Хөвсгөлийн хойд, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Дорноговийн нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлт оройтож байна
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тавдугаар сарын 10-ны байдлаар бэлчээрийн ургамлын мэдээгээр нийт нутгийн 10 орчим хувьд маш муу буюу цухуйгаагүй байна.
Тодруулбал:
- 40 гаруй хувьд буюу Дундговийн нийт, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Архангай, Говьсүмбэрийн зарим, Увс, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар муу
- Дорнодын нийт, Дархан-Уул, Хэнтий ихэнх, Хөвсгөл, Сэлэнгэ, Төвийн зарим, Увс, Булган, Өмнөговийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байгаа аж.
Өмнө жилийн мөн үетэй харьцуулбал Баянхонгор, Өвөрхангай Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар ургамлын ургалт муу байгаа аж.
Хөвсгөлийн хойд, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Дорноговийн зарим сумдын нутгаар ургамлын цухуйлт оройтож байгаа юм байна.
ЦУОШГ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
