Гадаадын Иргэн Харьяатын Газрын даргаар Б.Энхсүхийг томилжээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаадын Иргэн Харьяатын Газар(ГИХГ)-ын даргаас Н.Ууганбаярыг чөлөөлж, түүний оронд Б.Энхсүхийг томилохоор шийдвэрлэжээ.
Б.Энхсүх нь 1979 онд Улаанбаатарт төрсөн.
2001 онд Тагнуулын дээд сургууль төгссөн, төрийн удирдлагын магистр зэрэгтэй юм байна.
Тэрбээр өмнө нь Тагнуулын Ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, тамгын газрын дарга, 2014-2016 онд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын газрын хэлтсийн дарга хийж байгаад 2016 оноос Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан юм.
Мөн 2020 оноос Оюуны өмчийн газрын даргаар ажиллаж байгаад 2022 онд Их Британи Умард Ирландын Хаант Улсад Элчин сайдаар томилогдож байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
