туулах чадвар өндөр, замын хүнд нөхцөлд ашиглахад тохиромжтой, засвар үйлчилгээний зардал хямд ба үйлдвэрээс дөнгөж гарсан тэг километр гүйлттэй НИВА автомашины борлуулалтын үнэ ижил төрлийн автомашинуудтай харьцуулахад 2-3 дахин хямд байдаг нь Монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татдаг.

Эдгээр давуу талуудыг нь харгалзан дэлхийн улс орнуудад НИВА автомашиныг цагдаа, онцгой байдал, цэргийн ангиуд, нисэх хүчин, гал унтраах анги, яаралтай түргэн тусламж, ойн цагдаа, уул уурхай, газар тариалан, аялал жуулчлал, ан болон загас агнуур, бартаат замын уралдаан, хувь хүний хэрэгцээнд зэрэг замын хүнд нөхцөлд тохирсон өндөр туулах чадвартай, хямд үнэ бүхий автомашин шаарддаг салбаруудад өргөнөөр ашигладаг байна.

LADA 4x4 автомашины 7 онцлог:
  1. ТУУЛАХ ЧАДВАР өндөр: 200мм өндөр тэнхлэг, 4х4 хөтлөгч, хүндрүүлэгч, түгжигч
  2. Ашиглалтын ЗАРДАЛ БАГА: Шатахуун зарцуулалт энгийн нөхцөлд хотод дунджаар 100км/12л. Сэлбэг болон баталгаат засвар үйлчилгээ нь боломжийн таатай үнэтэй.
  3. Ангилалдаа хамгийн ТАВ ТУХТАЙ нь:  Урд үл хамаарах тэнхлэгтэй тул донсолгоон, дэрчигнүүрт маш зөөлөн.
  4. ДИЛЕРийн хөгжил: Монгол улсын 21 аймагт LADA брэндийн автомашин борлуулалт, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ үзүүлэх “’Дилер хөтөлбөр” 2020 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн.
  5. Боломжийн таатай ҮНЭ: Өөрийн ангилалдаа хамгийн боломжийн таатай үнэтэй
  6. ЦАГ АГААРЫН тэсвэртэй байдал: Өвлийн хүйтэнд асалт сайн, эрс тэс цаг агаарын нөхцөлд тэсвэртэй.
  7. ОЛОН ТАЛТ хэрэглээ:

Бизнесийн хэрэгцээнд: Уул уурхай, газар тариалан, аялал жуулчлал, ХАА, шуудан холбоо, хот хоорондын тээвэр, такси үйлчилгээ, 21 аймагт салбартай ААНБ-д гэх мэт

Хувь хүний хэрэгцээнд: Аялал зугаалга, ан агнуур, загасчлал, гэр бүлийн хэрэгцээнд, Off-road аялал, хотын хэрэгцээнд гэх мэт

Төрийн үйлчилгээнд: Онцгой байдлын нөхцөлд, эмнэлэг, түргэн тусламж, байгаль хамгаалал, цагдаа болон бусад орон нутаг дахь төрийн бүх төрлийн үйлчилгээнд г.м

 

Зай талбай муутай, давчуу хотод эсвэл захгүй өргөн тал, элс хайрга, овон товон, дэрчигнүүр, даргиа зам, ойн нарийн жимүүд гэх зэрэг бартаат замын хүнд нөхцөл бол LADA 4x4 автомашины төрөлх нутаг, түүний хамгийн дуртай орчин гэдгийг LADA 4x4 автомашиныг жолоодож үзсэн хүн л ойлгох биз ээ!

  1. LADA NIVA хэрэглэгчийн сэтгэгдлийг сонирхох бол http://blog.lada.mn/ энд дарна уу.
  2. LADA 4x4 буюу LADA NIVA автомашины талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар хандана уу. Үүнд:
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.