“Өмнөговь бонд” хамтын хүчээр ₮150 тэрбумын санхүүжилт төвлөрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
45 минутын өмнө
Сурталчилгаа

2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр “Өмнөговь бонд”-ын цан цохих ёслол болж, эхний шатны ₮150 тэрбумын санхүүжилтийг хөрөнгө оруулагчдын өндөр эрэлтээр бүрэн татан төвлөрүүллээ.

зураг
 

Тус бонд нь Даланзадгад суманд 50 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц барих төслийн санхүүжилтийг босгож байгаа бөгөөд Өмнөговь аймгийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

2026 оны 5 дугаар сарын 4–11-ний өдрүүдэд Өмнөговь аймагт олон нийтэд нээлттэй танилцуулах арга хэмжээг зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцон бондын талаарх мэдээлэл авч, хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлжээ.

зураг
 

Эхний шатанд нийт 206 захиалга ирснээс 80 гаруй хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлсэн нь орон нутгийн иргэд өөрсдөө аймгийнхаа хөгжилд бодитоор оролцож буйг харууллаа.

Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймаг эрчим хүчний хэрэглээнийхээ 50 орчим хувийг төвийн системээс хангаж байгаа бөгөөд 2033 он гэхэд дулааны хэрэглээ 2 дахин, цахилгааны хэрэглээ 79%-иар өсөх төлөвтэй байна.

Иймд аймгийн хэмжээнд найдвартай, бие даасан эрчим хүчний эх үүсвэр бий болгох шаардлагын хүрээнд “Өмнөговь бонд”-ыг гаргаж, одоогийн станцаас 5.5 дахин өндөр хүчин чадал бүхий шинэ дулааны цахилгаан станц барих санхүүжилтийг шийдвэрлэж байна.

Энэхүү бондын үндсэн андеррайтераар Мандал капитал маркетс ҮЦК ХХК ажиллажээ.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.