“Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК-ийн удирдлагуудыг сольж томилжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн өмчит уул уурхайн томоохон компаниудын захирлуудыг томилсон байна. 

Тухайлбал “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадоржийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнсамбууг “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж байгаа юм байна. 

Б.Чагнаадорж нь 2024 оноос “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн. Улмаар нүүрсний олборлолтоор тэргүүлэгч томоохон төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар томилогдлоо.

Н.Цэрэнсамбуу нь 2022 оны арваннэгдүгээр сараас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар, 2025 оны аравдугаар сараас өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан юм байна.