Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

iKon.mn "Сонгууль 2020" хуудсаа танилцуулж байна

ikon.mn
2020 оны 5 сарын 18
iKon.MN

УИХ-ын сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 24-нд болно. 

Улс төрийн намууд өнгөрсөн Бямба гарагт хуулийн дагуу нэр дэвшигчдээ тодруулж, сонгогчид ирэх дөрвөн жил төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөгчдөө илгээх сонголтоо хийх гэж байна. 

iKon.mn сайт иргэд, сонгогчдын сонголт хийх энэ хариуцлагатай мөчүүдэд буюу УИХ-ын 2016 оны сонгууль, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар тусгай хуудсууд нээн сонгуулийн цогц мэдээллийг хүргэж ирсэн. 

Энэ удаагийн сонгуулиар ч тусгай хуудас нээж байна.

 

"Сонгууль 2020" хуудаснаас Та 29 тойрогт дэвшиж байгаа нэр дэвшигчдийн мэдээллийг хамгийн цэгцтэй, ойлгомжтой байдлаар үзнэ үү.

Мөн энэ удаагийн сонгуультай холбоотой бүх мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжтой.

"Сонгууль 2020" хуудсыг та iKon.mn сайтын нүүр хуудаст байрших үндсэн цэсэн дээр дарж үзээрэй.