Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Таван Богд Групп”-ийн 5 компани Монгол Улсын топ компаниар тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран зохион байгуулдаг Монгол улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан 2019 оны “ТОП-100’’ аж ахуйн шалгаруулалтад Таван Богд Группийн 5 компани тодорлоо.

Үүнд:

  • Банкны салбартаа тэргүүлэгч “ХААН Банк” 4 -т
  • Дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг “ГОВЬ” ХК 19 -д;
  • Катеринг, ложистикийн цогц үйлчилгээ үзүүлдэг "Саппорт Сервис Монголиа” ХХК 51 -д;
  • Дэлхийд тэргүүлэгч Тоёота брэндийн албан ёсны борлуулагч “Таван Богд” ХХК 86 -д;
  • Олон улсын сүлжээ рестораны соёлыг түгээгч "Таван Богд Фүүдс” ХХК буюу KFC брэндийн хамт олон 99 -т тус тус эрэмбэлэгдлээ.
 

“ТОП-100” аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж, зөвхөн татвар төлөлтийг бус нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг шалгуур болгодог.

 

Хамтын хөдөлмөрөөр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж салбар бүртээ манлайлан ажиллах эрхэм зорилгынхоо төлөө гаруй бүтээлч Таван Богдчууд бид өдөр бүр хичээн ажиллаж байна.

ХАМТЫН ХҮЧ-АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.