Барилгын салбарын бүтээн байгуулалт, шинэ техник технологийг олон нийтэд танилцуулдаг, хамгийн олон оролцогч, үзэгчидтэй “BARILGA EXPO 2020” олон улсын барилгын үзэсгэлэн нь энэ жил “Цахим хувьсгалд хамтдаа” уриан дор цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ.
ВИДЕО 1:
Цахим үзэсгэлэнгийн нээлтэд Барилга Хот Байгуулалтын Сайд Х.Баделхан, Монголын барилгын Үндэсний Ассоциацын Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, “Барилга экспо 2020” цахим үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Г.Батсүх, үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч “Юмэко” ХХК - ийн гүйцэтгэх захирал З.Гантулга нар цахимаар холбогдож мэндчилгээ дэвшүүллээ.
Тус үзэсгэлэн 5 дугаар сарын 25-29-ний хооронд 5 өдрийн турш үргэлжлэх бөгөөд оролцогч байгууллагуудын цахим талбай www.barilgaexpo.mn вэб сайтад эрэмбэлсэн ангилалын дагуу байршиж, барилгын материалын ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч, орон сууц үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, архитектур зураг төсөл зохиогч, дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ танилцуулж байна.
Үзэсгэлэнгийн үеэр мэргэжлийн студийн баг ажиллаж байгаа бөгөөд барилгын салбартай холбоотой илтгэл, хэлэлцүүлэг, вебинар сургалт, мэтгэлцээн болон оролцогчдын бүтээгдэхүүн үйлчилгээ, зөвлөгөө видео, Live-ыг мэргэжлийн хөтлөгч, хөтөлбөрийн дагуу barilga.mn пэйжээр шууд дамжуулан та бүхэнд хүргэж байна.
Өнөөдөр болох чухал хөтөлбөрөөс онцолбол, 11:30 цагт Barilga.mn FB пэйжээр “Хүнд ээлтэй хот байгуулалт” сэдэвт хэлэлцүүлэг:
14:00 цагт барилгын гол түүхий эд болох цемент хомсдож, үнэ 2 дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор “Цемент бол барилгын талх” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг тус тус болно
Эхний өдрийн дэлгэрэнгүйг хөтөлбөртэй танилц:
ВИДЕО2:
Онцгой хямдрал урамшуулал таныг хүлээж байна
“Barilga Expo-2020” цахим үзэсгэлэнгийн өдрүүдэд оролцогч байгууллагууд үзэгч, хэрэглэгчиддээ зориулан Онцгой хямдрал, урамшуулал зарлаж байна. Энэ жилийн “супер азтан” цахим үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч “Юмэко” ХХК - ийн гал тогооны иж бүрэн тавилгыг хожих боломж бүрдэж байгаа. Мөн үзэгч, хэрэглэгчид та бүхэн www.barilgaexpo.mn байрлаж байгаа оролцогч байгууллагуудын цахим талбайгаар зочилж, худалдан авалт хийхдээ дараах хөнгөлөлтүүдийг эдлээрэй.
Та илүү дэлгэрэнгүйг хямдралын талаарх мэдээллийг энд дарж уншина уу
Цахим үзэсгэлэн гэдэг та бидний хувьд шинэ зүйл. Гэхдээ шинэ зүйл үргэлж сонирхолтой дараагийн алхам руу шилжих, дээш хөгжин, дэвшихийн эхлэл байдаг. Барилга бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, үзэгч, хэрэглэгч та бүхнийг орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа “BARILGA EXPO 2020” олон улсын барилгын цахим үзэсгэлэнд идэвхтэй оролцохыг урьж байна.
“Barilga Expo - 2020” барилгын цахим үзэсгэлэнг үзэх
Ерөнхий зохион байгуулагч: Барилга МН
Хамтран зохион байгуулагч: БХБЯам, БХТөв, МБҮАссоциаци, МБМҮХолбоо,
Ивээн тэтгэгч: “Юмэко” ХХК