• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

XV-XVI зууны үед холбогдох байлдааны ялтсан хуягт гутал

ikon.mn
2020 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж буй. Уг цувралын өнөөдрийн дугаарт XV-XVI зууны үед холбогдох байлдааны ялтсан хуягт гутал үзмэрийг толилуулж байна.

  • Холбогдох он цаг: XV-XVI зуун
  • Хэмжээ : Өндөр 47 см , урт 28 см, өргөн 9 см, жин 2.1 кг
  • Материал: Төмөр, савхи

Эдүгээ ижил төрлийн дурсгал байхгүй цорын ганц ялтсан хуягт гутал Монголын Үндэсний музейн IV дүгээр танхимын үзэсгэлэнд үзэгч түмний оюуныг мялаан байдаг.

Уг гутлыг 1953 онд Архангай аймгийн орон нутаг судлах кабинетийн эрхлэгч Самдан Архангай аймгийн Хангай сумын V багийн иргэн Раашнямын Дашрагчаа эмгэнд хадгалагдаж байсныг авч тухайн үеийн Төв музейд газарзүйч эрдэмтэн О.Намнандоржоор дамжуулан Улаанбаатар хотноо илгээсэн ажээ.

Эрдэмтэн Х.Пэрлээ гутлын тодорхойлолтыг бичиж хэвлүүлсэн нь эдүгээ уг үзмэрийн талаар өгүүлэх үнэт эх сурвалж болж үлджээ. Дайны, зуны бойв гутал нь боловсруулсан нимгэн булигааран гадартай, ялтсан дотортой түүний дотор нимгэн эсгий зөөлөвчтэй, зулагтай, товшмол ултай мөлгөр бөөрөнхий хоншоортой. Түрийнээс дээш өвдөг халхлах омгоос нарийн суран оосроор дээш татаж сойх зориулалттай татуургатай. Үүнийг "түнэ" гэдэг. Энэ гутлыг XV-XVI зууны үе Монголын түүхийн бага хаадын үед холбогдоно хэмээн эрдэмтэн Х.Пэрлээ үзжээ. Харин эрдэмтэн Бямбын Ренчин уг гутлыг XIII зууны үед хамааруулж үзэж байсан гэдэг.

Гутлын ялтас нь нэг ижил хэмжээтэй олноор үйлдвэрлэгдсэн, сайн боловсруулалтай байсныг судлаачид тэмдэглэдэг. Байлдааны ялтсан хуягтай гутлын доторх ялтсыг хэлхсэн байдал нь ижил буй нь ялтсан хуягт хувцасыг ялтсаар хуяглан хийх технологи нь адил буйг илтгэнэ.

Уг дурсгалыг 1995 онд Монгол Улсын Засгийн Газрын 241 дүгээр тогтоолоор "Хосгүй үнэт" дурсгалт зүйлээр батлаж гэрчилгээ олгожээ.

 

Эх сурвалж: Монголын Үндэсний музей

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
The app [66.181.161.61] 2020/4/18
goy gutal bn
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.118] 2020/3/31
Дундад зууны иран хятадын зурагт угаас иймэрхүү авсаар гуталтай зурсан байдаг шүү. Буриад гуталтай төстэй юмуудаа
0 | 0 Хариулах
Зочин [202.55.180.58] 2020/3/31
орост татаарын гутал гээд бас нэг байдаг бил үү? ийм юмтай яаавч явган байлдана гэж байхгүй ээ, морьт цэргийн гутал байна
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.50] 2020/3/31
ergesen honshoortoi gutal, tom nudarga ene ter bol bygd manjiin yed mongolchuudyn dain baildaan hiih hurdan shalmag hudluh chadvaryg buuruulah zorilgotoi hiigdsen ed.
4 | 0 Хариулах
Зочин [202.131.240.170] 2020/3/31
Заавал дээшээ хоншоортой биш. Иймэрхүү гутайл байвал өмсий шүү:
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.162] 2020/3/31
Манай урчууд санаа аваасай
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.32] 2020/3/31
Айл хадгалж байсан гэхэд гайхмаар юм.
4 | 0 Хариулах
баатар [182.160.37.129] 2020/3/31
дараа жил дайнд явахдаа өмсөнө, сайн хямгадаж бай гэсийн байлгүйдэ.
2 | 0 Хариулах
Зочин [103.229.123.61] 2020/3/31
manj qing gurnii medeld orohoos umnu mongolchuudiin huvtsas heregsel tes oor baisan
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.87] 2020/3/31
Дэлхийд ямар ч сураггүй нэр хүндгүй болчихсон монголд 13р зууны хаад ноёд нь буцаж ирвэл уйдсандаа боож үхнэ
0 | 5 Хариулах
Hunnu [66.181.161.60] 2020/5/2
Heruulch hachin [хориотой үг] ve
0 | 0 Хариулах
Тийрэлтэт Үмхий хүрэн [103.229.122.105] 2020/3/31
Энэ гутал хаана байдаг юм болдоо?
1 | 1 Хариулах
Зочин [64.119.17.27] 2020/3/31
Эхний мөрөнд байна сайн унш
0 | 1 Хариулах
Тийрэлтэт Үмхий хүрэн [103.229.122.105] 2020/3/31
Үндэсний музей гэх юм байхгуй болсон шүүдээ миндөөө. Сан хөмрөг гэдэг юмнуууд нь гар дамжааад явж л байгаа сурагтай байнлэээшд.
1 | 1 Хариулах
миний бодол [202.21.96.212] 2020/3/31
Түүхэн дурсгалт эд зүйлийг үзмэр өгсөн эмгэн түүний гэр бүлд ямар урамшуулал өгсөн бол "Баярлалаа" гэж хэлээд зүгээр яваад өгсөн юм болов уу.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.155] 2020/3/31
Ter molort uzuul eniig. Barag mongolchuudiig yuun baildaanii gutal baitugai geriin gutalchgui sairan tawhaitai yumnuud bsan gej boddog biz
8 | 0 Хариулах
Зочин [103.212.117.67] 2020/3/31
Ene haad noyod baataruud l iim gutaltai bsn hereg
1 | 2 Хариулах
Зочин [66.181.161.87] 2020/3/31
Итали зарцаараа хийлгэсэн аль эсвэл хужаа дэлгүүрээс дээрэмдсэн л байгаа
0 | 9 Хариулах
dddzochin [103.57.94.217] 2020/4/1
eniig alaadhaach
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.130] 2020/3/31
Юмыг яс сайн хийдэг байж дээ.Арга ч үгүй юм даа дайн байлдааны ард амь нас эд хөрөнгө эх орон яригддагаас хойно.Одоо харин машид их залхуу болсон байна аа Монголчууд.Үнэн сэтгэлээсээ сайн нямбай хийсэн юм ховор болж.
3 | 0 Хариулах
Зочин [103.212.116.215] 2020/3/31
Би харин гайхаад л байдаг байсан юм. Одоогийн Монгол гутлын ээтэн хоншоор илүү загварлаг талдаа, энх цагт өмсдөг байсан болов уу. Яг дайн, тулааны үед ийм мөлгөр хоншоортой гутал өмсөх нь хөдөлгөөнд саад болохгүй амар байдаг байсан байх аа.
6 | 0 Хариулах
Зочин [202.126.88.130] 2020/3/31
Дөрөөнөөс хялбар мултарна.Чирэгдэж үхэхгүй л байх
3 | 0 Хариулах
Зочин [202.179.31.32] 2020/3/31
Түүхэн зурган дээр иймэрхүү л ул хоншоортой гутал харагддаг.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.32] 2020/3/31
Одооны монгол гутал харахад гоё ч хэтэрхий том хөлд эвтэйхэн биш, машины суудалд суухад ч тээглэдэг эд.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.31.32] 2020/3/31
Гэтэл энэ гутлын улыг хар, бараг улавч шиг хөлийн хэлбэрээр байна.
4 | 0 Хариулах
Зочин [182.160.37.213] 2020/4/6
Ээтэн хоншоортой гутал чинь манжаас хойш шүү дээ...
0 | 0 Хариулах