Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Сонгууль 2020" хуудаснаас УИХ-д олон удаа сонгогдсон болон сонгогдож байгаагүй нэр дэвшигчдийг харах боломжтой боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

iKon.mn сайт "Сонгууль 2020" тусгай хуудаснаас энэ жилийн УИХ-ын сонгуультай холбоотой цогц мэдээллийг нэг дороос уншигчдад хүргэхээр ажиллаж байна.

Тус хуудаснаас энэ удаад УИХ-д олон удаа сонгогдсон болон сонгогдож байгаагүй нэр дэвшигчдийг харах боломжтой боллоо.

Жишээ нь 21-р тойрогт өмнө нь огт УИХ гишүүнээр сонгогдож байгаагүй хүмүүс дэвшсэн байна.

 

Үүнээс өмнө нэр дэвшигчийн нэрийг хайх хэсгийг оруулж өгсөн билээ. Хайлт хэсэгт нэр дэвшигчийн зургыг харуулдаг боллоо.

Хайх хэсэг:

 

Хайлтын үр дүн дараах байдлаар харагдана:

 

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэхийг шийднэ

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нам эвслээс болон бие даан нэрээ дэвшүүлэгчид Сонгуулийн ерөнхий хороонд баримт бичгээ хүлээлгэн өгөх хугацаа өчигдөр /2020.05.21/ дууслаа.

Сонгуулийн ерөнхий хороо хэчнээн нэр дэвшигчийн материалыг хүлээн авсан талаараа хэвлэлийн хурал хийх эсэхийг тодруулахад "Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж байж хэвлэлийн хурал хийх эсэхийг шийднэ" гэсэн юм.

Нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэхийг шийдэж, тогтоол гаргана гэж хуульд заасан байдаг.

Хэрэв нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг СЕХ-нд ирүүлж болно.

Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 30-наас өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болох хуулийн заалттай. Харин СЕХ нөхөн нэр дэвшүүлэх баримт бичгийг зургаадугаар сарын 2-ноос өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол зургаадугаар сарын 2-нд үнэмлэхийг нь гардуулан өгч, жагсаалтыг эцсийн байдлаар олон нийтэд зарлах юм.