Ойрх Дорнодын дайны улмаас Японы хүнс үйлдвэрлэгч сав баглаа боодлоо түр хугацаанд “хар цагаан” болгохоор шийджээ
Японы томоохон хүнс үйлдвэрлэгч Calbee компани Ойрх Дорнодын дайнаас үүдэлтэй будгийн тасалдлын улмаас зарим бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодлыг түр хугацаанд “хар цагаан” болгох шийдвэрийг зарлажээ.
Тухайлбал чипс, сам хорхойн жигнэмэг зэрэг 14 бүтээгдэхүүн нь тавдугаар сарын 25-наас эхлэн Японы дэлгүүрүүдэд хар, цагаанаас өөр өнгөгүй савтай худалдаалагдахаар болсон байна.
Ойрх Дорнодын мөргөлдөөн , Ормузын хоолойн хаалт хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан сүүлийн жишээ энэ болжээ.
Дайны улмаас газрын тосноос гаргаж авдаг түлш шатахуунаас гадна хуванцар, гели зэрэг бусад материалууд өнөөдөр дэлхий даяар хомсдолтой байгаа.
Calbee компанийн бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг янз бүрийн өнгөтэй болгодог будаг нь мөн газрын тосны дайвар бүтээгдэхүүн нафтагаар үйлдвэрлэгддэг юм.
Мөргөлдөөн эхэлснээс хойш Азийн зах зээлд нафтагийн үнэ бараг хоёр дахин өссөн. Дайны өмнө Япон улс нафтагийн хэрэгцээнийхээ 40 хувийг Ойрх Дорнодоос импортолдог байжээ.
Тавдугаар сарын нэгэнд Японы шар буурцгийн зууш үйлдвэрлэгч Mizkan полистирол савны хомсдолын улмаас зарим бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг зогсоож, заримынх нь үнийг өсгөж буйг зарласан юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

