"Super concert 2026"-д оролцох шинэ уран бүтээлчид
Зуны хамгийн олон үзэгчтэй томоохон арга хэмжээний нэг "Super concert 2026"-д оролцох уран бүтээлчдийн нэр тодорсоор байна.
Тухайлбал K-Pop ертөнцөд "Regeneration" буюу эргэн ирэлтийн гайхамшгийг үзүүлсэн BBGIRLS зургаадугаар сарын 20-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болох энэхүү арга хэмжээнд оролцохоор болоод байна. Тэдний ”Rollin‘“ дуу нь Солонгосын бүх томоохон чартуудыг нэгэн зэрэг тэргүүлж , Billboard K-Pop 100 жагсаалтыг олон долоо хоног дараалан тэргүүлж байв. Энэхүү амжилтаараа тэд K-Pop-ын салбарт ”Summer Queens“ буюу зуны хэмнэлийг тодорхойлогчид гэж хүлээн зөвшөөрөгдсөн юм.
Мөн "Super concert 2026"-д оролцох дараагийн хамтлаг бол шинэ үеийн "I MET U". Тэд "Time Turner" реалити шоунаас шалгарч үлдсэн шилдэг гишүүдээс бүрдсэн бөгөөд 2026 оны эхний хагаст албан ёсоор дебютээ хийх гэж буй хамгийн их хүлээлт үүсгээд байгаа олон улсын охидын хамтлаг юм. Келли, Лиа, Йерин болон Клео гэсэн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй энэхүү хамтлагийн гишүүд нь бүгд өмнө нь инфлюенсер, модел, бүжигчнээр ажиллаж байсан арвин туршлагатай, гайхалтай авьяаслаг охид юм.
Зургаадугаар сарын 20-нд "Super concert 2026"-ын тайзыг амьд эрч хүчээр дүүргэх дараагийн хамтлаг бол Солонгосын алдарт ChillLIT. Тэд BTS, Jay Park, Zico, Stray Kids зэрэг дэлхийн хэмжээний уран бүтээлчдийн хит дуунуудын дэглэлт, тайзны гүйцэтгэлийг хариуцдаг, Солонгосын хамгийн эрэлттэй “Performance Crew” юм.
Түүнчлэн энэ үдэш K-Pop-ын шинэ давлагаа, дөнгөж дебютээ хийсэн YUHZ хамтлаг "Super concert 2026"-д нэгдэхээр боллоо. "Pinnacle Entertainment"-ийн “B:MY BOYZ” төслөөс шалгарсан найман залуугаас бүрдэх тус хамтлаг саяхан буюу 2026 оны тавдугаар сарын 7-нд албан ёсоор дебютээ хийсэн билээ. Хамгийн залуу, шинэлэг эрч хүчийг мэдрүүлэх тэдний хилийн чанад дахь анхны тоглолтуудын нэг нь Монголын тайз байх болно.
Эх сурвалж: Evandis Entertainment
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

