• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Аялал жуулчлалын салбараас Улаанбаатар хот 325 тэрбум төгрөгийн шууд бус алдагдал хүлээв

Р.Оюунцэцэг, IKON.MN
2020 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шинэ коронавирусийн халдварын нөлөөгөөр хамгийн хүнд цохилтод ороод байгаа салбарын нэг нь АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ.

Энэ салбар дэлхий даяар анх удаа ТЭГ ЗОГСОЛТ хийж байна. 

Тэгвэл Монгол Улсын аялал жуулчлалын салбар, тэр дундаа Улаанбаатар хот өнгөрсөн гурван сарын хугацаанд ямар алдагдал хүлээсэн талаар Монголын Үндэсний их сургуулийн багш, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн гишүүн, судлаач Б.Ербахыт сонирхолтой судалгаа хийжээ. 

Түүний тооцоолсноор өнгөрсөн гурван сарын хугацаанд Улаанбаатар хотын эдийн засагт аялал жуулчлалын салбараас шууд олох боломжтой байсан 30.5 тэрбум, шууд бусаар 325 тэрбум төгрөгийг алдаад байгааг дараах тооцооллуудаар гаргаж тавьжээ. 

НЭГ. ШУУД АЛДАГДАЛ

Өнгөрсөн он Монгол Улсын аялал жуулчлалын салбарт өсөлт авчирсан жил байв. Нийт жуулчдын тоо 570,262 буюу дээд хэмжээнд хүрч, 607 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашиг олсон статистик(БОАЖЯ, 2020) байна. 

Аялал жуулчлалын салбараас орж ирсэн 1 ам.доллар эргэлтэд орж, 1.42 ам.долларын борлуулалтыг бий болгох замаар эдийн засагт шууд бус болон дам байдлаар 862 сая ам.доллар буюу 2.4 их наяд төгрөгийн борлуулалтыг бий болгож, эдийн засгийг тэтгэжээ.

Зураг 1. Шинэ коронавирусийн нөлөө (МҮХАҮТ)

 

2019 онд Монгол Улсын ДНБ 36.9 их наяд төгрөгт хүрсэн. Тэгвэл аялал жуулчлалын салбарын орлого ДНБ-ий 6.48%-ийг бүрдүүлсэн гэсэн үг. 

Зураг 2. Монголын аялал жуулчлалын салбар(2018, 2019 он ба 2020 оны төсөөлөл)

 

2019 онд нийт ирсэн жуулчдын 78.7% нь буюу 452,957 жуулчин Улаанбаатар хотоор дайрч, 2-3 хоног саатсан байдаг. Гэвч 2020 оны эхний гурван сарын байдлаар Улаанбаатар хотыг дайран өнгөрсөн жуулчдын тоо өмнөх онтой харьцуулахад -91.3%-аар буурсан дүнтэй байна.

Ийнхүү буурснаар хотын эдийн засагт жуулчдын оруулах орлого -96.9%-аар буурчээ. 2019 онд нийслэлийн эдийн засагт гаднаас ирсэн жуулчид 155.7 сая ам.доллар буюу 432 тэрбум төгрөгийн шууд орлого оруулж байж.

Сар сараар нь задлаад харвал шинэ коронавирусийн улмаас нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбараас ирэх орлого ийнхүү буурсан байна. 

  • Нэгдүгээр сард -7%
  • Хоёрдугаар сард -61.8%
  • Гуравдугаар сард -96.8%-аар тус тус буурчээ. 

Зураг 3. Улаанбаатар хотын эдийн засагт учрах шууд алдагдал

 

2019 оны эхний гурван сард 18 сая ам.доллар буюу 50 тэрбум төгрөгийн орлого оруулж байсан бол 2020 оны эхний гурван сард 7 сая ам.доллар буюу 19.6 тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Өөрөөр хэлбэл, эхний улиралд 11 сая ам.доллар буюу 30.5 тэрбум төгрөгийн “шууд алдагдал” хүлээгээд байна

ХОЁР. ШУУД БУС АЛДАГДЛЫН ХЭМЖЭЭ

 
Улаанбаатар хотод ирсэн жуулчдын аяллын зураглал

2018 онд Улаанбаатар хотын ДНБ 21.4 их наяд төгрөгт хүрч, улсын ДНБ-ний 64.7%-ийг бүрдүүлжээ. 2020 оны нийслэлийн төсвийг 915 тэрбум төгрөг байхаар баталснаас төсвийн орлого 889.9 тэрбум төгрөг байхаар тооцжээ.  

Тэгвэл нийслэлийн төсөвт ямар дам нөлөө үзүүлэхээр байгааг судлаач Б.Ербахыт тооцохдоо дараах салбаруудад өнгөрсөн гурван сард гарсан өөрчлөлтүүдийг нэг бүрчлэн авч үзсэн байна.   

Дэн буудлуудыг хааснаар ₮1.97-2.4 тэрбумын алдагдал хүлээхээр байна

Цар тахалтай холбоотойгоор 2020 оны хоёрдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл дэн буудлуудын үйл ажиллагааг түр буюу 64 хоног зогсоох шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан. 

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 2020 оны судалгаагаар Улаанбаатар хотод нийт 2,648 өрөө, 3,636 ортой 312 дэн буудал үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээр ихэвчлэн дотоодын иргэд үйлчлүүлдэг бөгөөд жилийн турш ор дүүргэлт дунджаар 33.3 хувьтай байдгийг судлаач тооцоолжээ. Үүнээс нарийн судалгаа байдаггүй тул ор дүүргэлтийг өдөрт 33.3%-аар тооцсон бөгөөд нэг өрөөний үнийг 35,000-45,000 төгрөг гэж дундажлан гаргасан байна.

Тэгвэл дэн буудлуудыг 64 хоног түр хаахад 1,024 хүн ажилгүй болж, нэг өдөрт 509-654 сая төгрөг, 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 1.97-2.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа аж.

Зураг 4. Улаанбаатар хот дахь дэн буудлууд ба алдагдлын хэмжээ

 

Зочид буудлууд 24 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна

Улаанбаатар хотод 290 зочид буудал ажиллаж байгаагаас 75 нь одны зэрэглэлтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Зочид буудлын нийт үйлчлүүлэгчдийнх нь 20 орчим хувь нь гадаадын жуулчид, үлдсэн нь дотоодын үйлчлүүлэгчид байдаг бол одны зэрэглэлтэй буудлуудын хувьд гаднын жуулчид 90 хувийг нь эзэлдэг ажээ. 

Зураг 5. Зочид буудлуудын мэдээлэл

 

Цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд зочид буудлын үйл ажиллагааг зогсоогоогүй ч хилийн хорио цээр тогтсон, хүмүүсийг гэртээ байхыг зөвлөсөн зэрэг нь тус салбарын үйлчилгээнд шууд нөлөөлжээ. Тандалт судалгаагаар энэ хугацаанд зочид буудлуудын ор дүүргэлт 1-10%-тай байгааг Монголын зочид буудлуудын холбоо мэдээлсэн байна. 

Нийслэлийн хэмжээнд байгаа зэрэглэлтэй 215 зочид буудал нэг өдөрт 111.4-139.3 сая төгрөг, хорио цээр цуцлагдах хүртэл 7-9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх нь. Харин одтой зочид буудлууд энэ хугацаанд өдөрт 377.4 сая, нийт 24 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоололтой байна.

Амралтын газар жуулчны баазуудын алдагдал нэг тэрбум төгрөгт шүргэнэ

Монгол Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 576 амралтын газар, жуулчны бааз байдгаас 151 нь нийслэл орчимд байрлалтай. Жуулчны баазуудын дийлэнх нь 5-10 дугаар сард ажилладаг. 

Харин Улаанбаатар хот орчимд жилийн турш ажилладаг 1,064 өрөө бүхий 51 амралтын газар байгаа ба ихэнх нь амралтын өдөр зочид хүлээж авч, бусад өрдүүдэд зочингүй эсвэл хаалттай байгаа аж. 

Тиймээс 80%-ийн дүүргэлттэй байдаг амралтын өдрүүдээр тооцоолоод үзэхээр 2020 оны 2, 3, 4 дүгээр сард нийт 20,500 хүн хүлээж авах боломжтой байжээ. Өөрөөр хэлбэл, 717.5-922.5 сая төгрөгийн алдагдал хүлээсэн дүр зураг харагдаж байна.

Жуулчдын худалдан авалтаас олох боломжтой 260 тэрбум төгрөг үгүй болов

Багц үнийн аяллаар ирж байгаа жуулчдын төлсөн мөнгөн дүнгийн тодорхой хэсэг нь хоолны салбар, үзвэр үйлчилгээ, жуулчны тээврийн салбарт ордог. Харин багц үнэд ордоггүй нэг чухал зүйл бол жуулчны худалдан авалт. 

2010-2014 он буюу 5 жилийн хугацаанд жуулчдын худалдан авалт Улаанбаатар хотын эдийн засагт 1,272 сая ам.доллар буюу 3.3 их наяд төгрөгийн орлого оруулжээ (Маркетметрикс, 2015).

Зураг 6. Улаанбаатар хотын жуулчдын шууд худалдан авалтаас олсон орлого(сая.дол)

 

Уг тоонуудыг үндэслэн тооцоолсноор 2019 онд жуулчдын шууд худалдан авалтаар 562.9 сая ам доллар буюу 1.6 их наяд төгрөгийн орлогыг Улаанбаатар хотын эдийн засагт оруулжээ.

2020 онд энэ дүн 10.1%-аар өсөж, 619.8 сая ам.доллар хүрэх төлөвтэй байв. Тэгвэл энэ дүнгээс 90%-ийг цар тахлын нөлөөгөөр алдах төлөвтэй. 

Хорио цээр тогтоосон 2,3,4 дүгээр сард нийт 94.03 сая ам.доллар буюу 261 төгрөгийн ашгаа хэдийн алдчихаад байгаа билээ.

3 тэрбум төгрөгийн ашиг олох боломжоо алджээ

Улаанбаатар хотод нийтийн хоолны 3,482 газар ажилладаг бөгөөд хотод саатсан жуулчид зөвхөн ресторан, баар, кофе шопоор үйлчлүүлдэг. Уг тоонд зочид буудлын дотор ажилладаг ресторан, кофе шопуудыг ч багтаажээ. Ингээд тооцвол Улаанбаатар хотын нийтийн хоолны газруудын 52.6 хувиар нь жуулчид үйлчлүүлдэг байх нь. 

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газрууд 2010-2014 онд нийт 147.7 сая ам.доллар буюу 410 тэрбум төгрөгийн ашгийг зөвхөн аялал жуулчлалын салбараас олжээ (Маркетметрикс, 2015). 

Энэхүү тооцоонд үндэслэснээр 2019 онд тус салбар 65.3 сая ам.доллар буюу 181 тэрбум төгрөгийн ашгийг аялал жуулчлалын салбараас олсон байна. Прогноз өсөлтийг хувьчлан тооцож үзэхэд 2020 онд жилийн турш 71.87 сая ам.доллар буюу 199 тэрбум төгрөгийн ашиг олох тооцоолол гарсан байна. Үүнийг сар бүр ирдэг жуулчдын ачаалалтай харьцуулахад 2, 3, 4 сард нийт 1.09 сая ам.доллар буюу 3 тэрбум төгрөгийн ашиг олох боломжоо алджээ.

Үүнээс гадна үзвэр үйлчилгээ, тээврийн салбарыг оролцуулаад тооцвол дараах байдлаар боломжууд алдагдсан байна.

Зураг 7. Үзвэр үйлчилгээний салбар

 

Зураг 8. Жуулчны тээвэр

 

Ийнхүү 2020 оны 2, 3, 4 дүгээр сарууд буюу коронавирусийн эсрэг арга хэмжээ авч, хорио цээр тогтоосон үед Улаанбаатар хотын эдийн засаг бүхэлдээ зогсонги байдалд орж, нийт 31,500 хүний ажлын байранд шууд нөлөө үзүүлжээ. Аялал жуулчлалын салбараас ашиг хүртдэг дээрх салбарууд ихээхэн алдагдал хүлээснийг уг судалгаа харуулж байна. 

Зураг 9. Салбаруудын алдагдал

 

Товчхондоо 

  • гаднын жуулчдаас шууд олох боломжтой 30.5 тэрбум төгрөгийн “шууд алдагдал”
  • аялал жуулчлалын нийт салбараас 320-325 тэрбум төгрөгийн “шууд бус алдагдал хүлээжээ

Уг мөнгөн дүн шууд болон шууд бус, дам байдлаар эдийн засагт борлуулалт үүсгэж, тэрхүү нийт орлогын 60% нь ажилчдын нийгмийн даатгал, ХХОАТ, ААНОАТ, нийслэлийн 1%-ийн татвар, төрөл бүрийн хураамж хэлбэрээр нийслэлийн төсөвт төвлөрөх боломжтой байв.

Зураг 10. COVID-19 цар тахлын аялал жуулчлалын салбарт үзүүлэх нөлөө

 

2020 оны турш зөвхөн аялал жуулчлалын салбараас нийслэлийн төсөвт төвлөрөх ёстой 600 тэрбум төгрөгийг алдах ба энэ нь Улаанбаатар хотын ДНБ-ний 6%-тай тэнцэж байна. 

Үндсэндээ аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсноос болж тус салбараас Улаанбаатар хотын ДНБ-ий 1.49-1.51%-тай тэнцүү хэмжээний алдагдал буюу нийслэлийн төсөвт төвлөрөх ёстой байсан 195 тэрбум төгрөгийг алджээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ajilchin [66.181.161.22] 2020/4/23
Монгол аялал жуулчлалын ачаар амьдарч явсан олон иргэд энн жил магаднүй ирэх жил яанаа гэж бодож байна. Онгоц, буудал, хөтөч, жолооч, тогооч, малчин айл, морь тэмээний хөтөч, гар урлал зардаг хүмүүс, үзвэр үйлчилгээний хүмүүс,тухайн компанын нярав, нягтлан,менежер, цэвэрлэгч, дэлгүүрт оруулах орлого, замын хураамж, тхг.ын хураамж музейн хураамж хоолны газрууд гээд 1 жуулчин хичнээн хүнд орлого оруулдаг байсан гэж бодноо. Үндсэрхэг үзэл гэдэг юм жуулчидад гаргах хэрэггүй. Тэд бидэнд орлого оруулж хэдэн зураг дарах гэж л яваа хүмүүс. Түүнээс нутаг ус ухаад байгаа юм бол байхгүй. Харин ч хээр ил задгай хаясан хогыг түүж хаядаг жуулчид олон шүү
7 | 0 Хариулах
Зулл [64.119.24.171] 2020/4/21
Браво, гоё нийтлэл. Гадагшаа биднүүс хичнээн төгрөгөөр аялал хийдэг байсныг, хийснийг бас судалж гаргаж бичээрэй. Илүү их цацдаг байх шүү.
7 | 0 Хариулах
x [202.126.88.154] 2020/4/21
den buudal uvchin taraagch ,ger bul uimuulehed gol uureg guitsetgedeg gazar
0 | 5 Хариулах
Зочин [66.181.161.98] 2020/4/21
Худлаа л тоонууд байх шиг байна. Яг статистикийн газрын судалгаа тооцоо тавимаар юмаа icon.mn заримдаа нэг хандалт татах гэсэн хачин хогийн мэдээ оруулах юм. Жилдээ 1 сая ч хүрэхгүй жуулчин авдаг. Түүнээс ихэсгэх боломж угаасаа мөддө байхгүй.
0 | 3 Хариулах
Зочин [66.181.161.98] 2020/4/21
Орлого гэж эсвэл зүгээр гүйлгээний дүнг зардлыг нь хасахгүй яриад байгаа юмуу хаашаа юм бэ.
0 | 0 Хариулах
zochin [183.81.171.2] 2020/4/21
ayalal juulchlalin salbaras mash ih hun mungu oldog shdee. gadaad juulchin arisan turuuwch awlaa gehed delguurin hudaldagch, zahiral, oyodolchin uildwerin ezen, malin arisaa zarsan malchin hurtel
4 | 0 Хариулах
Зочин [202.21.115.106] 2020/4/21
Агаарын тээврийн салбарыг либералчлаж бж гэмээн нь жуулчин гэж ярина шүү. Ийм өндөр үнэтэй нислэгээр тун цөөхөн хүн л ирнэ. Ажлаар ирсэн хүмүүсийг жуулчин гэж хуураал
1 | 0 Хариулах
Зочин [202.55.183.108] 2020/4/21
Sudalgaa sain hisen bn
4 | 0 Хариулах
санаа зоволтгүй [66.181.182.42] 2020/4/21
Удахгүй 400 сая жуулчин ирдэг болно гэж засгийн газарт ажиллдаг худлаа хэлэхээргүй дарга хүн хэлсэн.Тэндээс олсон бөөн доллараа яаж үрэх вээ гээд л санаа зовж байна даа.
0 | 2 Хариулах
Зочин [66.181.182.223] 2020/4/21
xaxa y
0 | 0 Хариулах
ork Dondog baina [112.72.15.34] 2020/4/21
Muusain gadaaduudaar yadin. Bid tenger zayat Chingisiin udamt Mongolchuud. Delhiid aj uildveriin huvisgal bolj baihad heduulee malaaa mallaad 13-r zuundaa saihan amidarchihaj chadna.
2 | 3 Хариулах
ataarhuu negen [112.72.15.34] 2020/4/21
tehdeeee l bi bayan bolohiig muruuddg
1 | 0 Хариулах
ж [117.111.25.154] 2020/4/21
лав солонгос 6сарийн цалинг 90хувьтай тэнцэх нөхөн олговор аялалынхаа компануудад олгож бна тэгж бж хүний нөөцөө авч үлдэж бна манайд бол юу ч алга хойшид санхүү хүндрээд дампуурсан аялалын компануудыг гадаад хөрөнгө оруулттай компанууд дорхноо л залгина дотоодын зах зээлээ хамгаалахгүй бол ийм эмгэнэл тун удахгүйдээ
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.180] 2020/4/21
жуулчин-корона
1 | 1 Хариулах
хямрал [202.9.46.180] 2020/4/21
2-3 жилдээ жуулчид хүлээж авахаасаа өнгөрсөн бүх дэлхий ийм байна бүх дэлхийгээрээ ядуурч байна дасан зохицох л хэрэгтэй дээ
3 | 1 Хариулах
Drinker B [202.55.183.178] 2020/4/21
SAR BURIIN EHNII EDER ARHI SOGTUURUULAH UNDAA HUDALDAHGUI BAIGAAGAAS MASH IH MENGEN BOLON MENGEN BUS HOHIROL AMSDAG. ZUNY EDER SHAR AIRAG BAIHGUI HOTOD HEN IREHEV DEE! UHAAN BAIVAL ENE CORONA-N DARAA TER TENEG JURAMAA BURMESEN TSUTSLAH HEREGTEI!
4 | 1 Хариулах
Зочин [150.129.142.38] 2020/4/21
ЗА АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨӨ ТЭГЭХГҮЙ БОЛ МАШ ХЭЦҮҮ БОЛОХНЭЭ.САЯХАН ХЯЗГААРТАЙ ЧӨЛӨӨЛЖ БАЙЖ СОЛОНГОС ЧИГЛЭЛ ЧАНАР САЙЖИРЖ ҮНЭ ЖООХОН БУУСАН ИЛҮҮ ЧӨЛӨӨЛӨЖ БАЙЖ ОЛОН АГААРЫН ЧИГЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ АВИА КОМПАНИ ИХСЭЖ ЧАНАР САЙЖИРЖ ҮНЭ БУУНА ЖУУЛЧИН ИХ ИРНЭ ВАЛЮТ ИХСЭНЭ ТӨГРӨГ ЧАНГАРНА.ЗӨВХӨН МИАТЫГ ДАМПУУРУУЛАХГҮЙ ГЭЖ ХЯЗГААРТАЙ ХАНДАХ НЬ ТОМ ЗУРАГААР ХАРАХАД УЛСЫН ЯЗГУУР ЭРХ АШИГТ НИЙЦЭХГҮЙ.МИАТ АЖИЛЧИДДАА ҮНЭГҮЙ БИЛЕТ ӨГДӨГ УЛС ТӨРИЙН ШАХАА ДЭНДҮҮ ДАНХАР БҮТЭЦИЙН ЗАРДАЛЫГ ЭНГИЙН ИРГЭД БИД ҮНЭТЭЙ БИЛЕТ БОЛГОЖ ДЭМЖИХ ЦАГ ОДОО БИШ.МОНГОЛ БОЛ БУСАД ОРНЫГ БОДОХОД ИХ ҮНЭ ТӨЛЖ ӨВӨЛЖДӨГ.АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ИНГЭЖ ЧӨЛӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ ГАНЦ УУЛ УУРХАЙ БИШ ОЛОН ТУЛГУУРТ ЭЗ.МӨН КАЗИНОГ ГАДААД ХҮН Л ОРОХООР НЭН ТҮРҮҮН ХУУЛЬЧИЛ!!!
1 | 0 Хариулах
Purevsuren [64.119.18.140] 2020/4/21
Ene muu nertei yilchilgeenii salbart chin aydruu ailiin huuhduud orh tolgoilson emegteichuud l gollon ajildag n unen bizdee
0 | 1 Хариулах
zochin [183.81.171.2] 2020/4/21
Сайн судалгаа болсон байна.
8 | 0 Хариулах
Зочин [202.9.46.240] 2020/4/21
Зөвхөн Хэнтий аймагт гэхэд 400 сая жуулчин хүлээн авахаар их бүтээн байгуулалт өрнүүлж байгаа улсад 325 тэрбумын алдагдал бол ёстой нохойн баас. Монгол ялна.
0 | 3 Хариулах
Зочин [66.181.188.254] 2020/4/21
ymr nuguu em beleg erhten shig hushuu yu?
0 | 0 Хариулах
Зочин [203.98.76.100] 2020/4/21
бэлэг эрхтэн
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.140] 2020/4/21
1sayiig heden jil aytiv yun 400 say ve tegej burj bolohgyi baihaa
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2020/4/21
Угаасаа дийлэнх жирийн хүмүүсийн цалин гэж аманд ч гүй, хамарт ч гүй, алдаг оног юм байдаг доо. Энэ их мөнгийг эзэд нь авдаг, зарим нь татварт яваад дарга нарын халаасанд ордог байсан биз. Ямар ч ялгаа алга, алдаг оног ажилтай царайтай гайд нарт.
1 | 1 Хариулах
Зочин [202.70.38.18] 2020/4/21
ТЭГЭЭД ДЭЛХИЙ ТЭР ЧИГТЭЭ АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖ БАЙХАД ЦЭЦЭРЛЭГ МЭТИЙГ СҮЙТГЭЖ УСАН САН Ч ЭХ ШИГ,
3 | 0 Хариулах
Зочин [174.192.150.32] 2020/4/21
Mungu idne l gsn bol idne ! Buuhaasaa umnu smjuulna!
0 | 0 Хариулах
Zochin [211.36.134.99] 2020/4/21
Дэлхий гэчихэжээ. Солонгост бүх газар ажиллаж байгаа. Хоолны газар, буудал, кофе шоп, pc тоглоом, үйлдвэрүүд бүгд хэвийн ажиллаж байна. Ерөөсөө анхнаасаа ч хаагаагүй болоод л байна. Голомт байсан ухань нь цуцалсан шүү дээ. Манайх голомт байтугай гарсан тохиолдлоо 100% хянаж байгаа гэхэд арай л сүрэгнээд хамаг бизнесээ алж байгаа байхгүй юу. Хууч өвчтэй хэсэг хүмүүс юу юм гэхээс.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.254] 2020/4/21
Gadniihaniig uzen yaddag undesnii uzeltei humuusd ih saihan bga bhda
4 | 3 Хариулах
Зочин [103.212.118.168] 2020/4/21
оркуудаа гэж. амьдрал хэцүү байна гээд чарлана даа.
2 | 3 Хариулах
Зочин [103.57.93.72] 2020/4/21
Үндэсний биш үндсэрхэг үзэл.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.168.157] 2020/4/21
Зөвхөн нийслэлийн хэмжээнд гэхэд гуравхан сарын дотор 325 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа юм уу. тэгэхээр өмхөн жилүүдийн хэдэн ардан ИХ НАЯД төгрөг хашаа ордог байсан болж байна. Нөгөөх л хэсэг бүлэг хүмүүсийн халаасанд ордог байсан нь харагдаж байна
5 | 7 Хариулах
zochin [43.228.129.229] 2020/4/21
Naad salbart chn heden myangan hun ajilladag geed bichtsen bgaa biz dee. Iim medleg muutai yum uu?
5 | 2 Хариулах
Зочин [103.212.118.168] 2020/4/21
тийм байна. толгой гэж олгой нөхөр байна. бодвол орк л биз дээ
1 | 1 Хариулах
mik [66.181.188.101] 2020/4/22
hutuch hiideg minii jiliin orlogo 20 orchim say bsan, tegeed 54000 hund urjuuldee.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.159] 2020/12/19
Мөнгийг шууд хүний дансаэд орно гэж энэ цагт яаж сэтгэж чадаж байнаа. Ёооё бүүр татаахынмаа. Бизнес ойлгохгүй бол дуугүй л сууж бай. Шууд нийслэлийн дарга нарт юу гэж очихын ямар улсын төсөв биш дээ .
0 | 0 Хариулах