Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Анх-Отгон" маргааш Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай нислэгээр нутаг буцна

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад COVID-19 халдварын анхны тохиолдол болон бүртгэгдсэн Франц улсын иргэн буюу олон нийтийн нэрлэснээр "Анх-Отгон" маргааш Улаанбаатар-Франкфурт чиглэллийн тусгай нислэгээр явах гэж байгааг эх сурвалж мэдээллээ.

Гуравдугаар сарын 10-нд халдвартай нь тогтоогдсон франц иргэн ХӨСҮТ-д 47 хоногийн турш эмчилгээ хийлгэж эдгэрсэн. Ингээд дөрөвдүгээр сарын 26-нд эмнэлгээс гарч, үргэлжлүүлэн Энхсаран сувилалд тусгаарлагдаж байгаа юм.

Түүнийг эдгэрсэн талаар мэдээллийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хүргэж "Монгол эмч, эмнэлгийн ажилчид түүний биеэс коронавирусийг зайлуулж чадлаа. Анх хүнд ирээд ХӨСҮТ-д эмчилгээнд орсныг та бүхэн мэдэж байгаа. Франц улс өөрийнхөө иргэнийг харна, үүнийг дагаад дэлхий биднийг харна.

Дэлхийн аль ч улс оронд монгол хүн өвдөх эрсдэл өндөр байгаа учраас бид бас жишиг болголоо. Энэ хүнийг эмчилж, эдгээж сайхан хандсаны хариуг бусад улсууд манай иргэдэд барих байх гэж бодож байна.

Бид уушгины нэвчдсийг шимэгдүүлэх, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн байгааг онцгой анхаарч ажилладаг. Энэ шинжилгээг өдөр болгон хийж явсны үр дүнд франц иргэн эдгэрч гарлаа" хэмээж байв.


МИАТ ТӨХК Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай нислэгээр Европ руу явах иргэдэд тийз бичиж байгаа. Харин Франкфурт-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 13 улсаас 263 иргэн ирнэ гэх урьдчилсан тоо гарсныг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлсэн юм.