Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөнх-Эрдэнэ: Ардын намын 60 тэрбумын схемийг С.Эрдэнэ дарга зурснаа өнөөдөр нотолчихоод байна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Aрдчилсан намын дэнчингийн 100 саяын асуудлаар Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

"330 сум, 21 аймаг, 9 дүүргээс төлөөлөл болон сонгогддог Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдээ төлөөлж энэ хурлыг хийж байна. Өнөөдрийн хурлыг С.Эрдэнэ гэж хувь хүнд хандан хийж байна. Түүнээс биш намаа янз бүрийн байдлаар харагдуулах гэж хийгээгүй АН-ынхаа мянга мянган гишүүдэд хэлж байна" гэдгээ тэрбээр мэдээллийн эхэнд онцолсон юм.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/572219026755130/

Тэрбээр "Сонгуульд нэр дэвшигчид намынхаа тогтоосон дэнчин татварыг тушаагаад, хандиваар зардлаа босгоод явдаг нь хэвшил болсон зүйл. Манай намын нэр дэвшихээ илэрхийлсэн Үндэсний бодлогын хорооны 100 гаруй гишүүд байгааг бид өөрсдөө тогтоосон. Миний хувьд төрж өссөн Баянхонгор аймгаасаа нэр дэвшихээр,

  • 2019 оны 12 сарын 15-ны өдөр эхний дэнчин болох 40 сая төгрөг
  • 2020 оны нэгдүгээр сарын 31-ний дотор дараагийн 30 сая төгрөг
  • 2020 оны гуравдугаар сарын 1-ний дотор сүүлийн 30 сая төгрөгөө тушаасан ба баримт нь энэ байна.

Өөрөөр хэлбэл, Үндэсний бодлогын хорооны 100 гаруй гишүүн 100 сая төгрөгөө миний адил тушаасан. Өнөөдөр нэр дэвшихээ илэрхийлсэн 100 гаруй гишүүний нэрсийг ганцхан С.Эрдэнэ дарга мэдэж байгаа. ҮБХ-ны гишүүдэд одоогоор зарлаагүй. Өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр 100 гаруй хүний нэрс гэж гарсан ба хэн нэгэн мэдээлэл өгсөн зүйл огт байхгүй. Манай намаас мэдээллээ гаргаад явах гишүүд ховор.

Хүн хэчнээн боловсролтой, царай зүстэй байгаад мөнгөгүй байвал дэвшиж чадахгүй гэх мэдэгдлийг С.Эрдэнэ гэж хүн том намын даргын хувьд хариуцлагагүйгээр мэдэгдсэн. Иймээс би нэр бүхий шаардах хуудсыг хүргүүлж буйгаа үүгээр мэдэгдэж байна.

Тодруулбал, нэр дэвшигчдийн нэрсийг ил болго, гишүүдийг үзэл бодлоор нь уралдуулж нэр дэвшүүлэх ёстой байхад С.Эрдэнэ дарга мөнгөөр уралдуулахаа боль. 

Сонгуулийн зардлын дээд хэмжээг 2020.02.28-нд Үндэсний аудитын газраас тогтоосон. Үүнд 400-800 сая төгрөгийн хооронд зардлууд гарсан байгаа. Манай аймагт 398 сая төгрөг баталсан. Үүгээр С.Эрдэнэ дарга хоёрдугаар шатны гэрээг хийлгэсэн.  

Үүнийг миний бие ойлгохдоо 100 сая төгрөгөө тушаачихсан 100 гаруй хүний мөнгө буюу 10 гаруй тэрбум төгрөгөөр нам өөрөө сонгуульд орох нь гэж бодож байтал дахиад сонгуулийн зардал гаргаж ирж нэхэж байгаа нь хар дагуулсан. Тэгээд дунд шатны гэрээ гэж нууц гэрээ  байгуулан хүчээр гарын үсэг зуруулсан. Зурахгүй бол нэр дэвших асуудал байхгүй гэрээгээр дүгнэнэ гэсэн.

С.Эрдэнэ даргын хамаарал бүхий хүмүүсээр Үнэлгээний хороо байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, тус хорооны ерөнхий менежер Баярсайхан, Баттулга, манай аймгийн дунд шатны намын дарга, сонгуулийн менежер хэмээх таван хүний бүрэлдэхүүн хоёрдугаар шатны гэрээ байгуулсан юм. Уг гэрээгээр бол 10, 20, 20 хувь гэсэн гурван үе шаттайгаар тавдугаар сарын нэгний дотор төлөх ёстой.

Миний бие С.Эрдэнэ даргаас ганц зүйл асуусан. 100 саяа тушаачихсан араас нь 400 саяын тавин хувь буюу 200 саяа тушаачихаад мандатаа авч чадахгүй бол яах вэ гэсэн чинь "Хохь чинь" гэж байна лээ. Нам ялчихвал улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэнэ. Энэ бол Ардын намын 60 тэрбумын схемийг С.Эрдэнэ дарга зурчихаад байгаагаа нотолчихоод байна

 

Аливаа санхүүгийн асуудал ил тод явах ёстой.  Өнөөдөр манай намын өмнө "С.Эрдэнэ даргатай сонгуульд орохгүй байх, С.Эрдэнэ даргагүйгээр сонгуульд орох" гэсэн хоёр зам ирсэн гэж би хувьдаа үзсэн.

Намд дунд шатны дарга нарын хагарал дээд цэгтээ хүрсэн нь дарга бүгдийг томилдогтой холбоотой. Үгээ хэлэх гэхээр намаас хөөнө гэдэг. Би намынхаа хаалттай групп дээр байнга шүүмжилсэн зүйл бичдэг. Гэтэл дөрөвдүгээр сарын 1-нд олон юм ярихгүй байхыг анхааруулсан шаардлага хүргүүлсэн. Маргааш юу болохыг мэдэхгүй юм. 

Би өнөөдөр ардчилсан нийгмийн хүрээнд Ардчилсан намын гишүүний хувиар нуухгүйгээр мэдээлэл хийсэн. Мөн манай нам хүргэн нь хадам аавыгаа өмөөрдөг нам болчихсон.С.Эрдэнэ даргын хүргэн Баянгол дүүргийн иргэдийн хурлын дарга нэр дэвшинэ" гэлээ.