Улсын Филармони сонгодог хөгжмийн сор бүтээлүүдээс бүрдсэн “Symphonic Gems of the World” тоглолтоо энэ сарын 15-нд толилуулна

ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Улсын Филармони 2026 оны 5 дугаар сарын 15-ны 19:00 цагт “Symphonic Gems of the World” буюу хөгжмийн эрдэнэс тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд толилуулна.

2025 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй тус цуврал тоглолт нь дэлхийн сонгодог хөгжмийн сор болсон бүтээлүүдийг нэгэн тайзнаа толилуулдгаараа онцлогтой. Энэ удаагийн тоглолтоор Л.В. Бетховен, В.А. Моцарт, П.И. Чайковский, Сергей Рахманинов, Эдвард Элгар, Фердинанд Давид, Франц фон Зуппе, зэрэг агуу хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэх юм.

Мөн виолончель хөгжимчин  Д.Амармэнд., гобой хөгжимчин  Г.Долгорсүрэн, тромбон хөгжимчин Э.Хүслэн-Эрдэнэ нар гоцлон тоглоно.

Тоглолтыг Д.Нямдаш /МУУГЗ/, Ж.Доржсүрэн, Т.Пүрэвсүх, Г.Шинэбаяр нар удирдан толилуулах бөгөөд симфони оркестрын сүр хүч, сонгодог урлагийн гайхамшгийг үзэгч, сонсогчдод мэдрүүлэх болно.

ТОГЛОЛТЫН МЭДЭЭЛЭЛ

Тоглолт: "Symphonic Gems of the World"

Огноо: 2026 оны 05 сарын 15 (Пүрэв)

Цаг: 19:00

Байршил: Улсын Филармонийн концертын танхим

Онлайн тасалбарыг ticket.mn/event/3077

Биет тасалбарыг: Улсын Филармонийн касс

  • Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхар /Ticket.mn-ний оффис/
  • Shangrila mall B1 давхар М trip
  • Emart 4 салбарууд /Хэрэглэгчийн үйлчилгээний төв/
  • Номин санхүүгийн нэгдэл/ Номин Өнөр хороолол,
  • Номин Юнайтед, Номин Макро салбарууд/

Нэмэлт мэдээлэл 7011-8012, 9691-6565