Хөххот чиглэлд зорчигчдын анхааралд
Аэро Монголиа ХХК 2026 оны 5 дугаар сарыг дуустал Хөххот чиглэлд зорчих иргэдэд зориулсан тусгай урамшуулалт хөтөлбөр зарлажээ. Суралцах, эмчилгээ хийлгэх, худалдаа эрхлэх болон дамжин өнгөрөх зэрэг бүх төрлийн зорилгоор зорчих иргэд энэхүү боломжийг ашиглах боломжтой.
Урамшууллын нөхцөл:
3+1 УРАМШУУЛАЛ
Дөрвөн зорчигч хамт аялсан тохиолдолд 4 дэх зорчигч тийзний үндсэн үнээс чөлөөлөгдөж, зөвхөн нислэгийн таксаа төлөн зорчих боломжтой.
НЭМЭЛТ ТЭЭШНИЙ УРАМШУУЛАЛ
Зорчигч бүр 23 кг үндсэн тээш дээр нэмэлт 23 кг тээшийг үнэ төлбөргүй тээвэрлүүлэх боломжтой.
Дээрх хөнгөлөлтүүд дээр нэмээд тийзийн төлбөрөө урьдчилгаа, шимтгэлгүй 4-12 хуваан төлөх нөхцөлтэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг Аэро Монголиа ХХК-ийн албан ёсны сувгаас авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

