Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 106 дугаар цэцэрлэгийн урд талын автомашины зогсоол дээр 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдөр нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг гурван ширхэг цоохор ирвэсийн арьсыг өндөр үнээр худалдаалахыг завдсан хэрэг гарсан талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тухайн этгээдүүдийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлсэн байна.
Гэрэл зургийг Экологийн цагдаагийн алба:
Цоохор ирвэс нь Монгол Улсын амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Нэн ховор амьтны жагсаалтад багтсан байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!