МИАТ ТӨХК эрүүл мэндийг дэмжих нийгмийн хариуцлагын шинэ хамтын ажиллагааг эхлүүллээ

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Төрийн Далбааг тээгч, Үндэсний агаарын тээврийн МИАТ компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ хүрээнд тус компани нь БНХАУ-ын Бээжин хотод үйл ажиллагаа явуулдаг III шатлалын “Beijing Unicare” иж бүрэн нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

“Beijing Unicare” эмнэлэг нь орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи, Олон улсын стандарт бүхий эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог юм. Тус эмнэлгийн зүрх судас, яс үе, дотор, мэс засал зэрэг олон чиглэлээр мэргэшсэн туршлагатай эмч, мэргэжилтнүүдийн баг нь урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээг цогцоор нь үзүүлж, өвчтөн бүрд тохирсон чанартай, аюулгүй эмчилгээний шийдлийг санал болгодгоороо үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээсэн хамт олон юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд МИАТ ТӨХК-аар үйлчлүүлсэн зорчигчид тус эмнэлгийн үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломж бүрдэж байна. Тодруулбал иргэд уг компанийн нислэгээр зорчсон тасалбар (boarding pass)-аа ашиглан эмнэлгийн үйлчилгээнд тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.

 

Эх сурвалж: МИАТ ТӨХК