• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

XIII-XIV зууны үед холбогдох язгууртны дээл

ikon.mn
2020 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж буй. Уг цувралын өнөөдрийн дугаарт XIII-XIV зууны үед холбогдох “Язгууртны дээл” үзмэрийг толилуулж байна.

  • Холбогдох он цаг: XIII-XIV зуун
  • Материал: Торго, панз, хоргой, даавуу, алтан утас
  • Хэмжээ: 128x110см

Энэхүү дээлийг Монголын үндэсний музейн судлаачид 2003 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Бухын хошуу хэмээх газарт буй Монголын эзэнт гүрний үеийн булшнаас илрүүлэн олжээ. Эндээс гурван дээл гарсны нэг нь уран тансаг хийц, загвартай агаад алтан утас бүхий үнэт торгоор хийгджээ. Язгууртны дээл нь Монголын үндэсний музейн IV дүгээр танхимын үзэсгэлэнд үзэгч олны оюуныг мялаан байдаг.

Уг дээл нь ташуу захтай, урт нарийн ханцуйтай бэлхүүсээрээ нягт нэгэн жигд хуниастай, дэрэвгэр хормойтой. Нимгэн торгон гадартай. Дээлний анхны өнгө нэлээд хувирч өөрчлөгдсөн бөгөөд одоо бор өнгөтэй. Дээлийн энгэр, мөр ар дал нуруу нөмрүүлэн үргэлжилсэн эвэр угалз хээг хоргой торгоор хайчлан захаар нь алтан утсаар зээг даруулан оёжээ. Алтан утастай торгоор эвэр угалзан хээг нэгэн жигд хэмжээтэй олныг эсгэн бэлтгэж, дээлийн энгэр, сум, ханцуйны үзүүр, бугалга, хормой дагуулан эмжээрлэн оёжээ. Хээний хоёр талаар бор даавуун дэвсгэртэй хошоо урлажээ. Дээлийн бэлхүүс орчмоор 20см өргөнтэй буруу зөв эрчилсэн алтан утсан зээгийг зэрэгцүүлэн дарж оёсон нь дээлийг машид уран нямбай хийснийг гэрчилнэ. Дотоод энгэр нь зүүн гар талдаа лав дарсан, баруун талдаа гурван торгон бүчтэй. Зүүн талдаа хормойноос бүсэлхий хүртэл оноотой.

Уг дурсгалыг 2013 онд Монгол Улсын Засгийн Газрын 227 дүгээр тогтоолоор "Хосгүй үнэт" дурсгалт зүйлээр батлан, гэрчилгээ олгожээ.

 

Эх сурвалж: Монголын Үндэсний музей

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Эгшиглэн [66.181.161.1] 2023/12/2
Ио
0 | 0 Хариулах
Эгшиглэн [66.181.161.1] 2023/12/2
Сайхан
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.23] 2020/4/6
гайхалтай
1 | 0 Хариулах
Монгол улсын иргэн [202.9.46.175] 2020/4/6
Энэ дээл яасан сайхан хадаглагдсан байнаа. Бүх хэмжээ, өнгийг нь тодруулж судлаад яг ижилийг хийж тавих гэдэг зөв санаа байна. Манайхан ч дээлний загвараа сэргээж өмсөж байгаа юм байнаа. Мундаг
2 | 0 Хариулах
Зочин [202.179.31.68] 2020/4/6
Үүнийг өнгө, бүх хэмжээг нь баримтлаад дууриамлыг нь сайн оёдолчдоор хийлгүүлж тавибал зүгээр биш үү?
3 | 0 Хариулах
Зочин [192.82.71.87] 2020/4/6
denduu goe yuma Hu hamtlag yag ene zagvaraar deel hiij umssun yum baina iim deeltei bolmoor baina haana oyulj boloh bol
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.68] 2020/4/6
Манайхны хүннү дээл гэж нэрлээд нэг хэсэг модонд ороод гарсан дээл.
1 | 0 Хариулах
Зочин [182.160.37.213] 2020/4/6
-Энэ дээлийг хэн ингэж урж тасдаад сэмлээд хаячихваа? -Энэ чинь бараг мянган жилийн өмнөх дээл шүү дээ... -Тэр үеийн хүмүүс дээл хувцсандаа яасан гамгүй ханддаг байсан юм бэ дээ.
2 | 4 Хариулах
Зочин [202.179.31.68] 2020/4/6
Булшнаас гаргасан. Элэгдэл гэж мэдэх үү? Харин ч энэ зэрэгтэй олдсон нь их юм !
3 | 1 Хариулах
Зочин [192.82.68.116] 2020/4/6
Ene odoo eruul uu? albaar daapaalaad bnu?
3 | 0 Хариулах
Зочин [182.160.34.1] 2020/4/7
Онигоо бичсэн юмаа.
6 | 0 Хариулах
Зочин [150.129.140.65] 2020/4/6
Ямар уран тансаг дээл урладаг байв?
4 | 0 Хариулах