Монголд анх удаа 📙 боловсролын салбарын 5 жилийн хугацаатай 🎉“ШИНЭ МОНГОЛ 3” бондыг амжилттай гаргаж, хүндэтгэлийн цан цохилоо

СУРТАЛЧИЛГАА
30 минутын өмнө
Сурталчилгаа

Өнөөдөр /2026.05.13/ Тэнгэр Капитал ҮЦК ХХК нь ИШИЗҮЭ ХХК-тай хамтран Монголын хөрөнгийн зах зээл тэр дундаа Биржийн бус зах зээлийн түүхэнд тэмдэглэгдэх цоо шинэхэн нэгэн хуудсыг нээлээ.

Тодруулбал, Монголд анх удаа боловсролын салбарын анхны урт хугацаат буюу 5 жилийн хугацаатай 🏫 “ШИНЭ МОНГОЛ 3” бондыг зах зээлд амжилттай гаргаж хүндэтгэлийн цан цохилоо.

зураг
 

Тус бонд нь Монголын хөрөнгийн зах зээлд урт хугацааны санхүүжилтийн шинэ жишгийг тогтоож, хөрөнгийн зах зээлээр дамжуулан боловсролын салбарт тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх боломжийг нээж өгч буйгаараа онцлогтой юм.

Урт хугацаат санхүүжилт нь:

  • Үнэт цаас гаргагчийн хувьд: Мөнгөн урсгалын дарамтыг бууруулж, төсөл хөтөлбөрөө үе шаттай, тогтвортой хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх давуу талыг олгодог.
  • Хөрөнгө оруулагчдын хувьд: Эдийн засаг хүндэрсэн үед ч банкны хадгаламжаас өндөр, тогтвортой өгөөж хүртэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.

Энэхүү онцлох бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн Тэнгэр Капитал ҮЦК ХХК нь Монголын хөрөнгийн зах зээлд дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын соёлыг тогтооход манлайлан ажиллаж байна.

Харин үнэт цаас гаргагч Шинэ Монгол сургууль нь 26 жилийн туршид Монголын ирээдүй болсон боловсролын салбарын хөгжилд шинэ соёл, шилдэг сурах арга барилыг нутагшуулсан шилдэг сургуулиудын нэг билээ.


🌐Санхүүжилт татах, Бонд авах: www.tengercapital.mn/submit-form

📱Бондын шинжээчид: 8888-1054 | 8015-0272

🌐Данс нээх, арилжаанд оролцох: trader.tengercapital.mn

☎️Холбоо барих: 7711-0272

📍Нью Хоризон оффис, 14 давхар, 1401 тоот

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.